• ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ

    2017-01-24

                                                                                                                   Төсөл

                                                     МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

    …. оны ... дугаар                                                                                Улаанбаатар

    сарын ...-ны өдөр                                                                                               хот

     

                                            ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ

                                                      /Шинэчилсэн найруулга/

    НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

    НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

    1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

    1.1.Энэ хуулийн зорилт нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах,онцгой байдлын байгууллага болон гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, зохион байгуулалт,үйл ажиллагаатайхолбогдсон харилцааг зохицуулахад оршино.

    2 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж

    2.1.Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

    2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө.

    Дэлгэрэнгүй
  • ИРГЭНИЙ УЛС ТӨРИЙН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ

    2017-01-24

    Төсөл

    МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

    2016 оны ... дугаар сарын ...-ны өдөр                                  Улаанбаатар хот

                                                                                            

    ИРГЭНИЙ УЛС ТӨРИЙН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ

    НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

    НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

    1 дүгээр зүйл.Хуулийн зорилго

    1.1.Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний улс төрийн эрх, төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхийг иргэдийн санаачлагад үндэслэн хэрэгжүүлэх баталгааг хангах ардчилсан ёсыг бэхжүүлэхэд оршино. 

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХАРЬЯАЛЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

    2016-03-22

                                                                                                                                                              Төсөл

                                                                                       МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

                                                                                                                                        

    2016 оны ... дугаар                                                                                                         Улаанбаатар    хот  

    сарын ...-ны өдөр                                                                                                                                                                                 

                                                                      МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХАРЬЯАЛЛЫН ТУХАЙ

                                                                                     /Шинэчилсэн найруулга/

    НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

    Нийтлэг үндэслэл

    1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

    1.1.Энэ хууль нь Монгол Улсын төр, хувь хүн хоорондын эрх зүйн тогтвортой холбоог тодорхойлж, Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, харьяаллаа алдах, иргэний харьяаллыг сэргээн тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

    2 дугаар зүйл.Монгол Улсын иргэний харьяаллын тухай хууль тогтоомж

    2.1.Монгол Улсын иргэний харьяаллын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

    3 дугаар зүйл.Монгол Улсын иргэн

    3.1.Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр Монгол Улсын иргэний харьяалалтай байгаа болон энэ хуулийн дагуу Монгол Улсын харьяат болсон хүнийг Монгол Улсын иргэн гэнэ.

    Дэлгэрэнгүй
  • ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

    2016-01-06

    ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

    Дэлгэрэнгүй
  • СОНГОГДСОН БОЛОН ТОМИЛОГДСОН ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

    2016-01-05

    СОНГОГДСОН БОЛОН ТОМИЛОГДСОН ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

    Дэлгэрэнгүй
  • УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

    2016-01-05

    УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН  НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

     

    Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд даруй 25 жил өнгөрсөн боловч эдүгээ улс төрийн намуудын төлөвшил, улс төрийн тогтолцоонд гүйцэтгэх үүрэг, эрх зүйн орчин учир дутагдалтай байгаа нь ардчилсан төрийн байгуулал зохих ёсоор ажиллахгүй, засаглалын хямралт байдал үүсэхэд нөлөөлж байна.

    Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн Хоёрдугаар бүлгийн 2.7-д “Улс төрийн намыгтойрсон эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгож, намын гишүүнчлэл, өмчлөл, санхүүжилт, зохион байгуулалтын асуудлыг орчин үеийн жишигт нийцүүлэн шийдвэрлэнэ”,Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн Тавдугаар бүлэгт “улс төрийн намыг нийтийн хөгжлийн зүй тогтолтой уялдуулан төлөвшүүлэн хөгжүүлэх чиглэлээр шинэчлэл хийх; Үндсэн хуулийн зарчим, байгуулал, Монгол Улсын үндэсний эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулсан улс төрийн нам, улс төрчдөд хариуцлага тооцох механизмыг бий болгох" гэж тус тус заасныг үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулав.

    Дэлгэрэнгүй
  • ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

    2015-12-03

    Монгол Улсын Төрийн шагналын тухай хуулийн төсөл болон хуулийн төслөөрх энгэрийн тэмдэг, одон, медалийн загварын хувилбаруудыг үүгээр хүргэж байна

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛС БАЙНГА ТӨВИЙГ САХИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

    2015-10-29

    2015 оны ... дугаар                                                                                                     Улаанбаатар хот
    сарын ...-ны өдөр                                                                                                                     

                                     МОНГОЛ УЛС БАЙНГА ТӨВИЙГ САХИХ ТУХАЙ

     

                                                       НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

    Нийтлэг үндэслэл

    1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

    1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улс байнга төвийг сахихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

    2 дугаар зүйл. Монгол Улс байнга төвийг сахих тухай хууль тогтоомж

    2.1. Монгол Улс байнга төвийг сахих тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,  энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

    2.2. Монгол Улс байнга төвийг сахих тухай хууль тогтоомж нь Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг, харилцааг үл хөндөх бөгөөд Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол уг гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

    3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

    3.1.  Энэ хууль нь Монгол Улс байнга төвийг сахихтай холбогдсон харилцаанд хамаарах бөгөөд тус улсаас бусад улстай улс төр, нийгэм, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэг, батлан хамгаалах, гамшигтай тэмцэх зэрэг бусад салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэхтэй холбогдсон харилцаанд хамаарахгүй.

    4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

    4.1. “Байнга төвийг сахих” гэж аливаа дайн, зэвсэгт мөргөлдөөнд оролцохгүй, энхийн цагт цэргийн эвсэл, холбоонд нэгдэхгүй байхыг хэлнэ.

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛС БАЙНГА ТӨВИЙГ САХИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

    2015-10-29

    МОНГОЛ УЛС БАЙНГА ТӨВИЙГ САХИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

    Монгол Улс сүүлийн 25 жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэн төвийг сахих зарчмуудыг байнга төвийг сахих бодлого болгон хэлбэржүүлж хуульчлах нь зүйтэй гэж үзэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж, Засгийн газар тогтоол гаргасан билээ.

    Монгол Улсын Үндсэн хууль, Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хууль, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Төрийн цэргийн бодлогын үндэс, мөн НҮБ-ын Дүрэм, бусад улстай байгуулсан харилцааны үндсэн гэрээ зэрэгт төвийг сахих бодлогын зарчмууд туссан нь, түүнчлэн манай улс ЭҮНХ-ий гишүүн байгаа нь хуулийн төслийг боловсруулах эрх зүйн болон бодлогын үндэслэл болж байна.

    Дэлгэрэнгүй
  • Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр

    2015-09-14

    АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУЦЛАГА, ШУДАРГА ЁСЫГ БЭХЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР           

    НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

    Авлига нь ардчилсан тогтолцоо, ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг сулруулж улс орны тогтвортой хөгжил, хууль дээдлэх ёс, аюулгүй байдалд хохирол учруулахуйц  хэмжээнд хүрч байгааг иш үндэс болгон Монгол Улс анх 1996 онд Авлигын эсрэг хуулийг батлан, улмаар 2006 онд хуулиа шинэчилж, 2007 онд Авлигатай тэмцэх газрыг байгуулан ажиллуулж байна.

    Дэлгэрэнгүй