Ч.Өнөрбаяр

Хүний эрх, хуулийн бодлого

Чадраабалын ӨНӨРБАЯР

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх

 

Төгссөн сургууль

  • Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль /1989-1998/
  • Шихихутуг Хууль зүйн дээд сургууль /1998-2002/
  • МУИС-ийн Хууль зүйн сургууль, магистрантур /2003-2004/
  • Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Эдинбургийн Их Сургуулийн Хууль зүйн сургууль, магистрантур /2012-2014/
  • МУИС-ийн Хууль зүйн сургууль, докторантур /2005-2014/

Боловсрол, мэргэжил

Дээд, Эрх зүйч, хуульч, Хууль зүйн ухааны доктор (Ph.D)

Ажлын туршлага

  • Шихихутуг Хууль зүйн дээд сургуульд багш /2002-2003/
  • Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд захирлын туслах, багш, ахлах багш /2003 оноос/
  • Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын албаны Ахлах референт, даргын үүрэг гүйцэтгэгч, дэд дарга /2009-2011/
  • Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар /2011-2012/
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх /2012-2014/
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх /2014 оноос/

Сонгуульт ажил

  • “Нээлттэй академи” ТББ-ын  Удирдах зөвлөлийн гишүүн /2004 оноос/
  • “EBI Think Tank” Хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн /2008 оноос/
  • Нээлттэй нийгэм форумын Бодлогын ахлах судлаач /2009-2010/
  • НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийг үнэлэх шинжээч /2012-2013/
  • Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн /2012-2013/
  • МУИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн /2013 оноос/

Гадаад хэлний мэдлэг

Орос, Англи

Цахим шуудан

unurbayar@president.mn


  • Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг зохистой шийдэх боломж бий гэж би боддог

    2017-05-03

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 5 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотод ажиллав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг Орхон аймгийн иргэдэд танилцуулах уулзалт “Уурхайчин” соёлын ордонд болсон юм.

    Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар  нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг салбар тус бүрээр дэлгэрэнгүй танилцууллаа.

    Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орхон аймгийн иргэдэд хандан үг хэллээ.

    Тэрээр хэлсэн үгэндээ:

    “Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.

    Өнгөрсөн найман жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа 5 чиглэлд чиглүүлж ажиллалаа. Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгчийн хамгийн гол ажил бол улс орноо дотоод, гадаадад төлөөлнө гэсэн байдаг. Нэгд, гадаад бодлого, аюулгүй байдлын чиглэлд ямар ажил хийж хэрэгжүүлэв, хоёрт, монголчуудын уламжлал, ёс заншил, монгол дархлаа бий болгох чиглэлд ямар үйл ажиллагаа явуулав, гуравт, шүүх эрх мэдэл, шударга ёсыг бэхжүүлэх чиглэлд ямар ажил хийв, дөрөвт, ногоон хөгжил, бүтээгчдээ дэмжих чиглэлд юу хийв, тавд, шууд ардчилал, орон нутгийн хөгжлийн сан, иргэдийн оролцоо гэсэн чиглэлд ажилласан.

    Дэлгэрэнгүй
  • Ч.Өнөрбаяр: Өршөөлийн хуулиар буруу жишиг тогтоох ёсгүй

    2015-08-17

    Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ-аас энэ сарын 11-ний өдөр баталсан. Энэ талаар МУ-ын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраас зарим тодруулга авлаа.

    УИХ-аас Өршөөлийн тухай хуулийг албан ёсоор ирүүлсэн үү?

    2015 оны наймдугаар сарын 11-ний өдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар хаалттай хэлэлцэн баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2015 оны наймдугаар сарын 14-ний орой Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Өршөөл үзүүлэх хуультай танилцаад хэсэгчлэн хориг тавих шаардлагатай гэж үзсэн. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавих шийдвэрийг УИХ-д хүргүүллээ. Холбогдох хууль, журмын дагуу УИХ Ерөнхийлөгчийн хоригийг авч хэлэлцэх байх.

    Энэ удаагийн Өршөөлийн тухай хууль өмнөх өршөөлийн тухай хуулиас юугаараа ялгаатай вэ?

    УИХ-аар 2015 оны наймдугаар сарын 11-ний өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд гэмт хэрэг анх буюу давтан үйлдсэн, гэмт хэргийн ангилал /хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд/, түүнчлэн нас, хүйс, хувийн байдлыг үл харгалзан ялаас өршөөн хэлтрүүлэхээр заасан. Энэ нь ялаас өршөөн хасах болон өршөөлд хамруулахгүй нөхцөл байдалд зааснаас бусад бүх тохиолдолд өршөөлд хамрагдаж суллагдах боломжийг ялтнуудад бий болгосон.

    Дэлгэрэнгүй
  • Үндсэн хуулийн үзэл санаа, үнэт зүйлсийг баталгаажуулах чухал алхам боллоо

    2015-07-08

    Нийтийн сонсголын тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраас тодруулга авлаа.

     -Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл УИХ-аар батлагдлаа. Үүнээс ярилцлагаа эхлэх үү?       

    -Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж өнгөрсөн оны 7 дугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн. 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр буюу өнөөдөр Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Нийтийн сонсголын тухай хуулийг баталлаа. Нийтийн сонсголын тухай хууль хэрэгжиж эхэлснээр төрийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах, парламентын ардчиллыг төгөлдөршүүлэх, парламентын хяналтын механизмыг боловсронгуй болгох, ил тод байдлыг хангах цаашлаад хууль тогтоомжийн чанар сайжирахад чухал түлхэц болох ёстой.

    Түүнчлэн Үндсэн хуулиар Улсын Их Хурлын гишүүн нь ард түмний элч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлахаар заасан байдаг. Улсын Их Хурлын гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ үнэн зөв, олон талын байр суурийг илэрхийлсэн баримт мэдээлэл, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүсийн санал, дүгнэлтийг олж авах нь туйлын чухал.Энэ боломжийг Нийтийн сонсголоор дамжуулан олж авах боломж нээгдлээ шүү дээ. Төрийн байгууллага, албан тушаалтан өөр хоорондоо мэдээлэл солилцох байдлаар асуудлыг шийдэх биш мэргэжлийн шинжээч, эрдэмтэн судлаачид, иргэдийн санал, мэдээллийг авч байж шийдвэр гаргах, гаргасан шийдвэр нь иргэдийн хууль ёсны ашиг сонирхолд нийцэж, хүлээн зөвшөөрөгдөх нөхцөл бүрдлээ. Энэ агуулгаараа Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, үнэт зүйлсийг баталгаажуулах чухал алхам хийгдлээ. Монгол Улсад ардчиллыг бэхжүүлж, гүнзгийрүүлэхэд нийтийн сонсгол чухал эд эс нь болно гэдэг итгэж байна.

    Дэлгэрэнгүй
  • Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

    2015-07-02

    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өчигдөр /2015.07.01/ өргөн барилаа.

    Хуулийн төсөлд “Мерит” буюу “Чадахуйн” зарчмыг Монголын төрийн албаны онцлогт нийцүүлэн “Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчим” гэж томъёолж хуульд төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаал /ажлын байр/-д тавигдсан шаардлагыг хангахуйц мэдлэг, мэргэжил эзэмшиж мэргэшсэн, аливаа сонгон шалгаруулалт ил тод, шударгаар өрсөлдүүлэн шалгаруулах, төрийн жинхэнэ албан хаагч үйл ажиллагааны үр дүнгээр болон идэвх зүтгэл гаргасныхаа үнэлэмжээр албан тушаал дэвших, томилогдох, энэ хуульд заасан бусад томилгоо улс төрөөс болон удирдах албан тушаалтнаас хараат бус байхаар тусган оруулсан байна.
    Төрийн алба улс төрөөс хараат бус, мэргэшсэн, тогтвортой, чадварлаг байх, төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага, хариуцлага, төрийн алба хаах болзол, төрийн албанд ажиллах иргэдийг сонгон шалгаруулах, сонгон тогтоох, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа, төрийн албан хаагчдын ажил, үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх систем, тогтолцоог боловсронгуй болгож, иргэд, хамт олны оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн хяналтыг бий болгох чиглэлээр хуулийн төсөлд шинэ зохицуулалтыг оруулж, шинэчлэн найруулсан.

    Дэлгэрэнгүй
  • Захиргааны ерөнхий хуулийн төслийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

    2015-04-09

    УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж хоёрдугаар сарын 6-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

    Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулав.

    Монгол Улсын хэмжээнд өнөөдөр захиргааны чиглэлийн үйл ажиллагааг зохицуулсан 250 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Монгол Улсад захиргааны үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхлээд 11, Захиргааны хэргийн шүүх үйл ажиллагаагаа явуулсаар 9 жил өнгөрчээ.

    Дэлгэрэнгүй
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг хийв

    2015-03-23

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 2015 оны гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзах үеэрээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хаврын чуулганаар хэлэлцүүлнэ гэдгээ илэрхийлсэн билээ.

    Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр нээлттэй хэлэлцүүлэг хийж хууль, шүүх, хүний эрхийн байгууллага, хүчирхийлэлтэй тэмцэх байгууллага, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцов. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Батцогт, С.Оюун, Д.Сарангэрэл, З.Баянсэлэнгэ нар мөн оролцлоо. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хөтлөн явууллаа.

    Тэрээр хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан хуулиудын төслийг УИХ-д өргөн барихын өмнө иргэний нийгмийн төлөөлөл, холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан Иргэний танхимд хэлэлцүүлэг хийдэг. Өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийх үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-д удахгүй өргөн мэдүүлнэ гэсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газар өнгөрсөн 2 жилийн хугацаанд Хууль зүйн яамтай энэ чиглэээр хамтарч ажилласан. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ хуулийн төслийг хэлэлцэж саналаа ирүүлэх гэж байна” гэлээ. 

    Дэлгэрэнгүй
  • Ч.Өнөрбаяр: Төрийн албыг хариуцлагажуулах чиглэлд иж бүрэн, цогц хуулиуд гаргахыг зорьж байна

    2015-01-14

    Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Уг хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраас тодруулав.

    -Дөнгөж сая УИХ-ын даргад Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг өргөн барилаа. Хуулийн төслийн агуулгын талаар тодруулж ярина уу?

    -Монгол Улсын Ерөнхийлөгч хэдхэн хоногийн өмнө УИХ-ын танхимд нээлттэй үг хэлсэн. Тэнд онцгойлон хэлсэн нэг зүйл бол төрийн албыг хариуцлагажуулах, ялангуяа сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтан, улс төрийн алба хашиж байгаа хүмүүст хариуцлага хүлээлгэх хууль, эрх зүйн орчин хангалтгүй байгаа учраас хуулийн төсөл удахгүй өргөн мэдүүлнэ гэсэн. Энэ дагуу өнөөдөр УИХ-ын даргад Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг өргөн барилаа.

    Дэлгэрэнгүй
  • Гишүүд маань хуулийн нэрээр популизм хийхээс илүү утга учир, үндсэн агуулга нь чухал гэдгийг харууллаа

    2014-07-24

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан Улсын Их Хуралд өргөн барьж батлуулсан Шилэн дансны тухайхуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяртай ярилцав.

    Дэлгэрэнгүй
  • Ч.Өнөрбаяр: Шилэн данс бол нийгмийн захиалга

    2014-05-23

    "Ньюс агентлаг"-ийн уншигчдаас Шилэн дансны тухай хуулийг яагаад УИХ дэмжээгүй, хэзээ батлагдах вэ зэрэг асуулт ирүүлж буйтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраас энэ хуулийн төслийн талаар тодрууллаа.

    -Шилэн дансны тухай хууль хэзээ дахин УИХ-д орж ирэх вэ, удахгүй л гэсэн хариулттай байгаа?

    Дэлгэрэнгүй
  • Ярилцлага

    2014-05-16

     

    https://www.youtube.com/watch?v=bBBQh9JA73I

    Дэлгэрэнгүй