• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/05/11
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

thumbnail 600x600 (32)600x600 (32)
2017/10/23 4:12:43
АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран өнөөдөр Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа.

Үндэсний чуулганаас зөвлөмж гаргасан юм. Зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа танилцуулав.

Уг зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдах, Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах асуудлын хүрээнд Нийслэлийн болон хүн ам ихээр төвлөрсөн төв суурин газруудын агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг идэвхжүүлж, үр дүнг дээшлүүлэх, нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төрөөс хэрэгжүүлбэл зохих богино, дунд, урт хугацааны бодлогыг олон нийтийн оролцоотойгоор тодорхойлох, төрийн байгууллагуудын бодлого, үйл ажиллагааг уялдуулах, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан иргэдийн “Амьдрах орчны аюулгүй байдал”-ыг хангах ажил, арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдсан “Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган” амжилттай болж өндөрлөлөө.

Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий Сайд, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний Хорооны дарга У.Хүрэлсүх,  Монгол Улсын  Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн Ахлах зөвлөх, Цаг уур орчны шинжилгээний газар, Авто тээврийн үндэсний төв, ХБНГУ-ын Байгаль орчны агентлагийн мэргэжилтэн, Монгол Улсын Их сургуулийн эрдэмтэд, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль, “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ, Майдар төсөл, Эко клуб ТББ болон эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 1600 хүн оролцож бодлого шийдлийг хэлэлцэн, энэхүү зөвлөмжийг гаргалаа.

   1. Агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд:

  1. Агаарын бохирдлыг бууруулах үндсэн арга нь барилгажилт гэдгийг хүлээн зөвшөөрч, 2016 онд зогсоосон ипотекийн зээлийг хуучин хэвээр нь үргэлжлүүлэн олгох, хүртээмжийг нэмэгдүүлэх;
  2. Агаарын бохирдлыг бууруулахад төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх үүрэг, хариуцлага, оролцоо, хамтын ажиллагаа, олон нийтийн хяналтыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх.
  3. Нийслэлийн төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг хөгжүүлэх, нүүлгэн шилжүүлэх, гэр хорооллыг дахин төлөвлөх, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар эрх зүйн орчныг бүрдүүлэх.
  4. Хөдөө орон нутагт шилжин суурьшиж буй иргэн, аж ахуйн нэгжийн хөдөлмөр, бизнес эрхлэлтийг бодлогоор дэмжих, урамшууллын механизмыг бий болгох талаар эрх зүйн орчныг бүрдүүлэх.

 2. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээ:

  1. Дулаан алдагдлыг багасгаж, айл өрхөөс гарах агаарын бохирдлын хэмжээг бууруулах зорилгоор үндэсний үйлдвэрийн дулаалгын материалаар гэр, байшингаа дулаалах; уг ажлыг төр засгаас бодлогоор дэмжсэн хүүгүй зээлийн тогтолцоог бүрдүүлэн хамруулах; үүгээр дамжуулсан агаар, орчны бохирдол үүсгэгчийн хариуцлагыг шинэ шатанд гаргах;
  2. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх хугацааг үргэлжлүүлж, цахилгаан халаагуурын технологийг нэмэгдүүлэх арга хэмжээг дэмжих;
  3. Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологи үйлдвэрлэх, худалдан авахад банк, санхүүгийн байгууллагууд болон “Ногоон зээлийн сан”-гаас дэмжлэг үзүүлж хүү багатай зээл олгох;
  4. Түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзах, угаасан нүүрсний хувьд бохирдлыг 60% хүртэл бууруулах боломжтой тул нүүрсийг угааж хэрэглэх ажлыг яаралтай эхлүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх;
  5. Агаар бохирдуулагчаас авах татварыг нэмэх, “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулж татварыг төвлөрүүлэх, агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулах, олон нийтийн оролцоо, хяналтыг ханган ажиллуулах;
  6. Олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн бодитой арга хэмжээнд зарцуулах;
  7. Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор баталсан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/107 дугаар тушаалаар баталсан төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, шинэчлэх.

 3. Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ:

  1. Зах зээл дээр бэлэн байгаа 42 мянган айлын орон сууцыг төр худалдан авч, гэр хорооллын айл өрхөд ипотекийн зээл, түрээсээр эзэмшүүлэх.
  2. Орон сууцны 8 хувийн ипотекийн зээлд гэр хорооллын айл өрхийг хамруулах, 30 хувийн урьдчилгааны асуудлыг тэдэнд ашигтайгаар зохицуулах.
  3. Гэр хорооллыг дэд бүтэцжүүлж инженерийн шугам сүлжээгээр хангах, энэ чиглэлээр хэрэгжүүлж буй “сервис центр” зэрэг төслүүдийг эрчимжүүлэх.
  4. Гэр хорооллын орон сууцжуулалт, дахин төлөвлөлтийг нийслэлийг нүүлгэн шилжүүлэх, дагуул хотуудыг хөгжүүлэх, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхтэй уялдуулах.

   4. Нийслэлийн төвлөрлийг сааруулах хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ:

  1. “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийг баталж хөдөөг үйлдвэржүүлэх, ажлын байраар хангах, хөгжүүлэх
  2.  Нийслэлийн хэт төвлөрлийг сааруулах, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, агаарын болон орчны бохирдлыг багасгах, газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх зэрэг нийслэлийн өмнө тулгамдаж буй томоохон асуудлуудыг шийдвэрлэх, цаашилбал иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг төрөөс баталгаатай хангах зорилгоор нийслэлийг нүүлгэн шилжүүлэх талаар УИХ-аас зарчмын шийдвэр гаргах.
  3. Нийслэлийг нүүлгэн шилжүүлэх нутаг дэвсгэрийн талаар зохих судалгааг хийж дүгнэлт гаргах.
  4. УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хийх тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-д заасан Налайх, Багануур, Багахангай, Хөшигийн хөндий, Эмээлт-Аргалантын дагуул хот, Гачуурт, Өлзийт, Туул, Био-Сонгино, Партизан-Жаргалантын дагуул тосгоныг хөгжүүлэх арга хэмжээ авах, юуны өмнө техник-эдийн засгийн үндэслэлийг яаралтай хийх.
  5. Нийслэлээс их дээд сургуулиуд, төмөр зам, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөлт хийх, “Богдхан” төмөр замыг барих ажлыг эхлүүлэх[1].
  6. “Хот байгуулалтын эрдэм шинжилгээний институт” байгуулах
  7. Монгол Улсын “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулж УИХ-аар батлуулах.

Агаарын бохирдлыг бууруулах үйл хэрэгт төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хариуцлага, оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал болохыг чуулганд оролцогчид зөвлөмж болгож байна.22017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр,

Улаанбаатар хот”

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/05/10 9:50:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • 2025/05/09 11:57:16Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
  • 2025/05/09 11:47:04“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • 2025/05/08 12:06:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
  • 2025/05/07 8:00:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ
  • 2025/05/05 9:54:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно
  • 2025/05/02 12:37:34Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
  • 2025/05/01 5:30:54Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ
  • 2025/05/01 1:58:56Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна
  • 2025/05/01 12:55:03Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
thumbnail muz8
muz8
2024/07/02 4:01:53“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
thumbnail 420846325_936853554628299_4824140563652813239_n
420846325_936853554628299_4824140563652813239_n
2024/02/07 4:35:55ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020