Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дүүргүүдийн иргэдтэй уулзана
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна. Төрийн тэргүүн энэ сарын 13, 14-ний өдрүүдэд нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзаж нийгэм, эдийн засгийн асуудлаар иргэдийн санал бодлыг сонсож, чөлөөтэй ярилцсан юм.
Харин Төрийн тэргүүний уулзалт 2018 оны нэгдүгээр сарын 20-ны бямба гарагт дараах хуваарийн дагуу үргэлжилнэ.
- 11.00 цагаас МҮЭСТО-нд Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй
- 15.00 цагаас Улаанбаатар паласт Баянгол дүүргийн иргэдтэй уулзана.
Мөн 2018 оны нэгдүгээр сарын 21-ний ням гарагт:
- 11.00 цагаас СТӨ-нд Хан-Уул дүүргийн иргэдтэй
- 15.00 цагаас Монгол бөхийн өргөөнд Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзана.