• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2021/04/20
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Тэргүүн Ш.В.Кара-оолыг хүлээн авч уулзлаа

thumbnail 74337473_416315772367926_6615828723516047360_n74337473_416315772367926_6615828723516047360_n
2019/10/25 1:15:13
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Тэргүүн Ш.В.Кара-оолыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Тэргүүн Шолбан Валерьевич Кара-оолыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тува улсын Тэргүүн Монгол Улсад хүрэлцэн ирж бүс нутгийн нөхцөл байдалтай танилцаж байгаа нь Монгол Улс, ОХУ-ын хил орчмын болон бүс нутаг хоорондын хэлхээ холбоог улам бэхжүүлэх, хоёр орны харилцаанд жинтэй үүрэг гүйцэтгэхэд чухал нөлөө үзүүлнэ хэмээн онцлон тэмлэглэлээ.

Талууд уулзалтаар хөдөө, аж ахуй, соёл, хүмүүнлэгийн солилцоо, иргэд хоорондын харилцаа, эдийн засгийн харилцаа, агаарын тээвэр зэрэг өргөн сэдвээр ярилцсан бөгөөд Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд Тува болон Монгол Улс санаачилгатай ажиллах асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

ОХУ-ын Тува улсын Тэргүүн Ш.В.Кара-оолын хэлснээр ОХУ-ын Засгийн газрын хэрэгжүүлж буй төсөл дунд Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын төсөл багтсан бөгөөд энэ нь ОХУ-ын алс хязгаар /Тува/, Монгол Улсын баруун хязгаарыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна хэмээн талууд санал нэгдсэн юм. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ төсөл нь Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан “Хойд” коридорын ажлыг урагшлуулахад түлхэц үзүүлж байгаа, тус асуудалд талууд сонирхол нэг байгаа тул идэвхтэй хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-Тува улсын Тэргүүн Ш.В.Кара-оол нар ярилцсан асуудлуудын хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулах асуудлаар нэгдсэн ойлголтод хүрч, шат шатандаа нягт, эргэх холбоотой хамтран ажиллахаар болов.

***

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Олон улсын “Валдай” хэлэлцүүлгийн үеэр Зүүн хойд Азийн маршрутыг худалдааны ирээдүйтэй зам гэж үзэж буйгаа, мөн энэ хүрээнд Кызыл-Курагино, үргэлжлүүлэн Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын сүлжээнүүдэд нэвтэрч, цаашлаад бүс нутгийн бусад улсын төмөр замын сүлжээнд нэвтрэх боломж бүрдэнэ гэж үзэж буйгаа зарласан байдаг. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины дээрх мэдээллийг энд дарж монгол хэлээр уншина уу.–

-Хоёр талын бараа эргэлтийн 70 хувь, соёл, хүмүүнлэгийн солилцоо, иргэд хоорондын харилцааны тэн хагасаас илүү нь энэхүү бүс нутгийн харилцаанд ногддог байна.-

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2021/04/19 2:07:41Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол ардын намыг тараах тухай захирамж гаргаснаа танилцууллаа
  • 2021/04/16 2:31:18“АНУ, Монгол Улсын Стратегийн түншлэлийг бататгах, Монгол Улс дахь ардчилсан тогтолцооны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” тогтоолын төсөл батлагдлаа
  • 2021/04/09 3:36:42Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төсөл хүргүүлэв
  • 2021/04/09 12:28:08Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Оюу толгойн асуудлаар Лондонгийн Олон улсын арбитрын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах тухай зарлигийн төслийг Засгийн газарт хүргүүлсэн
  • 2021/04/08 8:41:33Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд нууцалсан 4 их наяд орчим төгрөгийг нөхөн олговор болгож, өрх бүрд сар бүр 1 сая төгрөг олгох тухай албан бичгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд явууллаа
  • 2021/04/06 2:10:04Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа
  • 2021/04/02 6:46:27Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярилаа
  • 2021/04/02 5:00:25Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, чөлөөлөх тухай УИХ-ын 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн хориг тавилаа
  • 2021/04/02 2:16:09Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдыг эгүүлэн татах тухай зарлиг гаргалаа
  • 2021/04/01 3:48:23Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Д.Ганзориг нарыг хүлээн авч уулзлаа

Видео

thumbnail _MG_6526_MG_6526
2020/09/01 9:00:38Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail GB5_0354
GB5_0354
2020/09/24 2:48:20Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: 21 дүгээр зуунд дэд бүтэцгүй эмнэлэг, сургууль, байшин барьж, татвар төлөгчдийн мөнгийг үрж болохгүй!
thumbnail Suld (1)
Suld (1)
2020/06/30 11:43:10Улсын Их Хурлын Анхдугаар чуулганыг товлон зарлалаа
thumbnail F9F9401E-DD64-4E6A-83D0-16E8708FDE2D
F9F9401E-DD64-4E6A-83D0-16E8708FDE2D
2020/06/19 7:01:55Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярилаа
thumbnail GBT_3580
GBT_3580
2020/02/10 5:37:24Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний 2019 оны туухай өргөлтийн аварга шалгаруулах тэмцээнийг хааж үг хэлэв
thumbnail OTGO8413
OTGO8413
2019/11/25 1:12:46Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга реалист уран бүтээлчдийн “Өв” үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, үг хэлэв
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020