• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/12/16
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Эрх баригч нам үнэхээр олонх байна, эрх мэдэлтэй байна, мөнгөтэй байна, оффшорчид дийлдэхгүй байна

thumbnail ulsgulunulsgulun
2021/05/07 6:50:31
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Эрх баригч нам үнэхээр олонх байна, эрх мэдэлтэй байна, мөнгөтэй байна, оффшорчид дийлдэхгүй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга төв талбайд өлсгөлөн зарлаж буй УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй өнөөдөр уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Ардчилсан намын бүлгийн гишүүдийн байр суурь, санал хүсэлтийг сонссоныхоо дараа, “Би өнөө өглөө ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржтой уулзах үеэрээ ‘Та тулхтай улс төрч хүн тул УБЕГ-ын Хяналтын улсын байцаагч Д.Чинтулгын хуурамчаар тамга үйлдсэн асуудлыг шийдвэрлэх байх гэж бодож байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар та бүгдийн майхан, гэрийн асуудлыг шийдэж өгөх ёстой.

УИХ-ын дарга Г.Занданшатар бол та бүхнийг удирдаж байгаа ангийн дарга хүн. Та бүхний ярьж, хэлж байгаа асуудлыг тодорхой хэмжээнд шийдэх ёстой. Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ ямар гэгээн бодолтой, улс орны хөгжил ярьж байсан билээ? Сая түүхэнд анх удаа долоон минутын хугацаанд хууль баталлаа. Би та бүхэнтэй санал солилцох гэж ирсэн. Хэвлэл, мэдээллийнхэн их байна гэж бодсонгүй. Энэ бол Ардчилсан намын асуудал биш. Монгол Улсын ирээдүй, ардчилалтай холбоотой асуудал. Би 2017 онд Ардчилсан намаас нэр дэвшиж, олон зуун мянган хүний санал авсан учраас та бүхний асуудалд санаа зовж байгаа. Харамсалтай нь эрх баригч нам маань пост коммунист намын үүр уурхай, үр удам хэвээр байгааг сүүлийн хоногуудад харж байна. Эрх баригч нам үнэхээр олонх байна, эрх мэдэлтэй байна, мөнгөтэй байна, оффшорчид дийлдэхгүй байна. Монгол ялагдаж байна гэж бодож байна” гэлээ.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга сүүлийн үед үүсээд буй нөхцөл байдлын талаар сэтгүүлчийн асуултад, “Бүх зүйл баримттай. Үндсэн хуулийн цэц ямар шийдвэр гаргав? Сонгуулийн ерөнхий хороо ямар шийдвэр гаргаж байна вэ? Энэ бүхний цаана эрх мэдэлтнүүдийг худалдан авч байгаа оффшорын мөнгө байгаа шүү дээ. Энэ хүмүүс эрх мэдлийг мөнгөөр, сонгуулийг мөнгөөр авдаг. Сү.Батболд бол энэ бүхний гол толгойлогч. Энэ хүний данс олон улсын шүүхэд илэрсэн учраас ийм зохион байгуулалттай бужигнаан үүссэн. Эрх баригч нам үнэхээр олонх байна, эрх мэдэлтэй байна, мөнгөтэй байна, оффшорчид дийлдэхгүй байна” гэж хариуллаа.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү. 

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/12/12 4:35:54“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна
  • 2025/12/12 2:27:46Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
  • 2025/12/10 2:54:49Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
  • 2025/12/10 2:38:34У.Хүрэлсүх: Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах шаардлагатай
  • 2025/12/05 3:20:36Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/12/05 3:17:26Монгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо
  • 2025/12/04 10:11:46Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ
  • 2025/12/04 9:56:26Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
  • 2025/12/04 9:38:28Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа
  • 2025/12/04 9:32:06Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020