Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Парламентад хийсэн албан ёсны айлчлал

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Парламентад хийсэн албан ёсны айлчлал


  • Монгол Улсын Ерөнхийлөгч Европын парламентад айлчлаад эх орондоо ирэв

    2015-06-12

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульцийн урилгаар 2015 оны 6 дугаар сарын 8-10-нд Европын Парламентад албан ёсны айлчлал хийгээд өчигдөр  эх орондоо ирлээ. Европын Парламент нь Францын Страсбург хотноо байрладаг бөгөөд Европын Холбооны гишүүн 28 орноос сонгогдсон 751 гишүүнтэй хууль тогтоох дээд байгууллага юм.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.К.Юнкертэй уулзлаа

    2015-06-10

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкертэй уулзав.

    Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Холбоотой хөгжүүлж буй харилцаандаа Монгол Улс өндөр ач холбогдол өгч ирсэнийг тэмдэглээд, энэхүү хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Европын Комисс, Ерөнхийлөгч Ж.К.Юнкер онцгой ач холбогдол өгч ирсэнд талархаж буйгаа илэрхийллээ.

    Монгол Улс, Европын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, чингэхдээ Европын хөрөнгө оруулалтын банк, ЕСБХБ, Европын Комиссын санхүүгийн арга хэрэгслийг ашиглах, Монголын хөдөө ахуйн бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд гаргах саналыг манай талаас тавив. Мөн Хөгжлийн төлөөх элч хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэгдэж, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавив. Эдгээр саналыг Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.К.Юнкер хүлээн авч, хэрэгжүүлэхээ мэдэгдэв

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Европын парламентын чуулганд хэлсэн үг

    2015-06-10

    Ноён Ерөнхийлөгч!

    Европын парламентын эрхэм гишүүд ээ,

    Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

    Би өөрийн илтгэлийг баярлалаа гэдэг энгийн үгээр эхлэхийг хүсч байна.

    Намайг урьсан Ноён Ерөнхийлөгч танд талархал илэрхийлье. Европ хэмээх агуу тивийн 28 улсын төлөөлөл Европын парламентын хүндэт гишүүд та бүхэнтэй өөрийн  үзэл бодлоо хуваалцах боломж олгосонд талархаж байна.

    Би найман эрэгтэй хүүхэдтэй айлын отгон нь. Миний гэр бүл өвөг дээдэс Алтайн нурууны өвөрт буюу Монголын баруун хязгаарт нүүдэллэн амьдардаг малчид байсан.

    Отгон хүү нь хэзээ нэгэн цагт ардчиллын зүрх болсон Европын парламентын чуулганы хүндэт индэр дээрээс үг хэлнэ гэж аав, ээж маань зүүдлээгүй биз ээ.

    Гэвч би өөрийнхөө тухай биш ард түмэн, эх орныхоо талаар ярихаар ирсэн билээ.

    Монголын ардчилалын замнал

    Ноён Ерөнхийлөгч өө, хүндэт гишүүд ээ! Би эх орон Монголоороо бахархаж явдаг. Би эх түүх, соёл урлаг, уламжлал, ёс заншил онгон байгалиараа бахархдаг. Тэр дундаа  оюун санаа үнэт зүйлээрээ бахархдаг.

     

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Европын Парламентад албан ёсны айлчлал хийж байна

    2015-06-10

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Европын Парламентад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. 

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульц угтан авав. Угтах ёслолд Европын Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга Клаус Велле, Европын Парламентын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Франческа Ратти, Европын Парламентын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Маркус Винклер, Европын Парламентын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Армин Махмер, Европын Парламентын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх  Вальтер Масур, Европын Парламентын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Арнольдас Пранкевичиус,Гадаад хэргийн сайд Лүндэгийн Пүрэвсүрэн, Монгол Улсаас Европын Холбоонд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хишигдэлгэрийн Даваадорж нар оролцов.

     

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Парламентад албан ёсны айлчлал хийхээр мордов

    2015-06-08

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульцийн урилгаар 2015 оны 6 дугаар сарын 8-10-нд Европын Парламентад албан ёсны айлчлал хийхээр Франц улсыг зорилоо.
    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Парламентын Ерөнхийлөгч М.Щульц, Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.К.Юнкер нартай тус тус уулзаж, Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцан санал солилцох юм.

     

    Дэлгэрэнгүй