Монгол Улсын Ерөнхийлөгч “НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганд

Монгол Улсын Ерөнхийлөгч “НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганд


  • Энхийг сахиулах ажиллагааны асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцов

    2015-09-29

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр буюу есдүгээр сарын 28-нд АНУ-аас зохион байгуулсан Энхийг сахиулах ажиллагааны асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцлоо. Уулзалтын үеэр дэлхий нийтэд өрнөж буй энхийг сахиулах ажлын үр дүнг хэлэлцэн, ойрын ирээдүйн төлөв байдлыг тодорхойлох чиглэлээр дэлхийн орнууд санал солилцлоо.

    Монгол Улс энхийг сахиулах үйлсэд хамгийн их хувь нэмэр оруулдаг 20 улсын нэг болсон. Одоогийн байдлаар Монголын 12000 гаруй энхийг сахиулагч дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгээд байна. 

    Дэлгэрэнгүй
  • Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын дээд түвшний уулзалтад үг хэллээ

    2015-09-29

    НҮБ-ын чуулганы хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын дээд түвшний уулзалтад ороцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ:

    “Бүгд Найрамдах Замби Улсын Ерөнхийлөгч, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн тэргүүн, Эрхэмсэг ноён Эдгар Лунгу,

    Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч өө,

    Эрхэмсэг ноён дарга аа,

    Хүндэт төлөөлөгчид өө,

    Хатагтай, ноёд оо,

    Юуны түрүүнд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийг амжилттай тэргүүлж байгаа хүндэт төлөөлөгч та бүхэнд Монгол Улсын нэрийн өмнөөс баяр хүргэе. Та бүхний баг хамт олон энэхүү бүлгийг цаашид амжилттай манлайлна гэдэгт итгэж байна. Та бүхний ажил үйлсийг Монголын зүгээс идэвхитэй дэмжиж, хамтран ажиллана гэдэгт бидэнд эргэлзэхгүй байж болно. 

    Дэлгэрэнгүй
  • “Тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн үр дүнтэй, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо

    2015-09-28

    НҮБ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Бүгд Найрамдах Чили Улсын Ерөнхийлөгч Мишель Бачелет нар “Тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн үр дүнтэй, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг даргалан зохион байгууллаа.

    Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцож санал бодлоо илэрхийлэв.

    Дэлгэрэнгүй
  • НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс зохион байгуулсан хуралдаанд үг хэлэв

    2015-09-27

    НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд хамтран ажиллах уриа: Өөрчлөлтийг түргэсгэхэд нэгдмэл шийдэлд хүрэх нь” сэдэвт салбар хуралдаан өнөөдөр боллоо. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс зохион байгуулсан сайд нарын түвшний арга хэмжээг НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгч С.Оюун нээсний дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ:
     

    Дэлгэрэнгүй
  • Туркменистан Улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухаммедовтой уулзлаа

    2015-09-27

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр буюу есдүгээр сарын 27-ны өдөр Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухаммедовтой уулзлаа.

    Уулзалтын үеэр Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухаммедов хоёр улсын харилцаа амжилттай өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Туркменистаны соёлын өдрүүд болон хоёр улсын хамтарсан Бизнес Форумыг энэ сарын 22-25-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсныг сайшаав.

    Дэлгэрэнгүй
  • 2015 оноос хойших тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг батлах НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтад хэлсэн үг

    2015-09-26

    Нью-Йорк хот, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр

     

    Эрхэм дарга нар аа,

    Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

    Шинэ зууны эхэнд бид Мянганы Хөгжлийн Зорилтууд баталж, хэрэгжүүлж ирсэн. Бидэнд олон зорилгодоо амжилттай хүрсэн хэдий ч заримд нь алдсан. Гэхдээ дэлхийн хамтын нийгэмлэг сорилтоо чамлалтгүй давж чадсан. Бид бүгд олон сургамж авч, багагүй амжилтад хүрсэн.

    НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэ удаа түүхэн баримт бичиг баталлаа. НҮБ-ын гишүүн 193 улс тогтвортой хөгжлийн төлөөх хөтөч зургаа тохиролцлоо. Хүн төрөлхтөн эдүгээ ирэх 15 жилийн улам бүр түгээмэл, зоримог төлөвлөгөөтэй боллоо.

    Дэлгэрэнгүй
  • “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтад оролцов

    2015-09-25

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо салбар хуралдаанаараа эхэллээ. Энэ удаагийн Ерөнхий Ассамблейн түүхэн 70 жилийн ойн чуулганд дэлхийн 120 гаруй орны төр, засгийн тэргүүн болон Ромын Пап Франсис оролцож буйгаараа онцлог болж байна. 

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж есдүгээр сарын 25-ны өдөр болсон “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцов. 

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч “НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганд оролцоно

    2015-09-23

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 9 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо болох “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах НҮБ-ын Дээд хэмжээний уулзалт болон  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

    Дэлгэрэнгүй