Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчийг угтах ёслол болов

Administrator 2015-06-29 09:36:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр  ирсэн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейнийг  албан ёсоор угтах ёслол өнөөдөр өглөө Чингисийн талбайд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  эрхэм зочныг Чингисийн талбайд албан ёсоор угтан авахад төрийн хүндэт харуул жагсч, Төрийн дуулал эгшиглэв.

Хоёр улсын Төрийн тэргүүн хүндэт харуул, угтан авсан албаны хүмүүстэй мэндчилсний дараа Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Үүний дараа Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн Төрийн ордонд хүрэлцэн ирж “Баганат” танхимд хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж дурсгалын гэрэл зураг авахуулав.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийлээ.

Одоо тэд Төрийн ордны Б танхимд өргөтгөсөн хэлэлцээ хийх юм.





Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү