Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмар Улсын Ерөнхийлөгч, Тайланд Улсын Ерөнхий сайд нартай уулзлаа

Administrator 2016-07-15 13:49:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Мьянмар Улсын Ерөнхийлөгч У Тин Чяу, Тайланд Улсын Ерөнхий сайд Прают Чан-О-Ча нартай уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улс, Мьянмар, Тайландын талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын хэмжээнд  хамтран ажиллах талаар санал солилцлоо. Мөн Мьянмар, Тайландын төлөөлөгчдийг АСЕМ-ийн уулзалтад амжилттай оролцож, нүүдэлчдийн соёл, ахуйг харуулсан наадамд тавтай саатахыг Монгол Улсын Ерөнхийлөгч урилаа.