Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Бүгд Найрамдах Куба улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

Administrator 2016-09-16 14:59:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж албан ёсны айлчлал хийхээр Бүгд найрамдах Куба улсын Гавана хотноо хүрэлцэн ирлээ.

Угтах ёслолын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кубын үндэсний баатар Хосе Мартигийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв.

Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн Зөвлөл болон Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастро Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг албан ёсоор угтан авч, мэндчилсэний дараа Хүндэт харуулын дарга илтгэл өгч хоёр орны Төрийн дуулал эгшиглэв.

Угтах ёслолд Монголын талаас  УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсаас БНКУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр, Кубын талаас БНКУ-ын Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Тэргүүн дэд сайд Марселино Медина, БНКУ-аас Монгол улсад суух   Элчин сайд Раул Делгадо болон албаны төлөөлөгчид оролцлоо.

Монгол, Куба  хоёр улсын улс төрийн харилцаа 1960 оны 12 дугаар сард дипломат харилцаа тогтоож,  1962 оны 7, 9 дүгээр сард харилцан бие биеийн нийслэлд ЭСЯ-аа нээснээр эхэлсэн. 1990-ээд оноос өмнө социализмын жилүүдэд Монгол, Кубын хооронд нам, төрийн шугамаар бүх шатны түвшинд харилцан айлчлалыг өргөн хэрэгжүүлж байсан. Үүнээс Монголын нам, төр, засгийн удирдагч Ю.Цэдэнбал 1972 онд, Ж.Батмөнх 1984 онд тус тус Куба Улсад, Кубын Коммунист намын 2 дугаар нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын сайд Раул Кастро 1970 онд Монгол Улсад хийсэн айлчлал голлох байр суурь эзэлдэг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн энэхүү айлчлал нь  дээрх айлчлалаас хойш хагас зуун жилийн дараа хийгдэж байгаа албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм.



 

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү