Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын заан, арслан, аварга цол олголоо

Administrator 2016-07-12 23:43:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гаргаж Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит  бөхийн барилдаанд долоо давсан Ховд аймгийн Чандмань сумын уугуул Б.Пүрэвсайханд Монгол Улсын заан цол олгов.

Мөн ес давсан Ч.Санжаадамба, Р.Пүрэвдагва нарт Улсын арслан, 10 давж түрүүлсэн Ч.Санжаадамбад Улсын аварга цол олголоо.