Ерөнхийлөгчийн амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр О.Чулуунбилэг томилогдлоо

Administrator 2015-03-16 13:34:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр О.Чулуунбилэг томилогдлоо. О.Чулуунбилэг нь түүхч, улс төрийн менежерийн мэргэжилтэй. Монгол Улсын их сургуулийн түүхийн салбарыг магистр зэрэгтэй төгссөн. АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн улс төрийн менежментийн сургуулийн магистрант. ШУА-ын Түүхийн Хүрээлэн, Ж Энтэртайнмент болон UBS music студи,  Инкубатор Монголия ХХК, MPO ХХК, Нэнси Бокскор ХХК, IC ХХК-д  ажиллаж байсан туршлагатай бөгөөд 2008-2010 онд УИХ-ын гишүүний туслах, 2012-2015 он хүртэл  АН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Англи хэлтэй. Бэлтгэл офицер.