• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/07/28
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Шилдэг залуу инженер Э.ТОДГЭРЭЛ: Монгол инженерүүд дэлхийн хэмжээнд бүтээн байгуулалт хийх чадвартай болсон

thumbnail 0404
2021/01/12 10:38:17
Шилдэг залуу инженер Э.ТОДГЭРЭЛ: Монгол инженерүүд дэлхийн хэмжээнд бүтээн байгуулалт хийх чадвартай болсон

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг шилдэг залуу эрдэмтэн, инженер, ажилчинд олгосон. Шилдэг залуу инженер шагналыг хүртсэн “ГБЭТ” ХХК-ийн ерөнхий инженер Эрхэмбаярын Тодгэрэлын Ergelt.mn сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.  

-ЭХ ОРОНДОО БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЖ БАЙГАА НЬ ХАМГИЙН ТОМ ШАГНАЛ-

-Оны босгон дээр залуу инженерүүдээ манлайлан “Шилдэг инженер” болсонд  баяр хүргэе. Шагнал авах гэж байгаагаа хэзээ мэдэв. Энэ мэдээг хэрхэн хүлээж авсан бэ?

-Баярлалаа. Төр засгаас миний хийсэн бүтээснийг минь үнэлж, шагнаж урамшуулсанд баяртай байна. Чадварлаг инженерүүдээс өөрийгөө шалгарсанд итгэж өгөхгүй байлаа. Ерөнхийлөгчийн Тамгын газраас шагнал хүртээх болсон талаар дуулгасан. Маш нэр төрийн хэрэг гэж бодож байгаа. Цар тахалтай холбоотой шагналаа хараахан гардаж амжаагүй явна. Миний хийж байгаа ажилтай Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд,  яамны дарга нар өөрийн биеэр ирж танилцаж байлаа. Монголчууд бүтээн байгуулалтаа өөрсдөө хийж чаддаг болсныг үнэлж, энэ шагналыг хүртээсэн болов уу гэж бодож байна.

-Хэт хүнд даацын төмөр бетон гүүр ба түүний хүчитгэсэн дам нурууны барилгын технологийн арга аргачлалыг боловсруулан, практикт анх удаа нэвтрүүлснээрээ таны ажил онцлог гэж байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Энэ нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил байсан. Энд нийт 600 гаруй инженер ажилласан. Зам, гүүр барихад хамгийн чухал нь зураг төсөл. Үүнийг зураг төслийн инженер гүйцэтгэнэ шүү дээ. Хамгийн гол нь сайн судалгаатай зураг төсөл гаргах нь чухал. Би техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулахдаа өөрийн орны онцлогт тохируулан  аль нь манайд ашигтай, ашиггүй вэ гэдгийг бодсон. Гүүр болгон өөрийн гэсэн онцлогтой байдаг. Энгийн иргэний нүдээр харахад яг ижил гүүр мэт харагдах боловч хоорондоо эрс ялгаатай.

Даацаас эхлээд л ялгаа нь харагдана. Мөн тухайн газар орны уур амьсгал, байгалийн онцлогт тохируулан барьдаг юм. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын тухайд зундаа маш их халуун байдаг газар. Зун 50 орчим хэм дулаан, өвөлдөө 30 хэм хүрч хүйтэрдэг. Энэ хоёрын хооронд 80 хэмийн зөрүү бий. Тиймээс энэ зөрүүнд гүүр хэлбэлзэж, асуудал үүсгэх үү гэдэг судалгаа хийсэн байх жишээтэй. Төмөр замын гүүр барихад онцгой чанартай арматур ашиглах ёстой. Манай компани ийм арматур ашигладаг технологи нэвтрүүлээд 10 гаруй жил болж байна.

-Өмнө нь та ямар томоохон төсөл, хөтөлбөрүүд дээр ажиллаж байсан бэ?

-Монголд төмөр замын гүүр, туннель барих ажлыг манай компани анхлан гүйцэтгэж байгаа юм. Тухайлбал, Төмөртэйн орд газарт гурван гүүр барьж, ерөнхий инженерээр би ажилласан. Мөн Улаанбаатар хотод Толгойт чиглэлийн нэг гүүрний шинэчилсэн зураг, хоёр төмөр замын эх засварын зураг төсөл дээр ажиллаж байсан.

-Та чухам яагаад гүүрийн инженер мэргэжлийг сонгосон бэ. Энэ мэргэжлийн үнэ цэнийг тодорхойлбол?

-Би удам дамжсан инженер. Манай гэр бүлд гүүрийн инженер гурав бий. Аав, дүү хоёр маань гүүрийн инженер мэргэжилтэй. Би АНУ-д барилгын инженерээр суралцаж байсан юм. Ингээд Монголд ирж гүүрийн инженерээр суралцсан. Хүүхэд байхын математикийн хичээлдээ дуртай, инженер болох хүсэлтэй байлаа. Хамгийн гол нь өөрийн дур сонирхол мэргэжилдээ эзэн байхын эх үндэс гэж боддог. Мөн миний ажил дан ганц хүнийх биш, баг хамт олных байдаг. Хажуугаас минь дэмжиж, тусалдаг олон хүн бий. Би эзэмшсэн мэдлэгээ бусдад хүргэж, улс эх орондоо бүтээн байгуулалт хийж байгаа нь хамгийн том шагнал гэж боддог. Үүнд миний мэргэжлийн үнэ цэнэ оршиж байгаа юм.

-Монголчуудыг залхуу, хойрго, бүтээн байгуулалтын ажлаа гаднын төсөл, хөрөнгөөр хийдэг гэх шүүмжлэлүүд дагадаг. Харин монголчууд хийж чаддаг гэдгээ төмөр замын бүтээн байгуулалтын ажлаар харуулж байна. Та монгол инженерүүдийн талаар ямар бодолтой байдаг вэ? 

-Ер нь монгол инженерүүд дэлхийн хэмжээнд бүтээн байгуулалт хийх чадвартай болчихсон гэж би харж байна. Миний эхний ажил төмөр замын гүүр байсан. Цаашид дэлхийн жишигт нийцэх дүүжин гүүр зэрэг бүтээн байгуулалт хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

Эх сурвалж: Ergelt.mn

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/07/27 12:19:27Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
  • 2025/07/26 2:56:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/07/26 12:15:52Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
  • 2025/07/25 1:12:37Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
  • 2025/07/25 12:13:43Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Тажикистан Улсын Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхлаа
  • 2025/07/24 4:58:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
  • 2025/07/24 3:40:15Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
  • 2025/07/24 2:29:43Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 2025/07/24 12:47:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан ёсоор угтлаа
  • 2025/07/24 1:57:52Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020