Монгол Улсын Ерөнхийлөгч ШХАБ, БРИКС-ийн гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч ШХАБ, БРИКС-ийн гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцов


  • Монгол Улсын Ерөнхийлөгч эх орондоо ирэв

    2015-07-11

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан,  БРИКС-ийн гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцоод өнөөдөр үүрээр эх орондоо ирлээ.

    Дэлгэрэнгүй
  • ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ШАНХАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ЗӨВЛӨЛИЙН 15 ДУГААР ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ, ҮГ ХЭЛЭВ

    2015-07-10

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Уфа хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажигчлагч орнуудын төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэлэв.

     

    ШХАБ-ын ирээдүйн хөгжлийн ойрын 10 жилийн чиг хандлагыг тодорхойлох “2025 он хүртэлх хөгжлийн стратеги” хэмээх баримт бичгийг гаргаж буй нь Уфагийн дээд түвшний уулзалтын гол үр дүн болж байгаа юм. 

    Дэлгэрэнгүй
  • БРИКС-ийн хамтын ажиллагаа даян дэлхийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулна

    2015-07-10

    БРИKС-ийн VII дахь удаагийн Дээд хэмжээний уулзалтын өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үг

    Уфа хот, ОХУ 
    2015 оны 7 сарын 9

    Эрхэмсэг ноён, Ерөнхийлөгч Владимир Путин,
    Эрхэм хүндэт Төр, засгийн  тэргүүнүүд ээ,

    Хатагтай ноёд оо,

    Эрхэмсэг Ерөнхийлөгч Владимир Путин танаа БРИKС - ийн VII дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын өргөтгөсөн хуралдаанд намайг урьсан явдалд чин сэтгэлийн талархалаа илэрхийлье. Өнөөдөр энэхүү хуралдаанд үг хэлэх завшааныг би хувьдаа өндөр хүндэтгэл, нэр төрийн хэрэг хэмээн үзэж байна. 

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүдийн уулзалт дээр гурван улсын Тэргүүн үг хэлэв

    2015-07-10

    Ц.Элбэгдорж: Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ыг зохион байгуулах саналтай байна

    Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин,

    Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга эрхэмсэг ноён Си Зиньпин,

    Хатагтай, ноёд оо,

    Монгол Улсын санаачлагыг дэмжин, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн ээлжит уулзалтыг зохион байгуулж байгаад баяртай байна.

    Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талын дээд түвшний хоёрдугаар уулзалтыг зохион байгуулж байгаа Оросын тал, тэр дундаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд талархал илэрхийлье.

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ, ОРОС, ХЯТАДЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ

    2015-07-10

    ОХУ-ын Уфа хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 15 дугаар хуралдааны хүрээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн ээлжит дээд түвшний уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан гурван талын хамтын ажиллагааны механизмыг манай хөрш орнууд дэмжин, ийнхүү дээд түвшний уулзалтыг хоёр дахь удаагаа хийж байна. Энэхүү уулзалтын үеэр Монголын тал санаачлан гурван улсын хамтарсан дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүүлэх тохиолдолд төслийн техник эдийн засгийн үзүүлэлтийг судлах, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх үүрэг бүхий судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах санал тавив.

    Дэлгэрэнгүй