СОНГОГДСОН БОЛОН ТОМИЛОГДСОН ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

Administrator 2016-01-05 21:39:00

ТӨСӨЛ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

 

2015 оны .... дугаар сарын ....-ны өдөр

 

Улаанбаатар

хот

 

 

СОНГОГДСОН БОЛОН ТОМИЛОГДСОН ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ТУХАЙ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд сахилгын, улс төрийн болон ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг тодорхойлоход оршино.

2 дугаар зүйл. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хууль тогтоомж

2.1.Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульболон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Бусад хууль тогтоомжид энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хариуцлага хүлээлгэх зарчим

3.1.Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэхдээ доор дурдсан зарчмыг баримтална:

3.1.1.хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хууль дээдлэх;

 

3.1.2.хуулийг буцаан хэрэглэхгүй байх;

 

3.1.3.хариуцлага нь зөрчилдөө тохирсон байх;

 

3.1.4.хариуцлага давхардуулан хүлээлгэхгүй байх;

 

3.1.5.хариуцлага гарцаагүй байх.

4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

4.1.Энэ хууль нь доор дурдсан сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд сахилгын, улс төрийн болон ёс суртахууны хариуцлага хүлээлгэхэд үйлчилнэ:

4.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч;

 

4.1.2.Монгол Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн;

 

4.1.3.Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн;

 

4.1.4.хуульд заасны дагуу Улсын Их Хурлаас томилогддог албан тушаалтан;

 

4.1.5.аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга;

 

4.1.6.аймаг, нийслэлийнЗасаг дарга.

 

  1. 2.Энэ хуулийн 4.1-д зааснаас бусад төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэх харилцааг Төрийн албаны тухай хуулиар болон холбогдох бусад хуулиар зохицуулна.
  2. .3.Энэ хуулийн дагуу сахилгын, улс төрийн болон ёс суртахууны хариуцлага оногдуулсан нь ял, шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

4.4.Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтны бүрэн эрхийг түдгэлзүүлэхэд холбогдох бусад хуульд заасан журмыг баримтална.

5 дугаар зүйл.Хариуцлагын төрөл

5.1.Энэ хуульд заасан хариуцлага нь доор дурдсан төрөлтэй байна:

5.1.1.сахилгын хариуцлага;

 

  1. .1.2.улс төрийн хариуцлага;

 

5.1.3.ёс суртахууны хариуцлага.

6дугаар зүйл.Сахилгын хариуцлага

  1. ууль тогтоомж, тангараг, ёс зүйн дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд энэ хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу сахилгын хариуцлага хүлээлгэнэ.

6.2.Гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан албан тушаалтанд өөрт нь ганцаарчлан хаалттай сануулахэсхүл нийтэд зарлаж нээлттэй сануулах сахилгын хариуцлага хүлээлгэнэ.

7 дугаар зүйл.Улс төрийн хариуцлага

7.1.Албан тушаалтанд дараах улс төрийн хариуцлага хүлээлгэнэ:

7.1.1.Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон бол тухайн албан тушаалаас огцруулж эсхүл эгүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хязгаарлах;

 

7.1.2.хууль, ёс зүйн дүрэм ноцтой зөрчсөн нь тогтоогдсон бол тухайн албан тушаалаас огцруулж эсхүл эгүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хязгаарлах.

7.2.Улсын Их Хурлын гишүүн нь Улсын Их Хурлын дарга, дэд дарга, байнгын болон дэд хорооны дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан энэ хуулийн 7.1-д заасан хариуцлагыг хүлээсэн бол Улсын Их Хурлын гишүүн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс эгүүлэн татах, сонгуульд нэр дэвших эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

8дугаар зүйл.Ёс суртахууны хариуцлага

8.1.Төрийн албаны нэр хүнд, төрийн албан хаагчийн эрх үүрэг, ёс зүйд ноцтой харшилсан үйлдэл бүртээ тухайн албан тушаалтан үнэн зөв тайлбар өгөх, шаардлагатай гэж үзвэл уучлалт гуйх үүрэг хүлээнэ.

  1. .2.Тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь ноцтой тохиолдолд уг этгээд албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргана.

8.3.Албан тушаалтан Үндсэн хууль, хууль, ёс зүйн дүрэм зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, уучлалт гуйн өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж ёс суртахууны хариуцлага хүлээж болно.

8.4.Албан тушаалтан ёс суртахууны хариуцлага хүлээсэн бол энэ хуулийн 7.1-д заасан улс төрийн хариуцлагаас чөлөөлөгдөнө.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ОГЦРУУЛАХ

9 дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах

            9.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийг доор дурдсан тохиолдолд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаарогцруулна:

9.1.1.тангаргаасааняцаж, Үндсэнхууль,Ерөнхийлөгчийнбүрэнэрхийгзөрчсөн талаар Үндсэнхуулийнцэцийндүгнэлт гарсан;

 

9.1.2.тангаргаасааняцаж, Үндсэнхууль, бусад хууль, Ерөнхийлөгчийнбүрэнэрхийгзөрчсөн эсэх асуудлыг Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь албан ёсоор тавьж, энэ талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан;

 

9.1.3.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон.

  

            9.2.Энэ хуулийн 9.1-д зааснаас бусад үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулахыг хориглоно.

 

            9.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах эсэх талаар энэ хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хэлэлцэж шийдвэрлэнэ.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, ДЭД ДАРГЫГ ОГЦРУУЛАХ,

ГИШҮҮНИЙГЭГҮҮЛЭН ТАТАХ

            10 дугаар зүйл.Улсын Их Хурлын дарга, дэд даргыг огцруулах

            10.1.Улсын Их Хурлын дарга, дэд даргыг доор дурдсан тохиолдолд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаандоролцсоннийтгишүүнийолонхийнсаналаарогцруулна:

10.1.1.Монгол Улсын Үндсэн хуульт байгууллын эсрэг үйл ажиллагаа явуулсныг Үндсэнхуулийнцэцийндүгнэлтээр тогтоосон;

 

10.1.2.хууль ноцтой зөрчсөн нь тогтоогдсон;

 

10.1.3.энэ хуулийн 10.1.1, 10.1.2-т зааснаас бусад үндэслэлээр Улсын Их Хурлын дарга, дэд даргыг тухайн албан тушаалыг эрхлэх боломжгүй гэж Улсын Их Хурлын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүд үзсэн.

            10.2.Энэ хуулийн 10.1.2-т заасан үндэслэлээр Улсын Их Хурлын дарга, дэд даргыгогцруулах асуудлыг Ёс зүйн дэд хороодүгнэлт гарган Төрийн байгуулалтын байнгын хороонд оруулна.

            10.3.Улсын Их Хурлын дарга, дэд даргыг энэ хуулийн 10.1.1-д заасан үндэслэлээр огцруулах бол Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн, 10.1.2, 10.1.3-т заасан үндэслэлээр огцруулах бол Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

            10.4.Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн бүлэг Улсын Их Хурлын дарга, дэд даргыг огцруулах эсэх асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.

            11 дүгээр зүйл.Улсын Их Хурлын гишүүнийг Улсын Их Хурлаас эгүүлэн татах

11.1.Улсын Их Хурлын гишүүнийг доор дурдсан тохиолдолд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаандоролцсоннийтгишүүнийолонхийнсаналаар эгүүлэн татна:

11.1.1.Монгол Улсын Үндсэн хуульт байгууллын эсрэг үйл ажиллагаа явуулсныг, Үндсэн хууль зөрчсөнийг Үндсэнхуулийнцэцийндүгнэлтээр тогтоосон;

 

11.1.2.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон;

 

11.1.3.хууль ноцтой зөрчсөн, Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг удаа дараа эсхүл ноцтой зөрчсөн нь тогтоогдсон;

 

11.1.4.нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсаныг Ёс зүйн дэд хороотогтоосон;

 

11.1.5.тухайн жилийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны гуравны нэгээс илүү хувийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан.

 

11.2.Энэ хуулийн 11.1.2-т заасан асуудлаар Улсын Их Хурлын халдашгүй байдлын дэд хороо дүгнэлт гарган Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ.

11.3.Энэ хуулийн 11.1.5-д заасан асуудлаар Ёс зүйн дэд хороонд Улсын Их Хурлын дарга, эсхүл харьяалах байнгын хорооны дарга гомдол, иргэд мэдээлэл гаргаж болно.

11.4.Энэ хуулийн 11.1.3-11.1.5-д заасан асуудлаар Ёс зүйн дэд хороо дүгнэлт гарган Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ.

11.5.Улсын Их Хурлын гишүүнийг энэ хуулийн 11.1.1-д заасан үндэслэлээр эгүүлэн татах бол Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар, 11.1.2-тзаасан үндэслэлээр эгүүлэн татах бол Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн, 11.1.3-11.1.5-д заасан үндэслэлээр эгүүлэн татах бол Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг тус тус үндэслэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

12дугаар зүйл.Тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүнийг сонгогчдоос эгүүлэн татах

12.1.Тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүнийг тухайн тойргийн нийт сонгогч иргэдийн арван таваас доошгүй хувь өөрсдийн санаачилгаар эгүүлэн татах хүсэлт гаргасан тохиолдолд эгүүлэн татаж болно.

            12.2.Энэ хуулийн 12.1-д заасан хүсэлт гаргасан иргэд нь тухайн сонгуулийн тойрогт хамаарах баг, хороо бүрийн сонгуулийн эрхтэй нийт иргэдийн арван таваас доошгүй хувийн төлөөлөлтэй байна.

12.3.Энэ хуулийн 12.1-д заасан Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай хүсэлтийг Улсын Их Хурлын даргаар уламжлуулан Улсын Их Хуралд гаргана.

12.4.Энэ хуулийн 12.1-д заасан хүсэлт нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадна доор дурдсан шаардлагыг хангасан байна:

12.4.1.эгүүлэн татах үндэслэлийг дурдсан байх;

 

12.4.2.хүсэлт гаргагч иргэний овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, түр буюу байнга оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаар, цахим хаягийг гаргацтай, тодорхой бичиж, гарын үсэг зурсан байх;

 

12.4.3.иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргах.

12.5.Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 1 жилийн, бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө 1 жилийн хугацаанд гаргасан эгүүлэн татах хүсэлтийг хүлээн авахгүй.

13 дугаар зүйл.Тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хянан шийдвэрлэх

13.1.Энэ хуулийн 12.1-д заасан хүсэлтийг хүлээн авмагц Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулж, хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор Улсын Их Хурлаар хэлэлцүүлнэ.

13.2.Улсын Их Хурал энэ хуулийн 12.1-д заасан хүсэлтийг хэлэлцээд шалгуулахаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан харьяалах байнгын хороонд шилжүүлнэ.

13.3.Харьяалах байнгын хороо хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу харьяалах дэд хороогоор дамжуулан нэг бүрчлэн шалгах бөгөөд харьяалах дэд хороо 14 хоногийн дотор дүгнэлт гарган тухайн байнгын хороонд танилцуулна. Шаардлагатай бол Улсын Их Хурлын дарга уг хугацааг 14 хүртэл хоногоор сунгаж болно.

13.4.Улсын Их Хурал гишүүнийг эгүүлэнтатахасуудлыг харьяалах байнгын болон дэд хорооны санал, дүгнэлтийг үндэслэннэгдсэнхуралдаанаархэлэлцэжхуралдаандоролцсонгишүүдийнолонхийнсаналааршийдвэрлэнэ.

            13.5.Улсын Их Хурлаас гишүүнийг эгүүлэн татах шийдвэр гаргасан бол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нөхөн сонгууль зарлана.

 

13.6.Тухайн гишүүнийг эгүүлэн татах эсэх асуудлаар шийдвэр гарснаас хойш 1 жилийн дотор уг асуудлыг дахин хэлэлцэхгүй.

13.7.Улс төрийн нам, эвсэл болон тухайн этгээдийн сонгогдсон сонгуулийн тойрогт өрсөлдөн нэр дэвшиж байсан нэр дэвшигч ньэнэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг зохион байгуулсан, санхүүжүүлсэн, оролцсон бол эгүүлэн татах үйл ажиллагааг хүчин төгөлдөр бусад тооцно.

13.8.Улс төрийн нам, эвсэл энэ хуулийн 13.7дахь заалтыг зөрчсөн нь тогтоогдвол төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг 50 хүртэл хувиар бууруулах үндэслэл болно.

14 дүгээр зүйл.Нам,эвслээс нэрсийн жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах

            14.1.Нэрсийн жагсаалтаар сонгогдсон гишүүнийг анх нэр дэвшүүлсэн намын бага хурал, түүнтэй адилтгах нэгж нь эгүүлэн татах шийдвэр гаргасан бол энэ тухай шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор Улсын Их Хуралд бичгээр мэдэгдэнэ.

14.2.Улсын Их Хурлын дарга нам, эвслээс нэрсийн жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах тухайн намын эрх бүхий байгууллагын шийдвэрийг хүлээн авмагц Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулж, шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

 

14.3.Нам, эвслийн жагсаалтаар сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо дүгнэлт гарган Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ.

 

14.4.Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар тухайн гишүүнийг эгүүлэн татаж буй намын танилцуулга, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг үндэслэн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар уг асуудлыг шийдвэрлэнэ.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ЕРӨНХИЙ САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

УЛСЫН ИХ ХУРЛААС ТОМИЛОГДСОН АЛБАН ТУШААЛТАН, 

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫГ ОГЦРУУЛАХ

15 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхий Сайд, Засгийн газрын гишүүнийг  огцруулах

15.1.Монгол Улсын Ерөнхий сайдыг доор дурдсан тохиолдолд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсоннийтгишүүнийолонхийнсаналаарогцруулна:

15.1.1.Монгол Улсын Үндсэн хуульт байгууллын эсрэг үйл ажиллагаа явуулсныг  Үндсэнхуулийнцэцийндүгнэлтээр тогтоосон;

 

15.1.2.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон;

 

15.1.3.нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсаныг Хууль зүйн байнгын хороо тогтоосон;

 

15.1.4.энэ хуулийн 15.1.1-15.1.3-т заасан болон бусад асуудлаар огцруулах нь үндэслэлтэй гэж Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэг үзсэн.

           

15.2.Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг Ерөнхий сайд гаргах бөгөөдУлсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсоннийтгишүүнийолонхийнсаналаарогцруулна.

 

15.3.Энэ хуулийн 15.1.1-15.1.3-т заасан болон бусад үндэслэлээр Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг Улсын Их Хурлын 8-аас доошгүй гишүүн Ерөнхий сайдад хүргүүлнэ.

 

             15.4.Энэ хуулийн 15.1.2-т заасан үндэслэл тогтоогдсон даруйд Монгол Улсын  Ерөнхий прокурор, 15.1.3-т заасан үндэслэл тогтоогдсон даруйд Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийгогцруулах асуудлыг Улсын Их Хуралд тавина.

           

            15.5.Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг харьяалах байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

 

            15.6.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн өөрөө огцрох хүсэлт гаргасан, Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн, Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь огцорсон, Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах санал гаргасан асуудлыг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
 

16 дугаар зүйл.Улсын Их Хурлаас томилогдсон албан тушаалтныг огцруулах

16.1.Улсын Их Хурлаас томилогдсон албан тушаалтныг доор дурдсан тохиолдолд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаандоролцсоннийтгишүүнийолонхийнсаналаарогцруулна:

16.1.1.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон;

 

16.1.2.нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсаныг Авлигатай тэмцэх газраас тогтоосон;

 

16.1.3.хууль буюу тухайн албан тушаалд тавигдах ёс зүйн шаардлагыг удаа дараа эсхүл ноцтой зөрчсөн, алдаа гаргасан, албан үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн нь огцруулах үндэслэлтэй гэж Улсын Их Хурлын 8-аас доошгүй гишүүн үзсэн;

 

16.1.4.хуульд заасан бусад үндэслэл.

 

16.2.Энэ хуулийн 16.1.1-д заасан үндэслэл тогтоогдсон даруйд Монгол Улсын ерөнхий прокурор, эсхүл Улсын ерөнхий прокурорын орлогч, 16.1.2-т заасан үндэслэл тогтоогдсон даруйд Авлигатай тэмцэх газрын дарга, эсхүл дэд дарга тус тус энэ талаар Улсын Их Хуралд мэдэгдэнэ.

 

16.4.Улсын Их Хурлаас томилогдсон албан тушаалтныг огцруулах асуудлыг Улсын Их Хурлын дарга хэлэлцэх асуудлын дараалалд оруулж, 14 хоногийн дотор харьяалах байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

 

17 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргыг огцруулах

17.1.Аймаг, нийслэлийн Засаг даргыг доор дурдсан тохиолдолд Ерөнхий сайд огцруулна:

17.1.1.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон;

 

17.1.2.нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсаныг Авлигатай тэмцэх газраас тогтоосон;

 

17.1.3.хууль зөрчсөн буюу тухайн албан тушаалд тавигдах ёс зүйн шаардлагыг ноцтой зөрчсөн, эсхүл албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн нь огцруулах үндэслэлтэй гэж үзсэн Ерөнхий сайдын саналыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүлээн авсан;

 

17.1.4.хуульд заасан бусад үндэслэл.

 

            ТАВДУГААР БҮЛЭГ

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХ

18дугаар зүйл.Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах

18.1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг доор дурдсан тохиолдолд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар огцруулна:

18.1.1.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон;

 

18.1.2.хууль, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүрмийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн нь тогтоогдсон;

 

18.1.3.нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсаныг Авлигатай тэмцэх газраас тогтоосон;

 

18.1.4.энэ хуулийн 18.1.1-18.1.3-т зааснаас бусад үндэслэлээр тухайн албан тушаалыг эрхлэх боломжгүй гэж тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй төлөөлөгчид үзсэн.

 

            18.2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах асуудлыг тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэнэ.

            18.3.Тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суудалтай нам энэ зүйлд заасан асуудлаар дүгнэлт гаргаж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд танилцуулж болно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

АЛБАН ТУШААЛТНЫГ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ

 ХЭЛЭЛЦЭХ ЖУРАМ

            19 дүгээр зүйл.Иргэдээс мэдээлэл гаргах

19.1.Монгол Улсын иргэн нь энэ хуулийн 4.1.1-4.1.4-т заасан албан тушаалтны тухай мэдээллийг Улсын Их Хуралд гаргана.

19.2.Монгол Улсын иргэн нь энэ хуулийн 4.1.5-4.1.6-д заасан албан тушаалтны тухай мэдээллийг тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргана.

19.3.Улсын Их Хурал болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ирүүлсэн мэдээллийг нягтлан шалгаж, тодорхой арга хэмжээ авч, үр дүнг тухайн иргэнд бичгээр мэдээлнэ.

20 дугаар зүйл.Албан тушаалтны мэдэгдэл

20.1.Албан тушаалтныг огцруулах асуудлыг эрх бүхий этгээд Улсын Их Хурал, тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тавьсан даруйд энэ талаар тухайн албан тушаалтанд мэдэгдэнэ.

20.2.Мэдэгдлийг хүлээн авсан албан тушаалтан ажлын 2 хоногийн дотор өөрийг нь буруутгаж байгаа үндэслэлийг зөвшөөрөх эсэх талаар албан ёсны мэдэгдлийг Улсын Их Хурал, тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдээр хийж, энэ тухай тайлбар, баримтыг ирүүлэх үүрэгтэй.

20.3.Албан тушаалтан энэ хуулийн 20.2-т заасан мэдэгдэл хийхдээ “Би гагцхүү үнэнийг мэдүүлэхээ тангараглая. Хэрэв худал мэдүүлвэл хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн тангараг өргөнө.

21 дүгээр зүйл.Магадлан шалгах ажиллагаа

21.1.Албан тушаалтан буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд магадлан шалгах ажиллагааг явуулахаар хоёроос доошгүй шинжээчийг холбогдох байнгын хороо томилон ажиллуулна.

21.2.Шинжээч нь тухайн асуудлаар магадлан шалгах ажиллагаа явуулж, тогтоосон хугацаанд тус тусын дүгнэлтээ үйлдэж холбогдох байнгын хороонд ирүүлнэ.

21.3.Энэ хуулийн 21.1-д заасан шинжээчээр тухайн асуудлаар мэдлэг туршлагатай, ёс зүйтэй, сонирхлын зөрчилгүй, хараат бусаар ажиллах чадвартай иргэнийг томилно.

21.4.Албан тушаалтан буруугаа хүлээн зөвшөөрч ёс суртахууны хариуцлага хүлээсэн тохиолдолд магадлан шалгах ажиллагааг зогсоох буюу явуулахгүй.

21.5.Энэ зүйлд заасан магадлан шалгах ажиллагааг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал явуулах эрхгүй.

22 дугаар зүйл.Огцруулах асуудлыг хэлэлцэх

22.1.Энэ хуулийн 4.1.1-4.1.4-т заасан албан тушаалтныг огцруулах асуудлыг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу хэлэлцэнэ.

22.2.Энэ хуулийн 4.1.5-4.1.6-т заасан албан тушаалтныг огцруулах асуудлыг энэ хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан журмын дагуу хэлэлцэнэ.

22.3.Албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөнийг Үндсэн хуулийн цэцээс, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон баримтын үнэн зөв эсэхийг Улсын Их Хурал хэлэлцэхгүй.

23 дугаар зүйл.Албан тушаалтанд хариуцлага хүлээлгэсэн талаар тайлагнах, олон нийтэд мэдээлэх

23.1.Энэ хуулийн 4.1-д заасан албан тушаалтан болон бусад албан тушаалтанд хариуцлага хүлээлгэсэн талаарх жилийн нэгдсэн тайланг Төрийн албаны зөвлөл дараа оны 1дүгээр улиралд багтаан олон нийтэд мэдээлж, тайланг өөрийн байгууллагын цахим хуудсанд байрлуулна.

23.2.Энэ хуулийн 23.1-д заасны дагуу албан тушаалтанд хариуцлага хүлээлгэсэн талаарх жилийн нэгдсэн тайланг олон нийтэд мэдээлэхэд доор дурдсан мэдээллийг заавал хүргэнэ:

23.2.1.хариуцлага хүлээсэн албан тушаалтны нэр, албан тушаал;

23.2.2.урьд өмнө хариуцлага хүлээж байсан эсэх;

23.2.3.хариуцлага хүлээлгэсэн байгууллага, албан тушаалтан;

23.2.4.хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийн огноо, дугаар, гаргасан зөрчил, ногдуулсан хариуцлага, түүний биелэлт.

23.3.Төсөв, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотойхууль тогтоомжийгзөрчсөн албан тушаалтанд энэ хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг хүлээлгэх бөгөөд зөрчлийн хэлбэр, хүлээлгэх хариуцлагаас үл хамааран хууль тогтоомж зөрчсөний улмаас төрд учруулсан хохирлыг тухайн албан тушаалтнаар нөхөн төлүүлэх ажлыг Төрийн албаны зөвлөл хариуцна.

 

23.4.Төрийн албаны зөвлөл энэ хуулийн 23.3-т заасны дагуу хууль тогтоомж зөрчсөний улмаас төрд учруулсан хохирлын асуудлаарх жилийн нэгдсэн тайланг Улсын Их Хуралд жил бүр тайлагнаж, энэ хуулийн 23.1-т заасан журмын дагуу олон нийтэд мэдээлж, өөрийн байгууллагын цахим хуудсанд байрлуулна.

23.5.Энэ хуулийн 23.4-т заасны дагуу төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлсэн талаарх жилийн нэгдсэн тайланг олон нийтэд мэдээлэхэд энэ хуулийн 23.2-т заасан мэдээллээс гадна төрд учруулсан хохирлын хэмжээ, түүний биелэлтийн талаарх мэдээллийг заавал хүргэнэ.

23.6.Албан тушаалтанд хариуцлага хүлээлгэсэн болон төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлсэн талаарх жилийн нэгдсэн тайланг гаргах, олон нийтэд мэдээлэх журмыг Улсын Их Хурал батална.

23.7.Иргэн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас жилийн нэгдсэн тайланг олон нийтэд мэдээлэхийг шаардах эрхтэй.

24 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

24.1.Энэ хуулийг 20 ... оны ... дугаар сарын ... –ний өдрөөс дагаж мөрдөнө.

 

Гарын үсэг