Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Төрийн их тугандаа хүндэтгэл үзүүлэв

Administrator 2016-07-11 16:00:00




Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их наадмыг нээн үг хэлснийхээ дараа Төрийн есөн хөлт их цагаан туганд хүндэтгэл үзүүлэв.

Төрийн тэргүүн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээний төвд залсан Төрийн есөн хөлт их цагаан тугийг нар зөв тойрсны дараа туганд мэхийн ёсолж хүндэтгэв. Үүний дараа тэрээр Есөн хөлт их цагаан тугийг тойрон бөхийн дэвэлтээр дэвсэн юм.