• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/11/05
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Элчин сайд Ж.Галтыг хүлээн авч уулзлаа

thumbnail 600x600 (23)600x600 (23)
2017/10/31 12:30:51
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Элчин сайд Ж.Галтыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женнифер Зимдал Галтыг бүрэн эрхийн хугацаа нь өндөрлөж эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд Монголд ажилласан хугацаандаа хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан Элчин сайдын хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийллээ.

Өнгөрсөн долдугаар сард Элчин сайд Женнифер Зимдал Галттай уулзахдаа Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй экспортлох талаар санал дэвшүүлж байсан тухайгаа  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дурдаад үүнийг Конгрессоор оруулж дэмжүүлж өгөхийг хүслээ. Монголын талаас хуульчид АНУ-ын лобби бүлгийн хүмүүстэй энэ талаар ажиллаж байгаа бөгөөд ирэх 12 дугаар сарын эхээр тэдгээр хүмүүсийг Монголд ирүүлэхээр урьсан байна.

Элчин сайд Женнифер Зимдал Галт хоёр орны хооронд эдийн засгийн харилцааг бэхжүүлэх чиглэлд хийгдэж буй хоёр ажлын талаар ярилаа.

Нэгд, Мерси Кор олон улсын байгууллагаас Монголын махны экспортыг дэмжих 10 сая ам.долларын төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд малын өвчнөөс шалтгаалан мах экспортлоход хүндрэл учирч байгаа тул АНУ-ын ХААЯ-ны Амьтан, ургамлын эрүүл мэндийн хяналтын албатай хамтран монгол малыг эрүүлжүүлэх, халдварт өвчнийг оношлох, тодруулах чиглэлд хамтран ажиллаж буйг тэмдэглэв. Монгол Улсад зөвхөн хоёр хөршдөө төдийгүй бусад олон улс оронд мах экспортлох өргөн нөөц боломж байгааг тэрээр мөн онцоллоо.

Хоёрт, Мянганы сорилтын сангаас Монголд хоёр дахь компакт гэрээг хэрэгжүүлэхэд 700 сая ам.долларын өртөг бүхий  Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах төсөл ихээхэн хөшүүрэг болох талаар дурдлаа. Мянганы сорилтын сангийн  хоёр дахь компакт гэрээг 350 сая ам.долларын өртөгтэйгээр хэрэгжүүлэх зөвшөөрөл олгогдсон байна. Хэдийгээр Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажилд хөрөнгө оруулахгүй гэж шийдсэн боловч бусад донор байгууллагуудтай хамтран цогцоор шийдэх ажилд дэмжлэг үзүүлэх чиглэлд мөн анхаарах ажээ.

Элчин сайд саяхан Монголын 120 манлайлагч залуусыг хүлээн авч уулзсан байна. Тэдний дундаас ирээдүйн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд төрнө гэдэгт итгэж байна гэлээ.

Элчин сайд Женнифер Зимдал Галт Монголын энхийг сахиулагчид дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож буйг АНУ-ын зүгээсс өндрөөр үнэлдгийг мөн тэмдэглэн хэлж байв.


 

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/10/31 3:26:17“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд анх удаа түүхий эдийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ
  • 2025/10/30 11:10:00Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ
  • 2025/10/29 2:21:55Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол олголоо
  • 2025/10/29 12:13:15“Хүнсний хувьсгал”-ын дүнд зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий боллоо
  • 2025/10/28 2:10:16“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо
  • 2025/10/24 4:15:53Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа
  • 2025/10/24 2:18:07“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
  • 2025/10/24 12:48:17Бөөр, элэг шилжүүлэн суулгах аргыг нэвтрүүлж, нутагшуулсан Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарт Ардын эмч цол хүртээлээ
  • 2025/10/21 2:59:55“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2025” МОНГОЛ УРАН БИЧЛЭГИЙН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН УДИРДАМЖ
  • 2025/10/20 11:12:03Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020