С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөв

Administrator 2016-10-02 11:09:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр ардчилсан хувьсгалын лидерүүдийн нэг агсан С.Зоригийн дурсгалыг хүндэтгэн хөшөөнд нь цэцэг өргөв.

Өдгөөгөөс 18 жилийн өмнө, 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг бусдын гарт амь үрэгдсэн билээ. Түүний хөшөөнд цэцэг өргөх ёслолд  УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн асан, С.Зориг агсны дүү С.Оюун, ах С.Баяр, төрөл төрөгсөд, журмын нөхдийнх нь төлөөлөл оролцов.

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү