• Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Намайг ард түмэн сонгосон учраас битгий Ардчилсан намын хүн гэж хар, нэг зүйл дээр төвлөрч хамтран ажиллая

    2018-01-21

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2018-01-21/ Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзсан бол үдээс хойш нийслэлийн Баянзүрх, Багахангай дүүргийн иргэдтэй Монгол бөхийн өргөөнд уулзаж, ярилцлаа.

    Уулзалтыг нээж Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Баянзүрх, Багахангай дүүргийн иргэд та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш зургаан сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд өнөөгийн эдийн засгийн байдал, бүс нутаг, олон улсын байдал, алдаа оноо, аймаг, сум... гээд олон талын мэдээлэл цуглуулж ажиллалаа. Мөн “Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган” зохион байгуулсан. Хүнсний аюулгүй байдлын асуудлаар ч гэсэн чуулган зохион байгуулж, улсын хэмжээнд анхаарах ёстой олон сэдвээр иргэдийг оролцуулсан уулзалт зохион байгуулж, иргэдийнхээ дуу хоолойг сонсож байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Сүүлийн үед УИХ, Засгийн газартай хамтарч ажиллах тодорхой асуудлууд ярилцаж байгааг ч бас сонсож, мэдэж байгаа байх.

    Өнөөдөр төрийн бодлогыг эргээд харахад иргэд рүүгээ хандсан төрийн бодлого алдагдсан байна. Үүний үр нөлөө нь Монгол Улсын иргэд өр, зээлийн дарамтад орсон байдал юм. Тиймээс хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэр зэрэг салбараа хөгжүүлж, түүхий эдээ шууд гаргадаг байдлаа зогсооё гэсэн бодолтой байгаа” гээд иргэдийн саналыг сонсож, ярилцав.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Миний нэр дэвшихдээ ярьж байсан, одоо ч ярьж байгаа, цаашдаа ч ярих сэдэв бол эдийн засгаа тэлэх асуудал

    2018-01-21

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй уулзах уулзалт амралтын өдрүүдэд үргэлжилж байна. Тэрбээр нийслэл хотын маань хоймор болсон Чингэлтэй дүүргээс уулзалтаа эхлүүлж Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн иргэдтэй уулзаад байсан юм. Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Хан-Уул, Баянзүрх, Багахангай дүүргийн иргэдтэй уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, тэдний санал бодлыг сонслоо.

    Уулзалтад ирсэн иргэдийн нийтлэг ярьж байгаа асуудал нь эдийн засгийн нөхцөл байдал, ажилгүйдэл, ядуурал, утаа, төрийн үйлчилгээний хүртээмж, хүнд суртал гэх мэт цөөн хэдэн асуудалд төвлөрч байна. Мөн өнөөгийн эрх баригчдад итгэл алдарч байгаа тухай, УИХ-ын дахь 65-ын бүлэг буюу эрх баригчидтай хариуцлага тооцох талаар олон иргэн саналаа илэрхийлсэн юм.

    Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзсан уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

    “Хан-Уул дүүргийн иргэд та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Уулзалтыг иргэдээ сонсох гэж зохион байгуулж байгаа. Өмнөх уулзалтуудаар иргэд шударга ёс тогтоох, ажилгүйдэл, ядуурал бууруулах, утааны асуудлыг шийдэхийг хүсэж байгаагаа хэлж байна. Хан-Уул дүүрэг хуучнаар Ажилчдын район буюу аж үйлдвэрийн суурь байсан учраас үйлдвэрлэл, ажилгүйдэл гэдгийг хамгийн сайн мэдэрдэг ахмадууд ирсэн байх гэж бодож байна.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Төрийн департментын туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтоныг хүлээн авч уулзлаа

    2018-01-21

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Төрийн департментын туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтоныг өнөөдөр хүлээн авч уулзаж хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. 

    Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хатагтай Сюзан Торнтоныг Монгол-Америкийн улс төрийн зөвлөлдөх уулзалт хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлсэн юм. Мөн тэрбээр Монгол Улсын цаашдын хөгжил, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад тус улстай хамтран хэрэгжүүлэх хэд хэдэн чухал саналууд байгаагаа онцолж ярилцлаа. 

     

    Дэлгэрэнгүй
  • Баянгол дүүргийн 3000 гаруй иргэн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзахаар хүрэлцэн ирж, тулгамдсан асуудлуудаа төрийн тэргүүнд дуулгав

    2018-01-20

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Улаанбаатар” паласт Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа. Энэ нь Ерөнхийлөгчийн аймаг, нийслэлийн иргэдтэй хийсэн дөрөв дэх уулзалт байлаа.

    Уулзалтад дүүргийн 3000 гаруй иргэн оролцож, санал сэтгэгдлээ илэрхийлэв.

    Уулзалтыг нээж Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Баянголын иргэд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Нийслэлийн иргэдтэй уулзаж, ярилцаад явж байхад иргэдийн ямар их бухимдалтай байгаа нь мэдрэгдэж байна. Ялангуяа, агаарын бохирдолтой холбоотойгоор иргэд бухимдаж. Утаанд асар их мөнгө зарцуулсан мөртлөө эргээд утаа нь арилахгүй байна. Нийт 147 тэрбум төгрөг, 60 сая ам.долларыг утааг арилгахад зарцуулсан байна. Миний санаа бол ганцхан утааг биш ажилгүйдэл, ядуурлыг хамтад нь арилгаж, энэ утаанаас салъя гэж байгаа юм. Гэхдээ би ингээд яриад байхаас илүүтэй иргэдээ түлхүү сонсох зорилгоор уулзалтуудаа хийж байгаа учраас та бүхэн өөрсдийнхөө бодож, санаж байгаа зүйлсээ чөлөөтэй ярина уу” гээд уулзалтыг эхлүүллээ.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зурсны 25 жилийн ойн арга хэмжээнд оролцож үг хэллээ

    2018-01-20

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зурсны 25 жилийн ойн арга хэмжээ,  ОХУ-ын Ерөнхийлөгчийн номын сангийн зайнаас хандах төвийн нээлт, фото зургийн үзэсгэлэнгийн нээлтэд өнөөдөр оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ 

    "Эрхэм зочид, хүндэт хатагтай, ноёд оо,

    Та бүхэнд 1993 оны 1 дүгээр сарын энэ өдөр “Монгол Улс, Оросын Холбооны Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”-нд хоёр тал гарын үсэг зурж, Монгол, Оросын баялаг түүхт, уламжлалт найрсаг харилцаа шинэ нөхцөл байдалд нийцсэн шинэ хуудас нээсэн түүхэн өдрийн баярын мэндийг хүргэе.

    Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд дэлхийн оюуны эртний төвүүдийн нэг болох Санкт-Петербург хотын тухай болон тус хотын фото зурагчдын 18 дугаар зууны Монгол орны түүхэн бодит байдлыг буулгасан гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулж байгаа нь хоёр орны найрамдал, монгол судлалын эрдэм шинжилгээний ажлын ихээхэн ач холбогдолтой, үнэ цэнтэй баримт болж байгаа юм.

    Дэлгэрэнгүй
  • Сонгинохайрхан дүүргийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад захиас даалгавар өгч, ард түмний дэмжлэг ард нь байгаа шүү хэмээн санууллаа

    2018-01-20

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна. Төрийн тэргүүн өнөөдөр МҮЭСТО-нд Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа.

    Уулзалтыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Амралтын өдөр цаг заваа гаргаж, уулзалтад ирсэн Та бүхэнд баярлалаа. Сонгуулийн үеэр би иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна гэж хэлсэн. Мөн нийгэмд тулгамдаж байгаа олон асуудлаар иргэд Та бүхний санал, сэтгэгдлийг сонсох гэж уулзалт зохион байгуулж байгаа” гэлээ.

    Ингээд иргэд нийгмийн өнөөгиийн байдал, өөрсдийнх нь амьдралд тулгамдаж байгаа асуудал болон улс эх орныхоо ирээдүйд санаа зовж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хэллээ.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга генералуудтай уулзлаа

    2018-01-19

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын генералуудтай уулзлаа. Уулзалтыг Монгол генерал төвтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран зохион байгуулсан юм.

    Уулзалтыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ "1990 оноос хойш бид Ардчилсан нийгэмд амьдарч байна. Өнөөдөр бид хөгжлөөрөө дэлхийн улс орнуудын хаана нь явааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Наанадаж, бид агаарын бохирдлоосоо салах гэж мунгинаж байна. Мунгинах гэхээс илүүтэй үүгээр бизнес хийдэг болсон байна” гэж дурдлаа.

    Монгол Улсад нийтдээ 181 хүн генерал цол авснаас  97 генерал амьд, сэрүүн байдаг, тэдний 35 нь эдүгээ ажлаа хийж байна. 

    Төрийн тэргүүн уулзалтын үеэр нийгэм, эдийн засгийн асуудлуудыг хөндөн ярихаас гадна Бүтээн байгуулалт-Монгол цэрэг хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулж, генералуудтай санал солилцлоо.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг Алтан гадас одонгоор шагнагдсанд баяр хүргэж хүлээн авлаа

    2018-01-18

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг Алтан гадас одонгоор шагнагдсанд баяр хүргэж өнөөдөр хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Юун түрүүнд Танд баяр хүргэе. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагаа ард түмний харилцаа сайжирч байгаа. Ялангуяа, хоёр улсын тээврийн салбарын бүхий л хамтын ажиллагааг хариуцан, шинэ түвшинд гаргахад өндөр хүчин зүтгэл гаргасныг тань өндрөөр үнэлж шагналаа. Цаашдаа хамтын ажиллагаандаа улам их амжилт гаргаарай” гэв.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг Алтан гадас одонгоор шагналаа

    2018-01-18

    ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

    Төрийн дээд шагнал Алтан гадас одонг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулан өглөө. Зарлигт “Монгол Улсын эдийн засаг, зам тээврийн салбар болон хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дүүргүүдийн иргэдтэй уулзана

    2018-01-17

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна. Төрийн тэргүүн энэ сарын 13, 14-ний өдрүүдэд нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзаж нийгэм, эдийн засгийн асуудлаар иргэдийн санал бодлыг сонсож, чөлөөтэй ярилцсан юм.

    Харин Төрийн тэргүүний уулзалт 2018 оны нэгдүгээр сарын 20-ны бямба гарагт дараах хуваарийн дагуу үргэлжилнэ.

    Дэлгэрэнгүй