Чөлөөлөх дайны 70 жилийн ойг тохиолдуулан шагнал гардууллаа

Administrator 2015-08-31 14:59:00

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган 1945 оны Чөлөөлөх дайны 70 жилийн ойг тохиолдуулан эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалахын төлөө амь хайргүй тэмцэж явсан ахмад дайчдыг Монгол Улсын төрийн дээд одонгоор шагнав.

Сүхбаатарын одонгоор ХУД-ийн 1 дүгээр хорооны иргэн, ахмад дайчин Рэнцэнжавын Дамбадаржаа, ХУД-ийн 1 дүгээр хорооны иргэн, ахмад дайчин Амгалангийн Дорж, СБД-ийн 7 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Ундрахын Доржпалам, ХУД-ийн 11 дүгээр хорооны иргэн, ахмад дайчин Бинъяагийн Лааган,

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ЧД-ийн 8 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Сангидоржийн Ванчигдоо, ХУД-ийн 15 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Хайдавын Галжав, СХД-ийн 27 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Доржийн Сэр-Од, СХД-ийн 7 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Гомбожавын Цэгмид,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор БЗД-ийн 15 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Авидын Дуламжав, СХД-ийн 27 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Лувсанцэрэнгийн Халзан,

Цэргийн гавьяаны одонгоор БГД-ийн 20 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Цэрэнхандын Даш, СХД-ийн 3 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Бадамын Дорж, ХУД-ийн 2 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Содномжавын Чимэддорж, БЗД-ийн 7 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Ядамсүрэнгийн Рагчаа, БЗД-ийн 10 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Цэрэндоржийн Осор, СХД-ийн 11 дүгээр хорооны иргэн, ахмад дайчин Ишгэний Ламжав,

Алтан гадас одонгоор БЗД-ийн 9 дүгээр хорооны иргэн, ахмад дайчин Дэмчигийн Ишгомбо, БГД-ийн 4 дүгээр хорооны иргэн, ахмад дайчин Балжидын Маань, ЧД-ийн 7 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Лонжидын Туваан нарыг тус тус шагналаа.