Бүгд Найрамдах Франц улсад хийсэн албан ёсны айлчлал

 Бүгд Найрамдах Франц улсад хийсэн албан ёсны айлчлал


  • ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСАД АЙЛЧЛААД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

    2015-11-21

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар тус улсад 2015 оны 11 дүгээр сарын 18-19-нд албан ёсны айлчлал хийгээд өнөөдөр эх орондоо ирлээ. Уг айлчлал нь Парис хотод террорист халдлага болсны дараа гадаадын анхны Төрийн тэргүүний тус улсад хийсэн айлчлал болсон юм.

     

    Дэлгэрэнгүй
  • Францын зарим иргэнийг Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнав

    2015-11-20

    БНФУ-ын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар энэ сарын 18-19-ний өдрүүдэд БНФУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Франц Улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзав. Мөн энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, Францын дипломат харилцааны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх зүтгэл гаргаж, зохих хувь нэмрээ оруулсан Францын зарим иргэнийг төрийн одон, медалиар шагналаа.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгчид Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал бараалхлаа

    2015-11-20

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Бернар Валла бараалхлаа. Дэлхийн 180 улсыг эгнээндээ нэгтгэсэн тус байгууллагын чухал түншийн тоонд Монгол Улс багтдагийг ноён Бернар Валла уулзалтын эхэнд онцлоод, хүлээн авч уулзаж байгаад талархаж буйгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид илэрхийлэв.

    Дэлгэрэнгүй
  • Монгол, Францын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

    2015-11-20

    Албан ёсны хэлэлцээ хийсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНФУ-ын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.

    Хоёр улсын Төрийн тэргүүн нар “Монгол Улсын Ерөнхийлөгч, БНФУ-ын Ерөнхийлөгч нарын  Хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурсан. Уг Хамтарсан мэдэгдэл нь Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөхийн зэрэгцээ ирээдүйн зорилтыг тодорхойлж, улмаар хамтын ажиллагааг тодорхой чиглэл бүрээр гаргасан юм. Мөн энэ үеэр хамтын ажиллагааны дараах баримт бичгүүдийг байгуулав.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНФУ-ын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар албан ёсны хэлэлцээ хийв

    2015-11-20

    Бүгд Найрамдах Франц улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр (11 дүгээр сарын 19) тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзаж, албан ёсны хэлэлцээ хийн, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг ноён Франсуа Олланд БНФУ-ын Ерөнхийлөгчийн өргөө болох Элизейн ордонд угтан хүлээн авав. Энэ үеэр Элизейн ордонд хүндэт харуул жагсаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлсэн юм.

    Угтах ёслол өндөрлөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ФРАНСУА ОЛЛАНД НАРЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ

    2015-11-20

    Парис хот, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр

    Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Франц Улсад 2015 оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийв.

    1. Энэхүү айлчлал нь Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа чухал ач холбогдолтойг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар харилцан тэмдэглэв.

     “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай” 1996 онд байгуулсан Хэлэлцээрийн үзэл санаанд тулгуурлан хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа Талууд харилцан илэрхийлэв.

    Хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Францын харилцааг дараах нийтлэг зорилтод нийцүүлэн хөгжүүлэхээ дахин нотлов. Үүнд: Хүний эрх, ардчиллыг дээдэлсэн тогтвортой хөгжлийг дэмжих, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, олон талт яриа хэлэлцээг дэмжих, үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх, терроризмтой тэмцэх, байгаль орчин, соёлын олон төрөл зүйлийг хадгалан хамгаалах зэрэг болно.

    Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь Конвенцийн талуудын 21 дүгээр бага хурал хоёр долоо хоногийн дараа хуралдах гэж байгаатай холбогдуулан хоёр улсын Төрийн тэргүүн нар улс орнууд энэхүү бага хурлаар дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхтэй харьцуулахад хоёр хэмээс дээшлүүлэхгүйгээр барих тухай урт хугацаанд мөрдөгдөх түгээмэл эрх зүйн тохиролцоонд хүрэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

     

    Дэлгэрэнгүй
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, Францын бизнес форумд оролцов

    2015-11-20

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Бүгд Найрамдах Франц улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол, Францын бизнес форум зохион байгууллаа.

    Бизнес форумыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэлхийн зургаа дахь том эдийн засагтай, Европын холбоонд хамгийн нөлөө бүхий, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн Франц улсын эдийн засаг, бизнесийн төлөөлөл Монголд орж ирж, монголчуудтай хамтран ажиллах нь маш чухал. Францаас орох хөрөнгө оруулалт нь зөвхөн эдийн засгийн утгаараа биш, манай улсын үндэсний аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлэхэд, эдийн засгийн харилцааг тэнцвэржүүлэхэд чухал нөлөөтэй” хэмээн тодотгов.

    Дэлгэрэнгүй
  • БНФУ-ын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Лоран Фабиус Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав

    2015-11-19

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Франц улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Лоран Фабиус Орсэйн ордонд бараалхлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол, Францын харилцааны түүхийн архивын баримтат өвийг Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн яаманд тусгайлан дэлгэн үзүүлснийг сонирхуулав. Тухайлбал, 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаад, тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг хүссэн захидлыг 1912 оны сүүлчээр илгээснийг Францын Засгийн газар 1913 оны эхээр Харбинд хүлээн авсан байдаг. Энэхүү албан захидлын эх хувийг болон Улаанбаатар хотод БНФУ-ын ЭСЯ нээгдсэний дараа Парисаас ЭСЯ-ндаа хүргүүлж байсан анхны албан тоот зэрэг хоёр талын харилцааны түүхэн зарим баримтыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид үзүүлэв.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНФУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ

    2015-11-19

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар БНФУ-д хийж буй албан ёсны айлчлал эхэллээ. Монгол, Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор хэрэгжиж буй энэхүү айлчлал нь Парист болсон террорист халдлагын дараа болж буй гадаад улсын анхны Төрийн тэргүүний айлчлал гэдгээрээ онцлог юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг БНФУ-ын Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, аж үйлдвэр, тоон технологийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Мартин Пинвил тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр (11 дүгээр сарын 18) Парисын Дайнд нэрвэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ордонд албан ёсоор угтлаа. Угтах ёслолд Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Батсайхан, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх А.Баттөр тэргүүтэй албаны хүмүүс, харин БНФУ-ын талаас Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсак, Парисын Хүндэт харуулын орлогч дарга, генерал Пьер Грего, Францын Гадаад хэрэг, олон улсын яамны Ёслолын газрын дэд дарга Фредерик Биеэ нарын төлөөлөгчид байлцлаа. Угтах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францын төрийн далбаанд хүндэтгэл үзүүлж, энэ үеэр Монгол, Францын төрийн дуулал эгшиглэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид Хүндэт харуулын цэргүүд хүндэтгэл үзүүлсэн юм.

    Тус улсын парламентын дээд танхим- Сенатын Ерөнхийлөгч ноён Жерар Ларше Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүндэтгэн Сенатын ордонд угтан авав. Уулзалтын үеэр ноён Ж.Ларше алан хялах цуврал халдлага болсны дараах хүнд үед хүрэлцэн ирсэнд Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлээд, 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш буюу сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч БНФУ-ын Сенатын Ерөнхийлөгчтэй анх удаа уулзаж буй түүхэн уулзалт болохыг онцоллоо. Түүнчлэн тэрбээр хоёр улсын хамтын ажиллагаа хөдөө аж ахуй, эрчим хүч болон соёлын салбарт эрчимтэй тэлж буйг тодотгосон.

    Дэлгэрэнгүй
  • ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСАД АЙЛЧЛАХААР МОРДЛОО

    2015-11-16

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар тус улсад 2015 оны 11 дүгээр сарын 18-19-нд албан ёсны айлчлал хийхэээр өнөөдөр орой мордлоо.

    Энэхүү айлчлал нь Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн жил хэрэгжиж буйгаараа онцлог юм. Парис хотноо болсон цуврал террорист халдлагын дараа хэрэгжиж буй Гадаад орны анхны төрийн тэргүүний айлчлал бөгөөд террорист халдлага болсноос үл шалтгаалан айлчлалыг төлөвлөсөн хугацаандаа хэрэгжүүлэхээр талууд ярилцан тохиролцсоны дагуу энэхүү айлчлал хэрэгжиж байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНФУ-д хийх айлчлал нь Монголын ард түмэн Францын ард түмэнтэй хамт, эв нэгдлээ илэрхийлж буй төдийгүй, дэлхий нийтийн үнэт зүйлсийн төлөө олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт байгаагийн илрэл юм.

     

    Дэлгэрэнгүй