Л.Дашдорж

Иргэний оролцоо, эдийн засгийн бодлого

Лувсандашийн ДАШДОРЖ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэдийн оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх

 

Төгссөн сургууль

  • Улаанбаатар хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль /1969-1979/
  • Москва хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль /1979-1984/
  • Японы Саитама Их сургууль /1994-1995/

Боловсрол, мэргэжил

Дээд, Эдийн засагч, Төрийн бодлогын ухааны мастер

Ажлын туршлага

  • Сангийн яамны Нэгдсэн төсвийн газарт эдийн засагч /1984-1991/
  • Сангийн яамны Валют, эдийн засгийн газарт эдийн засагч /1991-1994/
  • Сангийн яамны Төрийн сангийн газарт ахлах эдийн засагч /1994-1996/
  • Сангийн яамны Төрийн сангийн хэлтсийн дарга /1996.06-1996.12/
  • Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга /1997-2000/
  • Ардчилсан намын зөвлөх /2000-2002, 2006-2008/
  • Галт гарьд холдинг компанийн захирал /2001-2009/
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх /2009-2013/
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх /2013 оноос/
  • Сонгуульт ажил
  • Сүхбаатар дүүргийн АН-ын хорооны гишүүн /2002 оноос/

Гадаад хэлний мэдлэг

Орос, Англи

Цахим шуудан

dashdorj@president.mn


  • “Монгол Улс дахь төвлөрлийг сааруулах бодлого ба иргэдийн оролцоо” сэдэвт олон улсын бага хурал болов

    2016-12-19

    “Монгол Улс дахь төвлөрлийг сааруулах бодлого ба иргэдийн оролцоо” сэдэвт олон улсын бага хурал Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр болов. Хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран зохион байгууллаа.

    Уг хуралд Монгол Улс, Индонез, Киргизстан, Узбекистан, Непал, Лаос, Камбож, Мьянмар зэрэг орны төлөөлөгчид оролцсон юм.

    Бага хуралд зарим аймаг, сум, дүүргийн төлөөлөл оролцон илтгэл хэлэлцүүлж, орон нутгийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажил, туршлагаасаа хуваалцлаа. Уг хурлыг Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хөтлөн явуулав.

    Олон улсын бага хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан нээж үг хэллээ.

    Тэрээр хэлсэн үгэндээ:

    “Эрхэмсэг хатагтай ноёд оо,

    Эрхэм хүндэт зочид оо,

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран зохион байгуулж буй “Монгол Улс дахь төвлөрлийг сааруулах бодлого ба иргэдийн оролцоо” сэдэвт олон улсын бага хуралд хүрэлцэн ирсэн Та бүхний амар мэндийг айлтган мэндчилье. 

    Монгол Улс Үндсэн хуулиндаа эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон байдаг. Анхдугаар ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойшхи хугацаанд улс орныхоо улс төр, эдийн засгийн тусгаар тогтнол; хүний эрх, эрх чөлөө, Монгол Улсынхаа хөгжлийн төлөө эргэлт буцалтгүй зүтгэж олон арван үнэт зүйлийг бий болгосон. Тухайлбал: Монгол Улс- улс төрийн тусгаар тогтнолоо бодитоор зарлан тунхаглаж, Монголын ард түмэн улс орныхоо бүрэн эрхт эзэн болсон.

    Монгол Улс дэлхийд нээлттэй орон болж, нэг намын тогтолцоог халж, олон намын тогтолцоонд шилжиж, монгол хүний эрх, эрх чөлөө Үндсэн хуулиар баталгаажлаа. Эдийн засгийн хувьд зах зээлийн харилцаанд эргэлт буцалтгүй орж, хувийн өмч хүний амьдралын үндэс, хувийн хэвшил нийгмийн хөгжлийн үндэс болж хувирлаа. Монгол хүн шашин шүтэх, сурч боловсрох, ажиллаж амьдрах, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрхээр хангагдлаа. Энэ бол олон хүний хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэлийн үр дүн юм.

    Дэлгэрэнгүй
  • “Төсвийн төвлөрлийг сааруулах үйл явц ба орон нутгийн төлөвлөлт, төсвийн үйл явц дахь иргэдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

    2015-06-19

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Төсвийн төвлөрлийг сааруулах үйл явц ба орон нутгийн төлөвлөлт, төсвийн үйл явц дахь иргэдийн оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн зөвлөх П.Ганчимэг, “Ил тод” сангийн тэргүүн Д.Цэрэнжав нар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.

    Тус хэлэлцүүлэгт Бүгд Найрамдах Казакстан Улсын Орон нутгийн удирдлагын хөгжлийн институцийн захирал Сергей Худяков, Мангистауский бүсийн иргэдийн холбооны ерөнхийлөгч Жаксыгуль Маханбетова, Үндэсний эдийн засгийн яамны Орон нутгийн өөрийн удирдлага, бүсийн хөгжлийн хэлтсийн захирал Санат Тунгышбеков нарын 10 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож буйгаараа онцлогтой юм.    

    Дэлгэрэнгүй
  • Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг дахин өргөн барилаа

    2015-06-12

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод дахин өргөн барив.

    Уг хуулийн төслийг анх 2014 оны 10 дугаар сарын 13-нд УИХ-д өргөн барьж анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы 2015 оны 6 дугаар сарын 11-ний буюу өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хийсэн боловч өмнө өргөн барьснаас хойш холбогдох хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан, мөн төслийн нэр томъёотой холбоотой найруулгын шинжтэй өөрчлөлт оруулах талаар Төсвийн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгээс болон гишүүдээс цөөнгүй санал гаргасан юм. Эдгээр шалтгаанаар УИХ-ын гишүүдээс санал болгосны дагуу хуулийн төслийг буцаан татаж, саналуудыг хуулийн төсөлд тусгаж буцаан өргөн барихаар болсон билээ.

    Энэ дагуу УИХ-ын гишүүд, ажлын хэсгээс шинээр гаргасан саналуудыг нэмж тусган өнөөдөр ийнхүү дахин өргөн барьсан юм.

    Дэлгэрэнгүй
  • Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хэлэлцэв

    2015-05-14

    -Сайн засаглал руу орох зам бол иргэдийн оролцоо, ил тод байдал юм-

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аудитын газар, Сангийн яам, Нээлттэй нийгэм форум хамтран өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

    Хэрэгжиж эхлээд дөрвөн сар хагас болж буй Шилэн дансны тухай хуулийг амьдралд хэрхэн мөрдөж байгаа талаар төрийн байгууллагуудын төлөөлөл цугларан хэлэлцэв.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэдийн оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү хэлэлцүүлэг Сангийн яамнаас зохион байгуулж байгаа Төрийн сангийн удирдах ажилтнуудын улсын зөвлөгөөний үеэр зохион байгуулагдаж байна. Шилэн дансны тухай хуулийг өнгөрсөн онд баталсан. Энэ хуулийг боловсруулах эрх зүйн үндэс нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013-2017 онд хийх бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт “Төсөв, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын мөнгө, санхүү, зарлага, гүйлгээ, өмч хөрөнгө, бусад үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг ард иргэд, олон нийтэд ил тод мэдээлж байх тогтолцоог бүрдүүлнэ” гэж заасан. Мөн 2012 оны 9 дүгээр сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан Шууд ардчилал-Иргэдийн оролцоог дэмжих дунд ба урт хугацааны бодлогын баримт бичигт Шилэн дансны тогтолцоо байх тухай хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх тухай заалт тусгасан.

    Дэлгэрэнгүй
  • “Монголд төлөөллийн ардчилал, шууд ардчиллыг хослуулан хэрэгжүүлэх цаг болсон”

    2015-01-22

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг хамтран Монгол Улсад төлөөллийн болон шууд ардчилалыг хослуулан хэрэгжүүлэх боломж сэдэвт хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр зохион байгууллаа.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэдийн оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хэлэлцүүлгийг нээн үг хэлж, Швейцарь улсын Цюрихийн их сургуулийн профессор, Ардчилал судлалын хүрээлэнг үүсгэн байгуулагч, захирал асан доктор Андреас Ауэр үндсэн илтгэл тавьсан юм.  

    Дэлгэрэнгүй
  • “Баялгийн сан нь Хүний хөгжлийн санг Ухаалаг төрийн бодлогын хүрээнд, илүү зөв механизмд чиглүүлсэн дараагийн үе шат юм”

    2014-09-18

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслөөр өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэлэлцүүлэг хийв. Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж удирдан явууллаа.

    Хэлэлцүүлгийг нээж зөвлөх Л.Дашдорж хэлэхдээ "Түрүүчийн долоо хоногт Засгийн газраар уг төслийг хэлэлцээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг дэмжсэн шийдвэр гаргалаа. Баялгийн сан буюу Ирээдүйн өв сан нь Ухаалаг төрийн бодлогын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болох юм.

    Дэлгэрэнгүй
  • УИХ-ын даргад Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төсвийн төвлөрлийг сааруулах үндэсний хөтөлбөрийн төслийг өргөн бари

    2014-01-10

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төсвийн төвлөрлийг сааруулах үндэсний  хөтөлбөрийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж өнөөдөр УИХ-ын даргад өргөн барив.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж өргөн барьсан хөтөлбөрийн төслийн талаар "Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 оны есдүгээр сард Шууд ардчилал-иргэдийн оролцоог дэмжих бодлогын баримт бичгийг баталсан. Бодлогын баримт бичиг нь 2012 оноос 2022 он хүртэл 10 жилийн хугацаатай хэрэгжинэ. Уг баримт бичиг гарснаар Монголын төр анх удаа иргэдийн оролцоо, шууд ардчиллыг дэмжсэн төрийн бодлоготой болсон юм.

    Дэлгэрэнгүй
  • Л.Дашдорж: Орлогыг хэрхэн хөгжил дэвшилд хандуулах вэ гэдэгт Ерөнхийлөгч санал оруулж байгаа

    2011-12-02

    Ерөнхийлөгчийн эдийн засгийн бод­ло­гын зөвлөх Л.Даш­дорж­той ярилцлаа. 

    -2012 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж бай­на. Үүнд Ерөн­хий­лөг­чийн зүгээс хэрхэн хан­даж байгаа вэ?

    -УИХ-аар ирэх оны төсвийн тухай хуулийн хэлэлцүүлгийг хийж бай­на. Энэ долоо хоногийн Төсвийн байнгын хо­роо­ны хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлгийг хийх байх. Үүнтэй холбог­дуу­лан Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дорж өөрийн хуулиар олгогдсон эрхийн дагуу хоёрдугаар хэлэлцүүлэгт санал оруулж байгаа.

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, БОДИТ СЕКТОРЫН БОДЛОГЫН ДЭД ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

    2011-10-21

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний Статистикийн хороо, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх "Эдийн засгийн өсөлт, бодит секторын бодлогын дэд зөвлөл"-ийн ээлжит хуралдаан, нээлттэй хэлэлцүүлгийг 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдөр МУИС-ын лекцийн дугуй танхимд зохион байгууллаа.

                Энэ өдрийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хөтлөн явуулсан.

    Дэлгэрэнгүй