СОНГОГДСОН БОЛОН ТОМИЛОГДСОН ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАНД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ

Administrator 2017-01-24 16:36:00

                                                                                                                         Төсөл

                                               МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

…. оны ... дугаар                                                                                Улаанбаатар

сарын ...-ны өдөр                                                                                               хот


                 СОНГОГДСОН БОЛОН ТОМИЛОГДСОН ТӨРИЙН ӨНДӨР

             АЛБАН ТУШААЛТАНД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд сахилгын, ёс суртахууны болон улс төрийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг тодорхойлоход оршино.

2 дугаар зүйл.Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хууль тогтоомж

2.1.Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульболон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Бусад хууль тогтоомжид энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хариуцлага хүлээлгэх зарчим

3.1.Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэхдээ доор дурдсан зарчмыг баримтална:

3.1.1.хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хууль дээдлэх;

3.1.2.хуулийг буцаан хэрэглэхгүй байх;

3.1.3.хариуцлага нь зөрчилдөө тохирсон байх;

3.1.4.хариуцлага давхардуулан хүлээлгэхгүй байх;

3.1.5.хариуцлага гарцаагүй байх.

4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтан

4.1.Энэ хуулиар доор дурдсан сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд сахилгын, улс төрийн болон ёс суртахууны хариуцлага хүлээлгэнэ:

4.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч;

4.1.2.Монгол Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн;

4.1.3.Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн;

4.1.4.хуульд заасны дагуу Улсын Их Хурлаас томилогддог албан тушаалтан;

4.1.5.аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга;

4.1.6.аймаг, нийслэлийнЗасаг дарга.

  1. 2.Энэ хуулийн 4.1-д зааснаас бусад төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна.
  2. .3.Энэ хуулийн дагуу сахилгын, ёс суртахууны болон улс төрийн хариуцлага оногдуулсан нь ял, шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

4.4.Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтны бүрэн эрхийг түдгэлзүүлэхэд холбогдох бусад хуульд заасан журмыг баримтална.

5 дугаар зүйл.Хариуцлагын төрөл

5.1.Энэ хуульд заасан хариуцлага нь доор дурдсан төрөлтэй байна:;

  1. .1.2.ёс суртахууны;

5.1.3.улс төрийн.

6дугаар зүйл.Сахилгын хариуцлага

  1. ууль тогтоомж, тангараг, ёс зүйн дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд энэ хууль, төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу сахилгын хариуцлага хүлээлгэнэ.

6.2.Сахилгын хариуцлагыг хүлээлгэхдээ гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан албан тушаалтанд өөрт нь ганцаарчлан хаалттай сануулах эсхүл нийтэд зарлаж нээлттэй сануулах хэлбэрээр хүлээлгэнэ.

7 дугаар зүйл.Ёс суртахууны хариуцлага

7.1.Төрийн албаны нэр хүнд, төрийн албан хаагчийн бүрэн эрх, ёс зүйн дүрэмд ноцтой харшилсан үйлдэл бүртээ тухайн албан тушаалтан үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй бөгөөдөөрөө шаардлагатай гэж үзвэл уучлалт гуйна.

7.2.Албан тушаалтан Үндсэн хууль, хууль, ёс зүйн дүрэм зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, уучлалт гуйн өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж ёс суртахууны хариуцлага хүлээж болно.

7.3.Албан тушаалтан ёс суртахууны хариуцлага хүлээсэн бол энэ хуулийн 8.1-д заасан улс төрийн хариуцлагаас чөлөөлөгдөнө.

8дугаар зүйл.Улс төрийн хариуцлага

8.1.Албан тушаалтанд дараах улс төрийн хариуцлага хүлээлгэнэ:

8.1.1.Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон бол тухайн албан тушаалаас огцруулж эсхүл эгүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хязгаарлах;

8.1.2.хууль, ёс зүйн дүрэм ноцтой зөрчсөн нь тогтоогдсон бол тухайн албан тушаалаас огцруулж эсхүл эгүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хязгаарлах.

8.2.Улсын Их Хурлын гишүүн нь Улсын Их Хурлын дарга, дэд дарга, байнгын болон дэд хорооны дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан энэ хуулийн 8.1-д заасан хариуцлагыг хүлээсэн бол Улсын Их Хурлын гишүүн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс эгүүлэн татах, сонгуульд нэр дэвших эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ОГЦРУУЛАХ

9 дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах

9.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийг доор дурдсан тохиолдолд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаарогцруулна:

9.1.1.тангаргаасааняцаж, Үндсэнхууль,Ерөнхийлөгчийнбүрэнэрхийгзөрчсөн талаар Үндсэнхуулийнцэцийндүгнэлт гарсан;

9.1.2.тангаргаасаа няцаж, Үндсэн хууль, бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн эсэх асуудлыг Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь албан ёсоор тавьж, энэ талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан;

9.1.3.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон.

9.2.Энэ хуулийн 9.1-д зааснаас бусад үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулахыг хориглоно.

9.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах эсэх талаар энэ хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хэлэлцэж шийдвэрлэнэ.

9.4.Энэ хуулийн 9.1.3-т заасан шийдвэр хүчин төгөлдөр болсон даруйд Монгол Улсын  Ерөнхий прокурор Улсын Их Хуралд мэдэгдэнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, ДЭД ДАРГЫГ ОГЦРУУЛАХ,

ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ

10 дугаар зүйл.Улсын Их Хурлын дарга, дэд даргыг огцруулах

10.1.Улсын Их Хурлын дарга, дэд даргыг доор дурдсан тохиолдолд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаандоролцсоннийтгишүүнийолонхийнсаналаарогцруулна:

10.1.1.Монгол Улсын Үндсэн хуульт байгууллын эсрэг үйл ажиллагаа явуулсныг Үндсэнхуулийнцэцийндүгнэлтээр тогтоосон;

10.1.2.хууль ноцтой зөрчсөн нь тогтоогдсон;

10.1.3.энэ хуулийн 10.1.1, 10.1.2-т зааснаас бусад үндэслэлээр Улсын Их Хурлын дарга, дэд даргыг тухайн албан тушаалыг эрхлэх боломжгүй гэж Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь үзсэн.

10.2.Энэ хуулийн 10.1.2-т заасан үндэслэлээр Улсын Их Хурлын дарга, дэд даргыгогцруулах асуудлыг Ёс зүйн дэд хороодүгнэлт гарган Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлнэ.

10.3.Улсын Их Хурлын дарга, дэд даргыг энэ хуулийн 10.1.1-д заасан үндэслэлээр огцруулах бол Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн, 10.1.2, 10.1.3-т заасан үндэслэлээр огцруулах бол Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

10.4.Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн бүлэг Улсын Их Хурлын дарга, дэд даргыг огцруулах эсэх асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.

11 дүгээр зүйл.Улсын Их Хурлын гишүүнийг Улсын Их Хурлаас эгүүлэн татах

11.1.Улсын Их Хурлын гишүүнийг доор дурдсан тохиолдолд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаандоролцсоннийтгишүүнийолонхийнсаналаар эгүүлэн татна:

11.1.1.Монгол Улсын Үндсэн хуульт байгууллын эсрэг үйл ажиллагаа явуулсныг, Үндсэн хууль зөрчсөнийг Үндсэнхуулийнцэцийндүгнэлтээр тогтоосон;

11.1.2.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон;

11.1.3.хууль ноцтой зөрчсөн, Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг удаа дараа эсхүл ноцтой зөрчсөн нь тогтоогдсон;

11.1.4.Авлигын эсрэг хуулийн 13.8.4-т заасан үндэслэл буй гэж Ёс зүйн дэд хороо үзсэн;

11.1.5.тухайн жилийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны гуравны нэгээс илүү хувийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан.

11.2.Энэ хуулийн 11.1.2-т заасан асуудлаар Улсын Их Хурлын халдашгүй байдлын дэд хороо дүгнэлт гарган Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ.

11.3.Энэ хуулийн 11.1.5-д заасан асуудлаар Ёс зүйн дэд хороонд Улсын Их Хурлын дарга, эсхүл харьяалах байнгын хорооны дарга гомдол, иргэд мэдээлэл гаргаж болно.

11.4.Энэ хуулийн 11.1.3-11.1.5-д заасан асуудлаар Ёс зүйн дэд хороо дүгнэлт гарган Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ.

11.5.Энэ хуулийн 11.1.2-т заасан шийдвэр хүчин төгөлдөр болсон даруйд Монгол Улсын  Ерөнхий прокурор Улсын Их Хуралд мэдэгдэнэ.

11.6.Улсын Их Хурлын гишүүнийг энэ хуулийн 11.1.1-д заасан үндэслэлээр эгүүлэн татах бол Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар, 11.1.2-тзаасан үндэслэлээр эгүүлэн татах бол Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн, 11.1.3-11.1.5-д заасан үндэслэлээр эгүүлэн татах бол Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг тус тус үндэслэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

12 дугаар зүйл.Улсын Их Хурлын гишүүнийг сонгогчдоос эгүүлэн татах

12.1.Улсын Их Хурлын гишүүнийг тухайн тойргийн нийт сонгогч иргэний арван таваас доошгүй хувь нь өөрсдийн санаачилгаар эгүүлэн татах хүсэлт гаргасан тохиолдолд эгүүлэн татаж болно.

12.2.Энэ хуулийн 12.1-д заасан хүсэлт гаргасан иргэд нь тухайн сонгуулийн тойрогт хамаарах баг, хороо бүрийн сонгуулийн эрхтэй нийт иргэний арван таваас доошгүй хувийн төлөөлөлтэй байна.

12.3.Сонгуулийн эрх бүхий таваас арав хүртэл иргэн хамтран санаачлагчдын бүлэг байгуулан энэ хуулийн 12.1-д заасан тооны сонгуулийн эрх бүхий иргэдийн дэмжсэн гарын үсгийг энэ хуульд заасан журмын дагуу цуглуулах замаар Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах хүсэлтээ Улсын Их Хуралд уламжилна.

12.4.Санаачлагчдын бүлгийн бүх гишүүд хуралдаанаараа улсын их хурлын гишүүнийг эгүүлэн татаххүсэлтээ санал нэгтэйгээр баталж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилно.

12.5.Санаачлагчдын бүлэг нь Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах хүсэлтээ Улсын Их Хуралд уламжлах зорилгоор гарын үсэг цуглуулах тухай хүсэлтээ Сонгуулийн  төв байгууллагад хүргүүлнэ.

12.6.Санаачлагчдынбүлгийнхүсэлтэдсанаачлагчдынбүлгийнбүхгишүүдийнхуралдаанытогтоол, эгүүлэнтатахүндэслэлийнтанилцуулгыгхавсаргасанбайна.

12.7.Сонгуулийнтөвбайгууллаганьхүсэлтирүүлснээсхойш 15 хоногийндоторэнэ хуулийн 12.6-д заасан баримт бичгийг энэ хуульд заасан журмын дагуу гарсан эсэх, бүрдлийн шаардлага хангасан эсэхийг хянажхүсэлтийг бүртгэхэсвэлбүртгэхээстатгалзахтухайшийдвэргаргана.

12.8.Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 1 жилийн, бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө 1 жилийн хугацаанд гаргасан эгүүлэн татах хүсэлтийг хүлээн авахгүй.

12.9.Сонгуулийн төв байгууллага нь хүсэлтийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан бол санаачлагчдын бүлэгт энэ тухай үндэслэл бүхий тайлбарыг бичгээр хүргүүлнэ.

12.10.Сонгуулийн төв байгууллага санаачлагчдын бүлгийн хүсэлтийг бүртгэснээс хойш ажлын 5 хоногийн дотор хууль тогтоомжийн төслийн тухай саналын товч танилцуулга, гарын үсэг цуглуулж эхлэх хугацаа, санаачлагчдын бүлгийн гишүүдийн овог, нэр, холбогдох хаяг бүхий мэдээллийг өөрийн албан ёсны цахим хуудсанд нийтэлж, олон нийтийн радио, телевиз болон өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

12.11.Санаачлагчдын бүлэг гарын үсэг цуглуулах ажиллагааг энэхуулийн 12.10-т заасны дагуу гарын үсэг цуглуулах тухай албан ёсоор зарласан өдрөөс хойш зохион байгуулна.

12.12.Гарын үсэг цуглуулах хуудасны загварыг сонгуулийн төв байгууллагаас батална.

12.13.Гарын үсгийн хуудас бүр дараах мэдээллийг агуулсан байна:

            12.13.1.эгүүлэн татах гишүүний нэр;

            12.13.2.эгүүлэн татах үндэслэлийн товч агуулга;

            12.13.3.гарын үсэг цуглуулах тухай албан ёсоор зарласан он, сар, өдөр;

            12.13.4.санаачлагчдын бүлгийн төлөөлөгчтэй холбогдох утас, хаяг;

            12.13.5.хууль тогтоомж зөрчиж гарын үсэг зурсан бол холбогдох хариуцлага хүлээх тухай санамж.

12.14.Гарын үсгийн хуудасны загвар дахь хүснэгт нь сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, гарын үсэг зурах хэсгээс бүрдсэн байна.

12.15.Эгүүлэн татах саналыг дэмжиж байгаа сонгуулийн эрх бүхий иргэн өөрийн нэрээ гарын үсгийн хуудаст биечлэн гаргацтай бичиж, гарын үсгээ зурна. Хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн болон боловсролын байдлаас шалтгаалан биечлэн бөглөх чадваргүй иргэн өөрийн итгэмжилсэн эрх зүйн бүрэн чадамжтай иргэнээс тусламж авч болох бөгөөд итгэмжлэгдсэн иргэн тусламж авсан иргэний нэрийн ард өөрийн нэр, гарын үсгийг зурж баталгаажуулна.

12.16.Гарын үсэг цуглуулсан хуудсыг тухайн зорилгоос өөр бусад зорилгоор ашиглахыг хориглоно.

12.17.Гарын үсгийн хуудаст дэмжиж гарын үсэг зурсан бол тухайн иргэн дэмжсэн саналаа буцаан татах эрхгүй.

12.18.Эгүүлэн татах саналд гарын үсэг цуглуулах тухай албан ёсоор зарласан өдрөөс хойш 90 хоногийн дотор энэ хуульд заасан шаардагдах тооны дэмжсэн гарын үсгийг цуглуулна.

12.19.Санаачлагчдын бүлэг дэмжигчдийн гарын үсэг цуглуулах зорилгоор саналаа иргэдэд тайлбарлан таниулах, сурталчилах эрхтэй. Сурталчилгааг уулзалт, цуглаан, хэлэлцүүлэг зохион байгуулах, саналын дэлгэрэнгүй танилцуулга, эх бичвэрийг хэвлэх, тараах зэрэг хуульд хориглоогүй аливаа хэлбэрээр явуулж болно.

12.20.Санаачлагчдын бүлэг саналаа бүртгүүлэх, гарын үсэг цуглуулах, таниулж сурталчлахтай холбоотой зардлыг хариуцна.

12.21.Санаачлагчдын бүлэг улс төрийн нам, шашны байгууллага, төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, гадаад улс, гадаад улсын иргэн, хуулийн этгээд, олон улсын байгууллага, тэдгээрээс санхүүждэг бусад хуулийн этгээдээс аливаа төрлийн хандив авахыг хориглоно.   

12.22.Энэ хуулийн 12.18-дзаасан хугацааны сүүлчийн өдрийн 17.00 цагаас өмнө санаачлагчдын бүлэг гарын үсгийн хуудсыг Сонгуулийн төв байгууллагад хүлээлгэн өгнө.

12.23.Энэ хуулийн 12.18-дзаасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гарын үсгийн хуудсыг хүлээж авахгүй.

12.24.Энэхуулийн 12.22-т заасны дагуу хүлээлгэн өгсөн гарын үсгийн хуудсыг санаачлагчдын бүлэгт буцаан олгохгүй.

12.25.Сонгуулийн төв байгууллага гарын үсгийн хуудсыг нэг бүрчлэн шалгана.

12.26.Сонгуулийн төв байгууллагаас гарын үсгийг хүчингүйд тооцох нөхцөл байдал байгаа эсэхийг 20хоногийн дотор шалгах бөгөөд дараах тохиолдолд гарын үсгийн хуудсанд зурсан гарын үсгийг хүчингүйд тооцно:

12.26.1.бүртгүүлсэнээс өөр загварын дагуу цуглуулсан;

12.26.2.бусдын өмнөөс гарын үсэг зурсан, сонгуулийн эрх бүхий иргэнийг хууран мэхэлж, эсхүл эд хөрөнгө,мөнгө амлаж гарын үсэг зуруулсан нь тогтоогдсон.

12.27.Сонгуулийн эрх бүхий иргэн хэд хэдэн удаа гарын үсэг зурсан бол зөвхөн нэг гарын үсгийг хүчинтэйд тооцно.

12.28.Хүчингүйд тооцсон гарын үсэг тус бүрд тодорхой тэмдэглэгээ хийнэ.

12.29.Гарын үсэг зурсан иргэдийн тооэнэ хуулийн 12.2-т заасан шаардлагыг хангаагүй бол Сонгуулийн төв байгууллага энэ тухай шийдвэр гаргаж санаачлагчдын бүлэгт мэдэгдэж, олон нийтийн радио, телевиз бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

12.30.Гарын үсэг зурсан иргэдийн тоо энэ хуулийн 12.2-т заасан шаардлагыг хангасан тохиолдолд Сонгуулийн төв байгууллага холбогдох гарын үсгийг цуглуулсан тухай шийдвэр гаргаж, энэ хуулийн12.26-д заасан хугацаа дуусгавар болсноос хойш долоо хоногийн дотор санаачлагчдын бүлэгт хүргүүлнэ.

12.31.Энэ хуулийн 12.30-д заасан шийдвэрт дараах зүйлийг тусгана:

12.31.1.эгүүлэн татах хүсэлтэд холбогдох Улсын Их Хурлын гишүүний нэр;

12.31.2.санаачлагчдын бүлгийн гишүүдийн овог, нэр;

12.31.3.гарын үсгийн хуудас дахь хүчинтэй болон хүчингүйд тооцсон гарын үсгийн тоо.

12.32.Санаачлагчдын бүлэг эгүүлэн татах хүсэлтээ холбогдох гарын үсгийг цуглуулсан тухай Сонгуулийн төв байгууллагын шийдвэрийн хамт Улсын Их Хурлын даргаар уламжлуулан Улсын Их Хуралд гаргана.

13 дугаар зүйл.Улсын Их Хурлын гишүүнийг сонгогчдоос эгүүлэн татах асуудлыг хянан шийдвэрлэх

13.1.Энэ хуулийн 12.1-д заасан хүсэлтийг хүлээн авмагц Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулж, хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор Улсын Их Хурлаар хэлэлцүүлнэ.

13.2.Улсын Их Хурал энэ хуулийн 12.1-д заасан хүсэлтийг хэлэлцээд шалгуулахаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан харьяалах байнгын хороонд шилжүүлнэ.

13.3.Харьяалах байнгын хороо хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийгМонгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу харьяалах дэд хороогоор дамжуулан нэг бүрчлэн шалгах бөгөөд харьяалах дэд хороо 14 хоногийн дотор дүгнэлт гарган тухайн байнгын хороонд танилцуулна. Шаардлагатай бол Улсын Их Хурлын дарга уг хугацааг 14 хүртэл хоногоор сунгаж болно.

13.4.Улсын Их Хурал гишүүнийг эгүүлэнтатахасуудлыг харьяалах байнгын болон дэд хорооны санал, дүгнэлтийг үндэслэннэгдсэнхуралдаанаархэлэлцэжхуралдаандоролцсонгишүүдийнолонхийнсаналааршийдвэрлэнэ.

13.5.Улсын Их Хурлаас гишүүнийг эгүүлэн татах шийдвэр гаргасан бол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нөхөн сонгууль зарлана.

13.6.Тухайн гишүүнийг эгүүлэн татах эсэх асуудлаар шийдвэр гарснаас хойш 1 жилийн дотор уг асуудлыг дахин хэлэлцэхгүй.

13.7.Улс төрийн нам, эвсэл болон тухайн этгээдийн сонгогдсон сонгуулийн тойрогт өрсөлдөн нэр дэвшиж байсан нэр дэвшигч ньэнэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг зохион байгуулсан, санхүүжүүлсэн, оролцсон бол эгүүлэн татах үйл ажиллагааг хүчин төгөлдөр бусад тооцно.

13.8.Улс төрийн нам, эвсэл энэ хуулийн 13.7 дахь заалтыг зөрчсөн нь тогтоогдвол төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг 50 хүртэл хувиар бууруулах үндэслэл болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ЕРӨНХИЙ САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

УЛСЫН ИХ ХУРЛААС ТОМИЛОГДСОН АЛБАН ТУШААЛТАН, 

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫГ ОГЦРУУЛАХ

14 дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг  огцруулах

14.1.Монгол Улсын Ерөнхий сайдыг доор дурдсан тохиолдолд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсоннийтгишүүнийолонхийнсаналаарогцруулна:

14.1.1.Монгол Улсын Үндсэн хуульт байгууллын эсрэг үйл ажиллагаа явуулсныг  Үндсэнхуулийнцэцийндүгнэлтээр тогтоосон;

14.1.2.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон;

14.1.3.Авлигын эсрэг хуулийн 13.8.4-т заасан үндэслэл буй гэж Хууль зүйн байнгын хороо үзсэн;

14.1.4.энэ хуулийн 14.1.1-14.1.3-т заасан болон бусад асуудлаар огцруулах нь үндэслэлтэй гэж Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэг үзсэн.

14.2.Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг Ерөнхий сайд гаргах бөгөөд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсоннийтгишүүнийолонхийнсаналаарогцруулна.

14.3.Энэ хуулийн 14.1.2-т заасан үндэслэл тогтоогдсон даруйд Монгол Улсын  Ерөнхий прокурор, 14.1.3-т заасан үндэслэл тогтоогдсон даруйд Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийгогцруулах асуудлыг Улсын Их Хуралд тавина.

14.4.Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг харьяалах байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

14.5.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн өөрөө огцрох хүсэлт гаргасан, Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн, Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь огцорсон, Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах санал гаргасан асуудлыг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

15 дугаар зүйл.Улсын Их Хурлаас томилогдсон албан тушаалтныг огцруулах

15.1.Улсын Их Хурлаас томилогдсон албан тушаалтныг доор дурдсан тохиолдолд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаандоролцсоннийтгишүүнийолонхийнсаналаарогцруулна:

15.1.1.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон;

15.1.2.Авлигын эсрэг хуулийн 13.8.4-т заасан үндэслэлээр;

15.1.3.хууль буюу тухайн албан тушаалд тавигдах ёс зүйн шаардлагыг удаа дараа эсхүл ноцтой зөрчсөн, алдаа гаргасан, албан үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн нь огцруулах үндэслэлтэй гэж Улсын Их Хурлын 8-аас доошгүй гишүүн үзсэн;

15.1.4.хуульд заасан бусад үндэслэл.

15.2.Энэ хуулийн 15.1.1-д заасан үндэслэл тогтоогдсон даруйд Монгол Улсын ерөнхий прокурор, эсхүл Улсын ерөнхий прокурорын орлогч, 15.1.2-т заасан үндэслэл тогтоогдсон даруйд Авлигатай тэмцэх газрын дарга, эсхүл дэд дарга тус тус энэ талаар Улсын Их Хуралд мэдэгдэнэ.

15.3.Улсын Их Хурлаас томилогдсон албан тушаалтныг огцруулах асуудлыг Улсын Их Хурлын дарга хэлэлцэх асуудлын дараалалд оруулж, 14 хоногийн дотор харьяалах байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

16 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргыг огцруулах

16.1.Аймаг, нийслэлийн Засаг даргыг доор дурдсан тохиолдолд Ерөнхий сайд огцруулна:

16.1.1.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон;

16.1.2.Авлигын эсрэг хуулийн 13.8.4-т заасан үндэслэлээр;

16.1.3.хууль зөрчсөн буюу тухайн албан тушаалд тавигдах ёс зүйн шаардлагыг ноцтой зөрчсөн, эсхүл албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн нь огцруулах үндэслэлтэй гэж үзсэн Ерөнхий сайдын саналыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүлээн авсан;

16.1.4.хуульд заасан бусад үндэслэл.

            ТАВДУГААР БҮЛЭГ

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХ

17 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах

17.1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг доор дурдсан тохиолдолд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар огцруулна:

17.1.1.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон;

17.1.2.хууль, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүрмийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн нь тогтоогдсон;

17.1.3.Авлигын эсрэг хуулийн 13.8.4-т заасан үндэслэлээр;

17.1.4.энэ хуулийн 17.1.1-17.1.3-т зааснаас бусад үндэслэлээр тухайн албан тушаалыг эрхлэх боломжгүй гэж тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй төлөөлөгчид үзсэн.

17.2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах асуудлыг тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар 14 хоногийн дотор хэлэлцэнэ.

17.3.Тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суудалтай нам энэ зүйлд заасан асуудлаар дүгнэлт гаргаж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд танилцуулж болно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

АЛБАН ТУШААЛТНЫГ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ

 ХЭЛЭЛЦЭХ ЖУРАМ

18 дугаар зүйл.Иргэдээс мэдээлэл гаргах

18.1.Монгол Улсын иргэн нь энэ хуулийн 4.1.1-4.1.4-т заасан албан тушаалтны тухай мэдээллийг Улсын Их Хуралд гаргана.

18.2.Монгол Улсын иргэн нь энэ хуулийн 4.1.5-4.1.6-д заасан албан тушаалтны тухай мэдээллийг тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргана.

18.3.Улсын Их Хурал болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ирүүлсэн мэдээллийг нягтлан шалгаж, шалгалтын үр дүнг тухайн иргэнд бичгээр мэдээлнэ.

19 дүгээр зүйл.Албан тушаалтны мэдэгдэл

19.1.Албан тушаалтныг огцруулах асуудлыг эрх бүхий этгээд Улсын Их Хурал, тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тавьсан даруйд энэ талаар тухайн албан тушаалтанд мэдэгдэнэ.

19.2.Мэдэгдлийг хүлээн авсан албан тушаалтан ажлын 2 хоногийн дотор өөрийг нь буруутгаж байгаа үндэслэлийг зөвшөөрөх эсэх талаар албан ёсны мэдэгдлийг Улсын Их Хурал, тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээр хийж, энэ тухай тайлбар, баримтыг ирүүлэх үүрэгтэй.

19.3.Албан тушаалтан энэ хуулийн 19.2-т заасан мэдэгдэл хийхдээ “Би гагцхүү үнэнийг мэдүүлэхээ тангараглая. Хэрэв худал мэдүүлвэл хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн тангараг өргөнө.

20 дугаар зүйл.Магадлан шалгах ажиллагаа

20.1.Албан тушаалтан буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд магадлан шалгах ажиллагааг явуулахаар хоёроос доошгүй шинжээчийг холбогдох байнгын хороо томилон ажиллуулна.

20.2.Шинжээч нь тухайн асуудлаар магадлан шалгах ажиллагаа явуулж, тогтоосон хугацаанд тус тусын дүгнэлтээ үйлдэж холбогдох байнгын хороонд ирүүлнэ.

20.3.Энэ хуулийн 20.1-д заасан шинжээчээр тухайн асуудлаар мэдлэг туршлагатай, ёс зүйтэй, сонирхлын зөрчилгүй, хараат бусаар ажиллах чадвартай иргэнийг томилно.

20.4.Албан тушаалтан буруугаа хүлээн зөвшөөрч ёс суртахууны хариуцлага хүлээсэн тохиолдолд магадлан шалгах ажиллагааг зогсооно.

20.5.Энэ зүйлд заасан магадлан шалгах ажиллагааг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал явуулах эрхгүй.

21 дүгээр зүйл.Огцруулах асуудлыг хэлэлцэх

21.1.Энэ хуулийн 4.1.1-4.1.4-т заасан албан тушаалтныг огцруулах асуудлыг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу хэлэлцэнэ.

21.2.Энэ хуулийн 4.1.5-4.1.6-т заасан албан тушаалтныг огцруулах асуудлыг энэ хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан журмын дагуу хэлэлцэнэ.

21.3.Албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөнийг Үндсэн хуулийн цэцээс, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон шийдвэрийн үнэн зөв эсэхийг Улсын Их Хурал хэлэлцэхгүй.

22 дугаар зүйл.Албан тушаалтанд хариуцлага хүлээлгэсэн талаар тайлагнах, олон нийтэд мэдээлэх

22.1.Энэ хуулийн 4.1-д заасан албан тушаалтан болон бусад албан тушаалтанд хариуцлага хүлээлгэсэн талаарх жилийн нэгдсэн тайланг Төрийн албаны төв байгууллагадараа оны 1дүгээр улиралд багтаан олон нийтэд мэдээлж, тайланг өөрийн байгууллагын цахим хуудсанд байрлуулна.

22.2.Энэ хуулийн 22.1-д заасны дагуу албан тушаалтанд хариуцлага хүлээлгэсэн талаарх жилийн нэгдсэн тайланг олон нийтэд мэдээлэхэд доор дурдсан мэдээллийг заавал хүргэнэ:

22.2.1.хариуцлага хүлээсэн албан тушаалтны нэр, албан тушаал;

22.2.2.урьд өмнө хариуцлага хүлээж байсан эсэх;

22.2.3.хариуцлага хүлээлгэсэн байгууллага, албан тушаалтан;

22.2.4.хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийн огноо, дугаар, гаргасан зөрчил, ногдуулсан хариуцлага, түүний биелэлт.

22.3.Энэ хуулийн 4.1-д заасан албан тушаалтан хууль тогтоомж зөрчсөний улмаас төрд учирсан хохирлыг тухайн албан тушаалтнаар нөхөн төлүүлэх үүргийг Төрийн аудитын байгууллагахүлээнэ.

22.4. Төрийн аудитын байгууллага энэ хуулийн 22.3-т заасны дагуу хууль тогтоомж зөрчсөний улмаас төрд учруулсан хохирлын асуудлаарх жилийн нэгдсэн тайланг Улсын Их Хуралд жил бүр тайлагнаж, энэ хуулийн 22.1-д заасан журмын дагуу олон нийтэд мэдээлж, өөрийн байгууллагын цахим хуудсанд байрлуулна.

22.5.Энэ хуулийн 22.4-т заасны дагуу төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлсэн талаарх жилийн нэгдсэн тайланг олон нийтэд мэдээлэхэд энэ хуулийн 22.2-т заасан мэдээллээс гадна төрд учруулсан хохирлын хэмжээ, түүний биелэлтийн талаарх мэдээллийг заавал хүргэнэ.

22.6.Албан тушаалтанд хариуцлага хүлээлгэсэн болон төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлсэн талаарх жилийн нэгдсэн тайланг гаргах, олон нийтэд мэдээлэх журмыг Улсын Их Хурал батална.

22.7.Иргэн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас жилийн нэгдсэн тайланг олон нийтэд мэдээлэхийг шаардах эрхтэй.

23 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

23.1.Энэ хуулийг 2017 оны 02 дугаар сарын 01–ний өдрөөс дагаж мөрдөнө.

 

Гарын үсэг