• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/11/19
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн Умард Номхон далайн бүсийн аюулгүй байдлын асуудлаарх дугуй ширээний уулзалтад оролцов

thumbnail 600x600 (1)600x600 (1)
2017/09/14 4:38:11
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн Умард Номхон далайн бүсийн аюулгүй байдлын асуудлаарх дугуй ширээний уулзалтад оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн энэ оны 09 дүгээр сарын 11-13-нд Швейцарийн Монтро хотноо болсон Умард Номхон далайн бүсийн аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлаарх дугуй ширээний уулзалтад оролцож, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хуралдааныг даргалав. Швейцарийн Гадаад хэргийн яам, Аюулгүй байдлын бодлогын Женевийн төв энэ уулзалтыг 6 дахь удаа зохион байгуулж байна.

Дугуй ширээний уулзалтад АНУ, БНАСАУ, БНСУ, БНХАУ, Монгол Улс, ОХУ, Япон зэрэг Зүүн Хойд Азийн орнууд болон Европын холбоо, Швейцарийн төр, засгийн төлөөлөгч, эрдэмтэн шинжээчид оролцлоо. Тэд АНУ-ын шинэ Засаг захиргааны бодлого Умард Номхон далайн бүсийн орнуудын хүчний тэнцвэрт нөлөөлж байгаа эсэх, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг зогсоох боломж, БНАСАУ-тай яриа хэлэлцээ хийх боломж үлдсэн эсэх, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр, Умард Номхон далайн бүсийн хүчний харилцаа өөрчлөгдөж буй өнөөгийн нөхцөлд бүс нутгийн орнууд аюулгүй байдлын стратегиа үүнтэй хэрхэн уялдуулж, шинэчилж байгаа тухай, мөн  Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын харилцаанд «зөөлөн» хүчний гүйцэтгэх үүрэг зэрэг багц 5 асуудлаар үзэл бодлоо солилцлоо.

Солонгосын хойгийн цөмийн асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхэд Монгол Улсын санаачилсан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ нэмэртэй болохыг Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн онцлон тэмдэглэв. Улаанбаатарын яриа хэлэлцээний хүрээнд Зүүн Хойд Азийн орнуудын аюулгүй байдал төдийгүй эрчим хүч, байгаль орчин зэрэг салбарт тулгамдаж буй асуудлаар 2014 оноос жил бүр зохиож байгаа уулзалт, зөвлөлгөөн нь Зүүн Хойд Азийн орнуудын төрийн болон эрдэм шинжилгээний байгууллагыг хамарсан цор ганц механизм болохыг онцоллоо. Мөн холбогдох талууд яриа хэлэлцээ хийхэд Монгол Улс цаашид ч дэм болоход бэлэн байгааг илэрхийллээ. Энэ эгзэгтэй мөчид Монгол, Швейцарь Улс яриа хэлэлцээг зохион байгуулах талбар бүрдүүлэхээ илэрхийлсэнд дугуй ширээний уулзалтад оролцсон төлөөлөгчид талархав.a

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/11/18 3:15:18“Сонсогчийн алдар” тэмцээнд 40 багийн 300 гаруй тамирчин өрсөлдөж байна
  • 2025/11/14 4:11:19“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдэж, 244 сая ам. долларт хүрлээ
  • 2025/11/07 1:03:37“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгджээ
  • 2025/11/06 1:20:12“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
  • 2025/10/31 3:26:17“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд анх удаа түүхий эдийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ
  • 2025/10/30 11:10:00Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ
  • 2025/10/29 2:21:55Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол олголоо
  • 2025/10/29 12:13:15“Хүнсний хувьсгал”-ын дүнд зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий боллоо
  • 2025/10/28 2:10:16“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо
  • 2025/10/24 4:15:53Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020