МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, БОДИТ СЕКТОРЫН БОДЛОГЫН ДЭД ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Түвшинбаяр 2011-10-21 12:10:25

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний Статистикийн хороо, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Эдийн засгийн өсөлт, бодит секторын бодлогын дэд зөвлөл”-ийн ээлжит хуралдаан, нээлттэй хэлэлцүүлгийг 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдөр МУИС-ын лекцийн дугуй танхимд зохион байгууллаа.

            Энэ өдрийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хөтлөн явуулсан.

Хэлэлцүүлэгт нийт 3 илтгэл хэлэлцүүлэгдсэн ба Монгол Улсын 2010 оны бодит секторын гүйцэтгэл, 2011 оны гүйцэтгэл, Монгол Улсын дунд хугацааны макро эдийн засгийн чиг хандлагын талаар дэлгэрэнгүй ярилцав. Мөн Оюутолгой төслийн Монгол Улсын төсөвт одоо болон ирээдүйд нөлөөлөх байдалд хийсэн дүн шинжилгээ зэрэг өргөн хүрээтэй асуудлаар сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлж олон нийтийн санал бодлыг сонсох нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

Хэлэлцүүлэгдсэн сэдэв:

 

1.    “Эдийн засгийн өсөлт, бодит секторын 2010 оны гүйцэтгэл, 2011 оны төлөв байдал” Үндэсний статистикийн хорооны макро эдийн засаг, статистикын газрын дарга Б.Бадамцэцэг

2.    “Монгол Улсын дунд хугацааны Макро эдийн засгийн чиг хандлага” Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга дэд дарга Л.Зориг

3.    “Монгол Улсын төсөвт Оюутолгой төслийн үзүүлэх нөлөөлөл” н.Түвшинтөгс (МУИС)

 

2011.10.17