• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/09/05
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Бельгийн Вант Улс, Бүгд Найрамдах Финланд Улс, Бүгд Найрамдах Австри Улсын Элчин сайд нар ИЖБ барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Бельгийн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Марк Винк, Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ярно Сиряла, Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фридрих Штифт нар өнөөдөр Итгэмжлэх жуух бичиг барив.

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бельгийн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэр Элчин сайд Марк Винк хоёр тал Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг сайжруулах төсөл дээр хамтран ажиллаж буйг дурдаад цаашид бизнесийн салбарт хамтран ажиллах өргөн боломж байна гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдыг  хөдөө орон нутгаар явж, Монгол оронтой танилцахыг хүсээд Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг сайжруулах төслийн хэрэгжилтийг яаралтай дуусгах нь чухал гэв. Мөн соёл, кино урлагийн талаар хамтран ажиллах нь хоёр талын хувьд сонирхолтой сэдэв болохыг онцлоод Элчин сайдын ажилд амжилт хүсэн ерөөв.

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ярно Сирялаг хүлээн авч уулзахдаа Монгол Улс социалист системтэй байх үеэс нээлттэй харилцаж ирсэн орны нэг нь Финланд болохыг дурдаад финландчуудын дунд түгэн дэлгэрсэн мөсний болон бөмбөгтэй хоккейн спортыг Монголд хөгжүүлэх хүсэлтэй байдгаа илэрхийлэв. Мөн модны аж ахуйг хөгжүүлэх, ойжуулах, моджуулах чиглэлд Финланд Улстай хамтран ажиллах сонирхолтой байна гэлээ.

Элчин сайд Ярно Сиряла хоёр талын харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд идэвх чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ. Тэрээр Финланд нь уул уурхайг зүй зохистой хөгжүүлэх, ойжуулах талын арвин туршлагатай орон тул эдгээр туршлагаас монголчуудтай хуваалцахад таатай байх болно гэв. Финландын бөхчүүд жил бүр Монголд ирж бэлтгэл сургууль хийдэг юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Токиод 2020 онд болох олимпийн бэлтгэлийг хоёр орны тамирчид хамтран хийвэл сайн гэж байлаа.

Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фридрих Штифт уулзалтын үеэр тус улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэлээ. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй юм байна. Хоёр талын хооронд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломж байгааг Элчин сайд онцолж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Австри Улс нь ус цэвэршүүлэх, усны аж ахуйг хөгжүүлэх чиглэлд дэлхийд тэргүүлдгийг дурдаад энэ чиглэлд хамтран ажиллах талаар анхааралдаа авахыг хүслээ. Мөн хоёр тал дипломат харилцаа тогтоогоод 55 жил болж байгаа ч худалдаа, бизнес, эдийн засгийн хамтын ажиллагаа чамлалттай байгааг дурдаж Санхүүгийн хамтын ажиллгаааны ерөнхий хэлэлцээрийн хоёр дахь шатны хэлэлцээрийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг хүслээ.

Элчин сайд Фридрих Штифт хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх бүрэн бололцоо байгааг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны сүүлээр Европын холбооны ЭСЯ Монгол Улсад нээгдэх гэж буйг дурдаад энэ нь хоёр улсын харилцаанд ч чухал зүйл гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарт ажлын өндөр амжилт хүсэн ерөөв.

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү

2017/10/31 4:09:49

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/09/05 1:37:00Монгол Улс, Австралийн Холбооны Улс ойрын хугацаанд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтооно
  • 2025/09/05 11:43:55Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийлээ
  • 2025/09/05 11:22:50 Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/-ийг албан ёсоор угтаж авлаа
  • 2025/09/05 10:47:24Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод шагнал гардууллаа
  • 2025/09/04 7:26:32Австралийн Холбооны Улсын Амбан захирагч / төрийн тэргүүн/ Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
  • 2025/09/04 5:47:31Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
  • 2025/09/04 4:16:05Чөлөөлөх дайны ахмад дайчин Ундрахын Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээлээ
  • 2025/09/03 12:35:13Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян бараалхлаа
  • 2025/09/03 9:57:46Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
  • 2025/09/02 1:47:25Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн уулзлаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020