Монгол Улсын Ерөнхийлөгч эх орондоо ирэв

Administrator 2015-07-11 03:40:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан,  БРИКС-ийн гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцоод өнөөдөр үүрээр эх орондоо ирлээ.

Тэрээр эдгээр хуралдаан, уулзалтад оролцсоноос гадна Беларусь, Афганистан Улсын Төрийн тэргүүнүүдтэй ганцаарчилсан уулзалт хийж, ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын даргатай хоёр дахь удаагаа гурван талт уулзалт хийлээ.

Энэхүү уулзалтаар хөрш гурван орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар чухал сэдвүүд хөндөж, хэд хэдэн баримт бичигт холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурлаа.