МУ-ын Ерөнхийлөгч “Time” сэтгүүлд ярилцлага өгөв

Administrator 2010-01-18 10:47:34

Монгол улс цаазаар авах ялаас албан ёсоор түдгэлзэж байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа энэ үед хамгийн олон уншигчтай, нэр хүндтэй хэвлэл болох “Time” сэтгүүл Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой ярилцлага хийлээ.

“Time”сэтгүүлийг төлөөлж Грегорий Сорокурс, Катмерка Куртович нар энэ ярилцлагыг хөтөлсөн бөгөөд, цаазаар авах ялаас түдгэлзсэн тухай мэдэгдэл, шүүхийн шинэтгэл, авилгын эсрэг бодлого үйл ажиллагаа, иргэний оролцоо, байгал орчны сэдвүүдээр ярилцсан юм.

Монгол Улсын төдийгүй, дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа асуудлуудаар илэн далангүй өрнөсөн энэ ярилцлага, монгол улсын талаарх бусад мэдээллийн хамт “Time” сэтгүүлийн дараагийн тусгай дугаарт гол сэдэв нь байх болно.