Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын начин, харцага цол олголоо

Administrator 2016-07-12 22:07:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гаргаж Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит  бөхийн барилдаанд тав давсан Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, хилийн цэргийн 0253 дугаар ангийн бөх Л.Батзориг, Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, хилийн цэргийн 0165 дугаар ангийн бөх Б.Баатарцол, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Их Монголын хүчтэн дэвжээний бөх Ц.Чимэддорж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх Ч.Хөхчирэнгэр, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, Булган хангай дэвжээний бөх Д.Амарсайхан, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Бөх Билэгт дэвжээний бөх Э.Ванданцэрэн, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн бөх Б.Чимэдвандан, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Алдар спортын хорооны бөх Л.Шинэбаатар, Архангай аймгийн Булган сумын харьяат бөх М.Бат-Отгон, Увс аймгийн Тэс сумын харьяат, Алдар спортын хорооны бөх Б.Ганзориг, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Бөх Билэгт бөхийн дэвжээний бөх Ц.Нямдорж, Хөвсгөл аймгийн харьяат бөх Б.Ганхуяг, Сэлэнгэ аймгийн харьяат бөх Б.Дэлгэрсайхан, Дорнод Дашбалбар сумын харьяат Аврагч спортын хорооны бөх Д.Анар нарт тус тус Монгол Улсын начин цол олгов.

Мөн зургаа давсан Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, Хилчин спорт хороо, Хилийн цэргийн 0277 ангийн бөх Д.Бат-Эрдэнэ, Увс аймгийн Тэс сумын харьяат, Сүлд спорт хорооны бөх Т.Баасанхүү, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Зэвсэгт хүчний 350 дугаар анги, Ховд дэвжээний бөх Б.Бат-Өлзий, Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, Алдар спортын хороо, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бөх Х.Гантулга, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Сүлд спорт хороо, Увс нуур дэвжээний бөх  Н.Жаргалбаяр  нарт тус тус Монгол Улсын харцага цол олголоо.