• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/09/10
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган зохион байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хангах асуудлын хүрээнд нийслэлийн болон хүн ам ихээр төвлөрсөн төв суурин газруудын агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг идэвхжүүлж, үр дүнг дээшлүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төрөөс хэрэгжүүлбэл зохих богино, дунд, урт хугацааны бодлого, үйл ажиллагааг олон нийтийн оролцоотойгоор тодорхойлох, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан иргэдийн “Амьдрах орчны аюулгүй байдал”-ыг хангах чиглэлд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний саналыг боловсруулж, шийдвэрлүүлэхэд энэхүү чуулганы зорилго орших юм.

 Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган хийснээр:

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд тулгамдсан асуудлыг хэлэлцэж, төрөөс хэрэгжүүлбэл зохих богино, урт, дунд хугацааны бодлого, үйл ажиллагааг тодорхойлох,

– Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд оролцох иргэд, олон нийтийн оролцоог тодорхойлох,

-Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг үр дүнд хүрнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Уг үндэсний чуулганд төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн холбоод, ТББ, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ажилладаг эрдэмтэн, судлаачид, утаа гаргадаггүй халаалтын систем үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчид, банк санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцоно.

Үндэсний чуулганы өмнө Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд 3 удаа салбар хуралдаан, хэлэлцүүлэг болох юм.

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 18-нд 14:00-18:00 цагийн хооронд “Гэр хороололд үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам”, 19-ний өдөр “Тээврийн хэрэгсэл, орчны бохирдлоос үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам”, 20-нд “Төвлөрлийг сааруулах, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдвээр тус тус салбар хуралдаан, хэлэлцүүлэг хийнэ.

Өнөөдөр болох “Гэр хороололд үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” салбар хуралдаан, хэлэлцүүлгийн үеэр  “Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлын өнөөгийн байдал, түүнийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, шийдвэрлэх арга зам”, “Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаа”, “Гэр хорооллын агаарын бохирдол эх хүүхдийн эрүүл мэндэд”, “Гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай”, “Гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо” зэрэг сэдвээр илтгэл сонсч хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна.

Энэхүү хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх болон ЭМЯ, БОАЖЯ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Эко клуб, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн төлөөлөл оролцож илтгэл хэлэлцүүлнэ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд гарсан саналуудыг нэгтгэн танилцуулах юм.

2017/10/18 4:23:34

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/09/09 4:13:05Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостины төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/09/08 7:55:54Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
  • 2025/09/07 5:31:27Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин нар дурсгалын мод тарилаа
  • 2025/09/05 1:37:00Монгол Улс, Австралийн Холбооны Улс ойрын хугацаанд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтооно
  • 2025/09/05 11:43:55Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийлээ
  • 2025/09/05 11:22:50 Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/-ийг албан ёсоор угтаж авлаа
  • 2025/09/05 10:47:24Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод шагнал гардууллаа
  • 2025/09/04 7:26:32Австралийн Холбооны Улсын Амбан захирагч / төрийн тэргүүн/ Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
  • 2025/09/04 5:47:31Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
  • 2025/09/04 4:16:05Чөлөөлөх дайны ахмад дайчин Ундрахын Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээлээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020