• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/12/31
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэлийн шүүхийн 90 жилийн ойн баярын хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ

thumbnail 600x600 (56)600x600 (56)
2017/10/05 4:56:40
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэлийн шүүхийн 90 жилийн ойн баярын хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэлийн шүүхийн 90 жилийн ойн баярын хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Ерөнхийлөгчийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээндээ:

“Эрхэм хүндэт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд аа,

Шүүхийн ахмад үеийн төлөөлөгчид өө,

Хүндэт зочид оо,

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод шүүх байгуулагдсаны түүхт 90 жилийн ойгоо амжилт ололтоор дүүрэн угтаж буй Та бүхэнд баярын мэнд дэвшүүлье.

Тэртээ 1927 онд хотын захиргааны дэргэд “Хотын шүүн таслах газар” нэртэйгээр анх байгуулагдсан Нийслэлийн шүүх түүхэн цаг үеийн өөрчлөлт, сорилтыг даван хөгжиж, эдүгээ улсын хэмжээний давж заалдах шатны шүүн таслах ажлын ачааллын ихэнх хэсгийг үүрдэг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон өргөжин тэлжээ.

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, соёл урлаг, хөгжил цэцэглэлтийн төв, хүн амын төвлөрөл бүхий хотод хууль ёсыг дээдэлсэн орчныг бүрдүүлэхэд шударга шүүхийн үүрэг нэн чухал. Иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах замаар шударга ёсыг тогтоох эрхэм, хариуцлагатай ажил үүргийг нэр төртэйгөөр биелүүлэхийн төлөө нийслэлийн шүүхийн үе үеийн шүүгч, ажилтнууд ихээхэн хүчин зүтгэл гарган ирснийг тэмдэглэхэд таатай байна.

Шүүгч – улс орны эрх ашиг, ард түмний итгэл үнэмшил, хүний хувь заяа, шударга ёс, хуулийн засаглал, нийгмийн сайн сайхны талд шийдвэртэйгээр алх цохих ёстой. Монгол Улсад төрийн албан хаагчдын дундаас төсвийн бие даасан, хараат бус байдал нь зохих хэмжээгээр хангагдаж, ард түмний татвар, төрийн төсвөөс хамгийн өндөр цалин авч байгаа хүмүүс бол төр, ард түмэн, ажил мэргэжилдээ тангараг өргөсөн эрхэм шүүгч нар маань билээ. Ардчилсан нийгмийн үнэт зүйл болох хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах үндсэн хэрэгсэл нь шударга шүүхийн тогтолцоо юм.

Шүүхийн шинэтгэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх, шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал хангагдаж, хуралдаан болон шийдвэрийн цахим сан бүрдсэнээр шүүхэд олон нийтийн хяналт тогтох, дагнасан шүүх, мэргэшсэн шүүгчээр шүүлгэх, шийдвэрийн чанар дээшлэх үндэслэл бүрэлдэж байна.

Аливаа түүхэн ой нь тэмдэглэлт баяр байхаас гадна өнгөрсөн түүхэн цаг хугацаан дахь болон өнөөгийн алдаа оноогоо дүгнэж цэгнэх, ирээдүйн хөгжлийн чиг хандлага, баримтлах бодлого, зорилго, зорилтоо тодорхойлох гурван цагийг холбосон зангилаа, чухал цэг байх ёстой. Цаашид шударга шүүхийн хэм хэмжээг чанд мөрдөн, авлига, улс төржилт, албан тушаалтны нөлөөллөөс ангид, хараат бус, бие даасан байдлыг хэлбэрэлтгүй сахиж, шүүгчийн тангараг, ёс зүйг дээдэлсэн, олон нийтийн хяналт, оролцоонд тулгуурласан, нээлттэй, шударга шүүхийг цогцлоох зорилгынхоо төлөө тууштай ажиллаж, хуулийн засаглал, шүүхийн байгууллагын нэр хүндийг өндөрт өргөж явахыг хүсэн ерөөе.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэжээ.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/12/30 1:53:032025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа
  • 2025/12/29 8:11:09Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын арслан Б.Орхонбаяр хүртлээ
  • 2025/12/29 12:41:03Доктор Түндэвийн Зэвгээд Ардын багш цол хүртээлээ
  • 2025/12/29 12:13:22Ванданжавын Адъяасүрэнд Ардын багш цол хүртээлээ
  • 2025/12/24 8:16:10Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олголоо
  • 2025/12/22 5:12:23М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо
  • 2025/12/18 5:59:04Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ
  • 2025/12/17 3:54:58“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
  • 2025/12/12 4:35:54“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна
  • 2025/12/12 2:27:46Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail Gadaad hariltsaa 2025
Gadaad hariltsaa 2025
2025/12/30 1:53:032025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа
thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020