• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/05/11
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ЗТХЯ-нд ажиллав

thumbnail 600x600 (2)600x600 (2)
2017/11/24 3:01:33
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ЗТХЯ-нд ажиллав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-нд ажиллав.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Миний хувьд улс төрд ороод анх толгойлж байсан яам бол энэ яам юм. Бид энэ яаманд ажиллаж байхдаа 21 аймгийг авто замаар холбох тэргүүн зорилго тавьж АХБ-наас зургийн мөнгийг гаргуулж ажил эхлүүлж байсан. Өнөөдөр баруун таван аймгаас бусад нь холбогдсон. Мөн шинэ нисэх буудал барих ажлыг эхлүүлж байсан. Өнөөдөр бараг ашиглалтад орж байна. 2018 онд ашиглалтад орчихвол аялал, жуулчлалын салбарт том нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.

1949 оноос хойш Монгол Улсад төмөр замын шинэчлэлийн бодлого яригдаагүй байсан. Би 2008 онд сайд болж байсан. 2010 оны 6 дугаар сарын 26-нд Монгол Улсад бараг анхны төмөр замын шинэ бодлогыг УИХ-ын 76 гишүүнээр хэлэлцүүлж шийдүүлсэн. Төмөр замын бодлогын зураг энэ хананд байна. Бодлогын хувьд шийдэгдсэн, одоо хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа. Ж.Бат-Эрдэнэ сайд өөрөө энэ ажилд оролцож байсан хүн. Сайд болсонд нь баярлаж байна.

Мөн ОХУ, БНХАУ-ын хооронд худалдаа эрчимтэй хөгжинө гэж үзээд Замын-Үүд, Алтанбулагийг холбосон хурдны зам хийх ёстой гэж үзэж байсан. Тэгэхэд хоёр улсын хооронд худалдааны эргэлт 30 тэрбум ам.доллар байсан. Тэгвэл  2020 он гэхэд ОХУ, БНХАУ-ын хооронд худалдааны эргэлт 200 тэрбум ам.долларт хүрэх зорилттой байгаа. Энэ ажилд Замын-Үүд, Алтанбулагийг холбосон 1100 км хурдны зам дөт зам болно гэж үзсэн. Хоёр хөршийн Тээврийн яамд бодлогын хувьд оролцох ёстой. Гурван улсын хамтарсан ААН байгуулагдаж хурдны замыг ашиглалтад оруулах ёстой гэж тухайн үед үзэж байсан. Үүнийг эхлүүлэх ёстой.

УБТЗ дээр шүүмжлэл нэлээд гардаг. ОХУ-аас авах 100 тэрбум орчим рублийн зээлийг олон салгалгүй, зөвхөн хамтарсан ААН дээрээ авъя гэсэн саналыг сая Владивостокийн уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах явцдаа хэлсэн. Д.Жигжиднямаа дарга өөрөө тэнд байсан. ААН  батлан даалтаа гаргах учраас энэ нь манай улсын зээлжих зэрэглэлд хамаарахгүй байх.

Өнөө өглөө ҮАБЗ-ийн хурлыг хийсэн. Энэ хуралд ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ оролцсон. Ажилгүйдэл, ядуурал өнөөдөр Монголын нүүр тулах тулгамдсан асуудал болсон байна. Үүнээс гаргах хамгийн том салбар бол дэд бүтэц юм. Үүн дотроо ЗТХЯ шүү гэдгийг онцгойлон хэлсэн. Өнөөдөр бид замын ажлын тендэрийг БНХАУ-ын компаниудад өгдөг. Хятад ажилчид орж ирээд өөрийнхөө талаас өгсөн зээлээр цалинжаад, буцаагаад аваад гардаг. Бид зээлтэй, өртэй үлддэг. Энэ байдлыг халъя. Зээл авч болно. Түүн дээр монгол ажилчид, инженерүүд ажиллаж дэд бүтцийн салбартаа манлайлж оролцъё гэсэн санал дээр ЗТХЯ, ҮАБЗ хамтарч, нэг бодлого дор ажиллана шүү гэдгийг хэлье” гэлээ.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/05/10 9:50:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • 2025/05/09 11:57:16Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
  • 2025/05/09 11:47:04“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • 2025/05/08 12:06:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
  • 2025/05/07 8:00:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ
  • 2025/05/05 9:54:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно
  • 2025/05/02 12:37:34Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
  • 2025/05/01 5:30:54Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ
  • 2025/05/01 1:58:56Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна
  • 2025/05/01 12:55:03Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
thumbnail muz8
muz8
2024/07/02 4:01:53“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
thumbnail 420846325_936853554628299_4824140563652813239_n
420846325_936853554628299_4824140563652813239_n
2024/02/07 4:35:55ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020