• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/11/06
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНАСАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

thumbnail 600x600 (1)600x600 (1)
2018/01/08 6:55:37
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНАСАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд О Сын Хог хүлээн авч уулзлаа.

Элчин сайд О Сын Хо уулзалтын үеэр “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч намайг хүлээн авч, уулзаж байгаад баярлалаа. Юуны өмнө БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга, БНАСАУ-ын Ардын армийн дээд командлагч Ким Жон Уны Монгол Улсын Ерөнхийлөгч ноён Х.Баттулга танд илгээж байгаа халуун мэндчилгээг уламжилж байна” гэлээ.

Мөн Элчин сайд О Сын Хо “БНАСАУ, Монгол Улсын хооронд димломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Цаашид 70 жилийн уламжлалт, найрсаг харилцаагаа хөгжүүлэхэд манай улсын Засгийн газар их анхаарал хандуулж байгаа. Хоёр улсын димломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиох энэ жилд манай талаас төрөл бүрийн соёлын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хоёр талын хамтын ажиллагаа цаашид ч гэсэн үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Ноён Ерөнхийлөгч Х.Баттулга болон Засгийн газрын бодлого, удирдлагын дор Монгол Улс цэцэглэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд О Сын Ход хандан “Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаад баяр хүргэе. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа энэ үед Элчин сайдаар томилогдон ирж байгаа тань чухал үүрэг билээ. Тиймээс цаашид таны оролцоотойгоор хоёр орны найрсаг харилцаа улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Мөн “Хөдөө аж ахуйн салбар, спортын салбарт БНАСАУ-тай хамтран ажиллахдаа таатай байх болно. Таны Элчин сайдын ажилд амжилт хүсье” гэлээ.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/10/31 3:26:17“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд анх удаа түүхий эдийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ
  • 2025/10/30 11:10:00Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ
  • 2025/10/29 2:21:55Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол олголоо
  • 2025/10/29 12:13:15“Хүнсний хувьсгал”-ын дүнд зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий боллоо
  • 2025/10/28 2:10:16“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо
  • 2025/10/24 4:15:53Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа
  • 2025/10/24 2:18:07“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
  • 2025/10/24 12:48:17Бөөр, элэг шилжүүлэн суулгах аргыг нэвтрүүлж, нутагшуулсан Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарт Ардын эмч цол хүртээлээ
  • 2025/10/21 2:59:55“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2025” МОНГОЛ УРАН БИЧЛЭГИЙН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН УДИРДАМЖ
  • 2025/10/20 11:12:03Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020