Архив

Үр дүн : 494

  • Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Бүс нутгийн эрчим хүчний төслүүд” болон “Итгэлцлийг манлайлах замаар бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцож үг хэллээ

    2017-01-19

    Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 47 дахь удаагийн чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн удирдагчид /IGWEL/-ын “АНУ-ын дараагийн засаг, захиргааны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцлоо.

    АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампын олон улсын аюулгүй байдал, эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлогын талаар ярилцсан тус хуралдаанаар Д.Трампын Засгийн газар ажлын эхний 100 хоногт эн тэргүүнд ямар асуудалд анхаарах, мөн аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд АНУ түнш орнуудын итгэлийг хэрхэн олох, ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангахад ирэх 4 жилд эдийн засаг болон хөрөнгө оруулалтын ямар бодлогын санаачилга хэрэгжүүлэх зэргийг хэлэлцжээ.

    Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр /1-р сарын 18/ “Бүс нутгийн эрчим хүчний төслүүд” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцож үг хэлэв.Тус уулзалтаар “Азийн супер сүлжээ” төсөл, бүс нутгийг хамарсан эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхэд гарах боломж, эрсдлийн талаар  хэлэлцсэн байна. 

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна

    2017-01-18

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо энэ сарын 17-20-ны өдрүүдэд болох Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтад оролцож байна.

    Энэ удаагийн чуулга уулзалтад 80 орчим улсын төр, засгийн өндөр, дээд хэмжээний төлөөлөгч, олон улсын 40 орчим байгууллагын удирдлага болон улс төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн 2600 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

    Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар глобал түвшинд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаар яриа хэлэлцүүлэг өрнүүлдэг бөгөөд 2017 оны чуулга уулзалтаар “Эргэх холбоотой, хариуцлагатай манлайлал” ерөнхий сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, 200 гаруй салбар хуралдаан зохион байгуулагдах юм байна. 

     

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Давосын чуулганд оролцохоор мордов

    2017-01-16

    Швейцарийн Давос хотноо болох Давосын 47 дахь удаагийн форумд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Тус форум энэ сарын 17-20-ны өдөр болох бөгөөд энэ удаа "Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал" сэдвийн хүрээнд болох юм байна.

    Дэлгэрэнгүй
  • "ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ-ТӨРИЙН ГЭРЭГЭ"-Г САР ШИНИЙН БАЯРААР ГАРДУУЛНА

    2017-01-16

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж, улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг шалгаруулж, жилд нэг удаа, билгийн тооллын он солигдохын өмнө "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгодог билээ.

    Дэлгэрэнгүй
  • ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТЭМДЭГЛЭЛ

    2017-01-14

    ҮАБЗ-ийн өргөтгөсөн хуралдаан 2017.01.10-ны 09:30-12:12 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд болов.

    ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ: Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай.

    ИЛТГЭГЧ: Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулга (хавсралт 3), Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нэмэлт мэдээлэл (хавсралт 4) хийнэ.

    ОРОЛЦСОН ХҮМҮҮС: ҮАБЗ-ийн өргөтгөсөн хуралдаанд уригдсан болон оролцсон хүмүүсийн жагсаалтыг хавсаргав (хавсралт 1).

    ХЭЛЭЛЦСЭН НЬ:

    Хуралдааныг нээж ҮАБЗ-ийн Тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэв.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Утаан дээр улстөржихгүй, бүгдээрээ ойлголцоод үндэсний зориг бий болгоод ажиллая

    2017-01-11

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” сэдвээр сэтгүүлчидтэй уулзан үг хэлж, тэдний асуултад хариулав.

    Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудлаар өчигдөр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл өргөтгөсөн хуралдаан  хийж зөвлөмж гаргасан билээ. Зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр сэтгүүлчид, төрийн болон ТББ, иргэд, олон нийт хэрхэн хамтарч ажиллах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр ийнхүү уулзалт хийсэн юм.

    Уулзалтад УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн, УИХ-ын БОХХААБХ-ны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэг, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга О.Очиржав нар оролцлоо.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр хэлэхдээ “Телевизийн шууд дамжуулалтыг үзэж байгаа нийт иргэдийнхээ болон энд хүрэлцэн ирсэн хэвлэл, мэдээллийн төлөөллийн энэ өдрийн амгаланг айлтгая.

    Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудлыг өчигдөр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл өргөтгөсөн хуралдаанаараа авч хэлэлцсэн. Төрийн ордны “Чингис хаан” танхимд хуралдааныг хийсэн. Үүнд УИХ-ын удирдлага, байнгын хороодын удирдлагууд, Засгийн газрын төлөөлөл, Ерөнхий сайд, сайд нар, ҮАБЗ-ийн ажлын алба, Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан тушаалтнууд, орчны бохирдолтой тэмцэх чиглэлээр ажилладаг БОАЖ болон бусад яамд, агентлагийн ажил хариуцсан албан тушаалтнууд оролцсон. Мөн Нийслэлийн удирдлага оролцсон. Орон нутгаас зарим хүнийг урьж оролцуулсан. Шинжлэх ухаан, бизнесийн байгууллага, орчин, агаарын бохирдлын асуудлаар хамтарч ажилладаг байгууллагууд, ТББ, хэвлэл, мэдээллийн төлөөлөл гээд нийт 12 нийгмийн хэсэг, бүлгийн өргөн төлөөлөл орсон. Энэ хурлыг ажил хэрэгч болгох гэж шууд дамжуулаагүй. Ийм хурал хийхээр төлөвлөж байсан. ҮАБЗ-ийн хурлыг жижиг өрөөнд, тусгайлсан бүрэлдэхүүний хэмжээнд хийдэг. Харин өчигдрийн хурлыг өргөтгөж хийсэн нь тавигдаж байгаа асуудал нь Монгол Улсын иргэдийн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхтэй холбогдож гарч байгаатай холбоотой.

    Дэлгэрэнгүй
  • ҮАБЗ-ийн хурлаас зөвлөмж гаргав

    2017-01-10

    Өнөөдөр Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудлаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн өргөтгөсөн хурал хийлээ.

    Хэлэлцэж тохирсон асуудлаар ҮАБЗ-ийн шийдвэр-Зөвлөмж гарав. Зөвлөмжийг хэрэгжүүлж хамтран ажиллах нь нийт иргэд, байгууллагын журамт үүрэг болж байна.

    Дэлгэрэнгүй
  • Үндсэн хуулийн уг эхийг төрийн түүхийн музейд заллаа

    2017-01-09

    Монгол Улсын Үндсэн хуулийн 25 жилийн ойн өдрийг нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Үндсэн хуулийн уг эхийг Монгол төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр залах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.

    Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон   нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо

    Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Үндсэн хуулийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөөнөөс Монгол төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр авчирч заллаа.

    Дэлгэрэнгүй
  • Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан Зэвсэгт хүчний Жанжин штабын шинэ дүрмийг хүлээлгэн өгөв

    2017-01-05

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын шинэ дүрмийг хүлээлгэн өгөв.

    Шинэ дүрэм хүлээлгэн өгөх арга хэмжээний үеэр тэрээр хэлсэн үгэндээ “Эрхэм нөхдийн амрыг эрье.

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаас санаачлан боловсруулж, Улсын Их Хурлаас 2016 онд баталсан Батлан хамгаалахын багц хуулийг хэрэгжүүлэх ажил тус салбарын хэмжээнд үе шаттай хийгдэж байна. Эл ажлын хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрмийг шинэчлэн боловсруулж, Ерөнхийлөгчийн зарлигаар баталсныг Та бүхэнд хүлээлгэн өглөө.

    Зэвсэгт хүчний Жанжин штаб бол дэлхийн аль ч улс оронд цэрэг-улс төрийн шилэгдсэн мэргэжилтнүүд, цэрэг-стратегийн өндөр түвшинд бэлтгэгдсэн стратегичид ажиллаж, улс орны батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх гол тулгуур нь болж байдаг билээ.

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ ХЭЛСЭН ҮГ

    2016-12-31

    Төрийн ордон

    Улаанбаатар хот

    Сайн байцгаана уу!

    Эрхэм хүндэт ард иргэд ээ!

    Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.

    Улиран шилжирч буй 2016 он Монгол түмний хувьд түүхэн үйл явдлаар дүүрэн он байлаа.

    2016 онд манай гаригийн хоёр тив – Ази Европын удирдагчид Монголд чууллаа. Бүтэн зууны туршид нэг улсад, нэг удаа тохиох түүхэн чуулга уулзалтыг монголчууд нэр төртэй зохион байгуулж чадлаа. Ази Европын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын 20 жилийн тэгш ойг Монгол нутагт тэмдэглэв. ЕвроАзийн бодлого тодорхойлогчид дараагийн 10 жилд баримтлах чухал шийдвэр, чиглэлээ дэлхий дахинд “Улаанбаатарын Тунхаглал”, “Даргын Мэдэгдэл” нэрээр манай орны нийслэлээс зарлав.

    2016 онд улсын болон орон нутгийн төлөөллийг сонгох сонгууль болж өнгөрлөө. Сонгогдсон төрийн түшээд улс орныхоо нийтлэг эрх ашгийг эрхэмлэж хариуцлагатай, шуурхай, итгэл дааж ажиллахыг ард иргэд хүлээж байна.

    Дэлгэрэнгүй