• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/05/11
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол Улсын түүх бол дэлхийн түүх, Монгол соёлын түүх бол хүн төрөлхтний соёлын түүх билээ

thumbnail 600x600600x600
2017/11/29 2:56:02
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол Улсын түүх бол дэлхийн түүх, Монгол соёлын түүх бол хүн төрөлхтний соёлын түүх билээ

Соёл, урлагийн ажилтны Улсын хоёрдугаар чуулган өнөөдөр Төрийн ордны их танхимд болж байна. Уг чуулганд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт явуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан уншиж сонордууллаа.

Уг илгээлтэд “Эрхэмсэг хатагтай ноёд оо,

Хүндэт зочид оо,

Монгол Улсын түүх бол дэлхийн түүх,  Монгол соёлын түүх бол хүн төрөлхтний   соёлын түүх билээ.  Эх газрынх нь хөрсөн дээр   ухамсар, оюун ухаант эртний  хүн  мөрөө гаргаж, нүүдэлчин соёл иргэншлийг бүтээн бий болгосон,  төрт улсыг байгуулсан агуу гайхамшигт өв соёлын  өлгий нутаг Монголоос өөр дэлхийд  хаана ч байхгүй. Түүхэн хөгжлийнхөө мандал буурал, цаг хугацааны ээдрээт нугачаанд  монголчууд бид энэхүү түүхэн  соёл, соёл урлагаа  тулгын гал мэт сахиж, нүдний цөцгий мэт  хамгаалсаар  ХХI дүгээр зуунтай золголоо.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монголын ард түмэн бид төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг  нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” хэмээн тунхагласан байдаг.

Мянганаар өртөөлсөн Монгол үндэстний төрт ёс, түүх соёл, язгуур уламжлал, орчин цагийн ололт амжилтыг  дархлан, гурван цагийн хэлхээнд орших эх орныхоо тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, “ХҮЧИРХЭГ МОНГОЛ УЛС”-ыг цогцлоох Эх оронч Ерөнхийлөгч байна хэмээн миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөртөө мөн тусгасан билээ.

Монгол Улсын Үндэсний Академик театрууд, аймгийн хөгжимт драмын орднууд, сумдын соёлын төвүүд болон  уран зургийн галерей, музей, номын сангууд бол соёл, соёл, урлагийн  ариун голомт гарцаагүй мөн.  Соёл, урлагийн эдгээр голомтыг  байнгын үзэгчидтэй, уншигчидтай, дотоод гадаадын  халуун дотно дэмжигчидтэй байлгахад Монгол Улсын төрөөс  удаа дараа үе шаттайгаар салбарын бодлогын баримт бичгүүд  хэрэгжиж, хөрөнгө мөнгө төсөвлөгдсөөр ирснийг та бид мэднэ.

Гэвч  соёл, урлагийг бид  соёл урлагийн  үйл ажиллагаа явуулдаг тайз дэлгэц, үзэсгэлэнгийн танхим зэргээр хязгаарлан авч үздэг  хандлагаас  татгалзах цаг болжээ. Соёл, урлаг бол нэгээхэн салбар төдий зүйл биш, харин улс үндэстний амин зүрх,нийгмийн харилцаа юм.

Хүүхэд залуус, ард иргэдийн сурч боловсордог, соён гэгээрдэг ахуй нөхцөл хурдацтай өөрчлөгдөж, мэдээ мэдээлэл авдаг арга хэлбэр боловсронгуй болохын хэрээр монголчуудын уламжлалт соёл, зан заншил мартагдаж, эрхэм ёс жудаг алдагдаж байна. Соёл, урлагийг зах зээлийн хатуу ширүүн хуулиар зөнд нь орхиж, хөгжлийнх нь жолоо цулбуурыг сул тавьснаас болж уршигт үр дагаврууд гарсаар байна.

Монгол хүн, монгол соёлоо дээдлэн хүндэтгэдэг торгон нарийн сэжмүүд тасарч алдагдсаар байна. Үндэсний язгуур соёл маань  даяаршлын эриний масс соёлын түрэгдэлд нэрвэгдэж байна.  Дотоодын хяналтгүй, гадаадын зах хязгааргүй, хямд, харь соёлын гаж нөлөө, цахим ертөнцийн хүчирхийллийн өмнө монгол  үндэсний соёл урлаг хүчин  мөхөсдөж байна.

Монгол хүний ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж, олон зууны түүхээр шалгаран өвлөгдсөн оюуны болон сэтгэл, сэтгэлгээний үнэт зүйлс тогтворгүй, тодорхойгүй болж, үндэсний бахархал, нэгдмэл байдал сул байгааг  хөндлөнгөөс хүлцэнгүй харж суух цаг биш ээ. Соёлын ажилтан нэг  бүр  Монгол Улсынхаа соёлын өв тээгч, соёлын дархлааг бүтээн бий болгогч, соёл урлагийн нэгж байгууллага тус бүр ард иргэдийнхээ үндэсний ухамсрыг сэргээн хөгжүүлэгч, улсынхаа язгуур эрх ашгийг сахин хамгаалагч байх ёстой.

Аливаа урлаг соёлын бүтээлийг зүрх тархины шүүлтүүргүйгээр хүртдэг  Монгол үзэгчийг бус, гүн ухаанч хандлага, гоо зүй болон ёс суртахууны өндөр шалгуураар хүлээж авдаг  монгол хүнийг бэлтгэхэд гол тулгуур болсон уран бүтээлчид, соёл урлагийн менежерүүд та бүхэнтэйгээ нягт   хамтран ажиллахыг Төрийн тэргүүний зүгээс  хүсч байна.

Соёл, урлагийн ажилтны хоёрдугаар чуулганы төлөөлөгчид өө,

Өнөөдөр та бүхэнд тулгамдаж буй олон асуудал бий.  Тус салбарын ажилтны цалин тэтгэвэр, нийгмийн халамж, ажлын болон орон байрны хүрэлцээг нэмэгдүүлэх, соёл урлагийн ажилтны нийгэм дэх нэр хүнд, байр суурийг бэхжүүлэхэд төрийн оролцоо дутмаг явж ирснийг би хүлээн зөвшөөрдөг. Оюуны бүтээлийг үнэлж цэгнэх, зохиогчийн эрхийг баталгаажуулах, олон улсад сурталчлах тал дээр ч бид  хангалтгүй ажилласаар ирсэн. Соёл, урлаг бол мөнгөтэй хөрөнгөтэйн гар хардаг, эрх мэдэлтэйн тушаал заавраар хөдөлдөг улстөржсөн, өөрийгөө авч явах чадваргүй салбар огт биш .Соёл, урлаг бол нийгмийн оюун санааны манлайлагчид, хосгүй өв соёлын эзэд гэдгийг төр, түмнээрээ хүлээн зөвшөөрүүлэх цаг болжээ.  Ерөнхийлөгчид оногдсон эрх үүргийн хүрээнд  та бүхэнтэй хамтран ажиллаж, хөхиүлэн дэмжихээ илэрхийлье.

 Цаашид Монгол Улсынхаа соёлын дархлааг тогтооход, монгол хүний үнэт зүйлсийг бий болгоход соёл судлаач эрдэмтдийг  тэргүүлэх байр суурьтай татан оролцуулъя. Өргөн олныг хамарсан судалгаа, шинжилгээний үндсэн дээр Төрөөс баримтлах Соёл, соёл урлагийн бодлогыг шинэчилж, урт настай,  эрх зүйн орчныг сайжруулах хэрэгцээ шаардлага урган гарч байна.  Та бүгдээс ирэх дэвшилтэт, шинэлэг  санал бодлыг  хүлээж авахад бэлэн байна.

Соёл урлагийн хоёрдугаар чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэн ерөөе. Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа дээдэлж, тусгаар тогтнол, эв нэгдлээ сахин хамгаалцгаая” гэсэн байна.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/05/10 9:50:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • 2025/05/09 11:57:16Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
  • 2025/05/09 11:47:04“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • 2025/05/08 12:06:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
  • 2025/05/07 8:00:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ
  • 2025/05/05 9:54:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно
  • 2025/05/02 12:37:34Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
  • 2025/05/01 5:30:54Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ
  • 2025/05/01 1:58:56Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна
  • 2025/05/01 12:55:03Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
thumbnail muz8
muz8
2024/07/02 4:01:53“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
thumbnail 420846325_936853554628299_4824140563652813239_n
420846325_936853554628299_4824140563652813239_n
2024/02/07 4:35:55ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020