• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/05/11
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан Урлах ухааны онолын цуврал номын ёслолд зориулсан үзэсгэлэнгийн нээлтэд оролцож үг хэлэв

thumbnail 600x600 (15)600x600 (15)
2017/12/12 1:10:32
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан Урлах ухааны онолын цуврал номын ёслолд зориулсан үзэсгэлэнгийн нээлтэд оролцож үг хэлэв

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбатын Урлах ухааны онолын цуврал номын ёслолд зориулсан үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Төрийн ордны ‘’Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор’’ дахь Монгол төрийн түүхийн музейд боллоо.

Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, албаны бусад хүмүүс, лам хувраг, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Нээлтийн ёслолд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан хэлсэн үгэндээ ‘’Хэдхэн хоногийн дараа морилон ирэх шинэ оны босгон дээр Монголчууд бид оюун санааны ертөнцийн нэгэн их үйлсийг гэрч болцгоож байна. Өнөөдөр буюу Зулын 25-ны Дүйчэн энэ өдөр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбатын 30 гаруй жилийн нөр их хөдөлмөр шингэсэн Урлахуй ухааны цуврал номууд хэвлэгдэн гарч, монголын ард түмний алган дээр очлоо.

Монголчуудын уламжлалт бурханы шашны таван их ухааны нэг Урлахуй  ухааныг сэргээн хөгжүүлэхэд суурь гарын авлага болгох зорилгоор энэхүү цуврал ном бүтээгдсэний зэрэгцээ бидний өвөг дээдсийн үеийн үед нандигнан хадгалж, хүндэлж дээдэлсээр ирсэн ариун өв соёлыг тасралтгүй залгамжлан авч явах залуу хойч үед энэхүү ном үнэлж баршгүй ач тусаа хайрлах нь дамжиггүй билээ. Монголынхоо урлаг соёлыг дэлхий, сансрын орон зайд гайхуулан бишрүүлж чадсан сод билигт Өндөр гэгээн Занабазарын үйлс хэргийн үргэлжлэл, бардам нотолгоо болж, монгол хүн, Монгол Улсаас өөр хэн ч, хаана ч бүтээж үл чадах бурханлиг ур ухааны чуулганыг эмхэтгэн ботилсон эдүгээ цагийн сод гансаг Г.Пүрэвбат танаа хүндэтгэн мэхийе.

“Сайн алтны шижрийг хайлж үзвэл мэдэх, Сайн оюунтны үйлсийг ном бүтээлээр нь мэдэх” хэмээн Эрдэнийн сан Субашидад өгүүлсэн байдаг.  Аж амьдралын эгэл саарал өдрүүдийг гэрэлтүүлж,  шүтэн урлаач их талын хөвгүүн Г.Пүрэвбат таны бүтээлүүд Монгол Улсын соёл урлагийн түүх, ард түмний сэтгэлгээний гоо сайханд хамгийн гүн тод ариун тусгалаа олж, хүн болон хүнээс мандсан нар Бурханы шашныг гийгүүлэн сацарсаар байхыг ирээдүйгээс бид харж байна.

Монгол Улсын төрийн гал голомт суурь давхарт дэлгэж буй энэхүү бэсрэг үзэсгэлэн энд залран буй мэргэд дээдэс, бурхадын төгс жаргалант лагшин дүр монголчууд та бидний гурван үүднээс үйлдсэн урьд өмнийн нүгэл хилэнцийг үлдэн хөөж, төрийн үйлс эв эеэр дэвжин дээшилж, Монгол Улс мандан бадрах болтугай’’ гэлээ.

Урлах ухааны онолын цуврал номыг Монгол түмний уламжлалт бурхны шашин XX зууны эхээр тасран мөхсөнөөс хойш эдүгээ дахин сэргэж буй энэ үед их таван ухааны нэг болох Урлах ухааныг сэргээн хөгжүүлэх суурь гарын авлага болгон гаргажээ. Өмнө нь Г.Пүрэвбат ламтаны эрхлэн гаргасан ‘’Их Монголын бурхны шашны урлахуйн ухааны үндсэн мэдэгдэхүүн’’ хэмээсэн хоёр боть номыг судалснаар Бурханы шашин дахь бурхдыг үзэж харсан даруйд гадаад дүр төрх, өмсгөл хувцас, чимэг зүүсгэл, мутрын барьц, мутарлага, суудал хөдөлгөөн, заларсан дэвсгэр ширээ, хөлөглөсөн уналга хөлөг болоод шашны зан үйл дэх тахилын төрөл зүйл, хөгжмийн зэмсэг тэргүүтэн бүхий эдлэл хэрэглэлүүдийн гарал үүсэл, хэрэглээ, хэмжээ, хэлбэр хийц, билэгдэл утга зэргийг танин мэдэх боломжтой ажээ.

Энэхүү номд орсон монголчуудын урлах ухааны 36 төрөл зүйл бүхий судалгааны зургуудын эхийг бэлтгэхэд Монголын бурханы шашны урлахуй ухааны дээд сургуульд суралцдаг шавь нар нь голлон тусалсан байна.

  
 

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/05/10 9:50:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • 2025/05/09 11:57:16Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
  • 2025/05/09 11:47:04“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • 2025/05/08 12:06:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
  • 2025/05/07 8:00:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ
  • 2025/05/05 9:54:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно
  • 2025/05/02 12:37:34Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
  • 2025/05/01 5:30:54Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ
  • 2025/05/01 1:58:56Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна
  • 2025/05/01 12:55:03Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
thumbnail muz8
muz8
2024/07/02 4:01:53“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
thumbnail 420846325_936853554628299_4824140563652813239_n
420846325_936853554628299_4824140563652813239_n
2024/02/07 4:35:55ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020