• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/05/10
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол Улсын эдийн засаг сүүлийн 20-иод жил үндсэндээ унтаа байна

thumbnail er_0001er_0001
2017/08/14 7:38:20
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол Улсын эдийн засаг сүүлийн 20-иод жил үндсэндээ унтаа байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын бизнесийн зөвлөлөөс “Blue sky” зочид буудалд зохион байгуулсан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдийн уулзалтад өнөөдөр оролцлоо.

Уулзалтын эхэнд зохион байгуулагчдын зүгээс  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бол татвар төлж, хүмүүс цалинжуулж, аж ахуй эрхэлж ирсэн туршлагатай хүн гэдгийг онцлон уулзалтад оролцогчдод түүнийг товч танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг уулзалт дээр хэлсэн үгэндээ “Эрхэм бизнес эрхлэгчид, ажил хэрэгч анд нөхөд, хатагтай, ноёд та бүхэнд энэ оройн мэнд хүргэе.

Монголын бизнесийн зөвлөл сар бүр ийм уулзалт зохион байгуулдаг. Энэ уулзалтыг зохион байгуулж байгаа  Монголын бизнесийн зөвлөлийнхөнд талархал илэрхийлье. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож тангараг өргөөд 34 хонож байна. Үүнээс хойш анх удаа олон нийтийн байгууллагынхантай уулзаж байна.

Бизнесийн зөвлөлийн уулзалт нь Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын гадаад, дотоод орчин, хууль зүйн орчинг зохистой болгох талаар хуралдаж байгаа гэж ойлгож байна. Хөрөнгө оруулалтын талаар, хууль эрх зүйн орчинг сайжруулах талаар та бүхнээс бас санал гарна гэж найдаж байна.

Сая болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль бол Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг сайжруулах, тогтвортой бодлого гаргах, бизнесийн хумигдсан орчинг дэлгэрүүлэх, томруулах хүсэлт ард түмэнд байгааг илэрхийлсэн гэж бодож байна.

Нэгдүгээрт, гадаад бодлогын тал дээр олон санал ирдэг. Монгол Улс нэгдмэл гадаад бодлоготой байх ёстой гэсэн зарчим дээр би хатуу байна. Ерөнхийлөгчийн бодож байгаа гадаад бодлого, Гадаад харилцааны яамны бодож байгаа гадаад бодлого гэсэн зүйл байхгүй.

Сонгуулийн үеийн, нам хоорондын асуудал, олон ургалч үзэл зэрэг бол манай дотоод асуудал юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд миний бие Засгийн газартайгаа гадаад бодлого дээр нэгдмэл бодлоготой байна. Гадаад орнуудын Элчин сайд нар, гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөлөл уулзалтад ирсэн учраас би гадаад бодлогын асуудлыг нэгдүгээрт ярьж байгаа юм.

Хоёрт, бизнесийн орчинг өргөжүүлж, хумигдсан бус, дэлгэрүүлж томруулсан дотоод эдийн засгийг тэлэх бодлогыг Засгийн газартайгаа ярилцаж, хамтарч хэрэгжүүлнэ. Миний бие бизнес эрхлэгчийн хувьд 1990 онд нийгэм солигдсоны дараа ганзагын худалдаанаас үйлдвэрийн захирал хүртэлх дунд давхаргын замыг туулсан. Ийм учраас бизнес эрхлэгчид надтай нэг сэтгэлтэй, хамтарч ажиллана гэсэн бодолтой байгаарай гэж хэлье.

Бизнесийг судалгааны үндсэн дээр хийдэг гэдгийг бизнес эрхлэгчид та бүхэн сайн мэднэ. Өнгөрсөн хугацаанд би гурван удаа УИХ-д сонгогдож хууль тогтоогчоор ажилласан. Энэ хооронд хоёр удаа Засгийн газарт орж ажилласан. Энэ туршлага, судалгаан дээрээ үндэслэж хэдэн санал хэлье.

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар 2008-2012 онд дөрвөн жил ажилласан. Ингэхдээ Монголын 21 аймгийг Улаанбаатартай авто замаар холбох зураг төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийлгэсэн. Энэ бол нэлээд том ажил. Мөн Замын-Үүдээс Алтанбулагийг холбосон 1100 км хурдны авто замын зураг төсөл, судалгааг хийлгэж батлуулсан. Энэ бол БНХАУ, ОХУ-ын хоорондын худалдааны эргэлтэд хамгийн дөт зам. Уралын нуруунаас нааших ОХУ-ын иргэд, Замын-Үүдэд төвлөрсөн худалдааны эргэлтийн хооронд маш богино хугацаанд худалдаагаар хангах транзит төсөл юм.

Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад судалгааны үндсэн дээр зураг төсөл хийгдсэн ийм бэлэн материал байгаа гэдгийг би үүгээр хэлж байгаа юм.

Өөр нэг том төсөл бол төмөр замын төсөл юм. Монгол Улс далайд гарцгүй, хоёрхон хөрштэй. Ийм нөхцөлд төмөр зам бол Монгол Улсын бизнесийн орчинг томруулж сайжруулахад хамгийн том гарц учраас УИХ-аар 2010 онд төмөр замын төслийг оруулж батлуулсан. Энэ нь эхний ээлжинд 460 км төмөр зам, түүн дээр 1800 км, нийтдээ Монгол оронд ОХУ, БНХАУ-ыг холбосон гурван хөндлөн транзит, нийт 5000 орчим км төмөр замын зураг юм.

Үүний 1800 орчим км төмөр замын ажлын зургийг судалгаатай нь хамт “Маккензи” гэдэг компаниар хийлгэсэн. Агаарын замын хувьд бодлогыг нь гаргасан учраас би энд бизнесийн тал дээр ярих зүйл байхгүй.

Мөн 21 аймгийн төвийг шинээр төлөвлөж, зураг төсөл гаргах ажил руу орсон. Эхлээд Баянхонгор аймгийг жишиг болгохоор тус аймгийн төвийг шинээр байгуулах зураг төсөл рүү орсон. Зуун мянган айлын орон сууц хөтөлбөр мөн эхлээд явж байна. Мөн дагуул “Майдар хот” гэж 400 мянган хүн амьдрах шинэ хотыг Улаанбаатар хотын ойролцоо байгуулахаар Германы өндөр түвшний архитекторчдоор зургийг нь зуруулж бэлэн болгосон. Хөрөнгө оруулахад бэлэн байна.

Дараагийн салбар бол ХАА. ХАА бол манай орхигдсон бөгөөд хамгийн том салбар. Өнөөдөр 60 сая малтай гэдэг боловч мах, арьс, ноос, ноолуураа зарж чадахгүй байгаа. Би үүнийг мартагдсан салбар гэж байгаа юм.

Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Засгийн газартай хамтарч ХАА-н салбарыг бодлогын хувьд уул уурхайтай зэрэгцэхүйцээр гаргаж ирнэ гэсэн үзэл бодолтой байна.  Жил бүр бид 10 сая орчим ширхэг арьс ширийг хагас боловсруулж буюу бараг түүхийгээр нь, нэмүү өртөг шингээлгүй экспортолдог.

Дэлхийн ноолуурын 30 хувийг Монгол Улс түүхий эдээр нь гаргадаг гэдэг боловч өнөөдөр энэ салбар бодлогын хэмжээнд дэмжигдээгүй. Дандаа арилжааны зээлээр ноолуурын үйлдвэрүүд ажилладаг учраас босч хөл дээрээ зогсоход хэцүү. Ихэнх ноолуурыг түүхийгээр БНХАУ руу экспортолдог.

Арьс шир боловсруулах үйлдвэрийн судалгааг Испанийн дизайнер, архитекторчдоор хийлгэсэн. Нийтдээ 300-400 сая орчим ам.доллараар жилд 10 сая орчим ширхэг арьсыг хагас боловсруулж, түүнээс бэлдэц бэлдэж Европ руу экспортолно гэсэн бэлэн төсөл бий.

Хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг тодорхой бодлогын хэмжээнд урт удаан наслуулах зорилготойгоор Засгийн газартай хамтарч ажиллана гэсэн хатуу бодолтой байна. Учир нь, өнөөдөр манай бизнесийн орчин маш хумигдмал, улс төр, бизнесийн бүлэглэлүүд үүсчихсэн байгаа.

Үүгээр яриагаа өндөрлөж, асуулт, хариултад оръё” гэлээ.

Уулзалтын үеэр бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид Монгол Улсын Ерөнхийлөгчтэй чөлөөтэй ярилцаж, олон асуултад хариулт авсныг товчлон хүргэе.

Оролцогчдын зүгээс Монгол Улсын татварын орчин ойлгомжгүй, олон улсын татварын стандарттай зөрчилддөг. Энэ асуудалд Ерөнхийлөгчийн байр суурь ямар байгааг сонирхлоо. Энэ тухайд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  “Ажилгүйдэл, ядуурал гамшгийн хэмжээнд хүрсэн. Энэ асуудлыг шийдэхэд хөрөнгө оруулалт чухал. Гэтэл дотоодын хөрөнгө оруулагчдыг татварын бодлогоор дэмжих шаардлага гардаг. Хамгийн гол нь, татварын бодлого ойлгомжтой, тодорхой байх ёстой. Хөрөнгө оруулагчдын хувьд хөгжсөн орнуудад дөхөж очоосой гэж энэ бодлогын тухайд хүлээлт байгаа байх. Тэдний хүсч байгаа энэ асуудалд анхаарч хамтраад саналаа тусгаад хуулийн төсөл санаачлаад ажиллаж болох юм” гэв.

Монгол Улсын макро эдийн засгийг хэрхэн дүгнэж байгаа болон Монгол Улсын эдийн засаг сэргэсэн эсэх талаархи асуултад Монгол Улсын Ерөнхийлөгч хариулахдаа “Том бизнесийн орчин манайд алга, эдийн засгийн орчин маш хумигдмал байна. Үнэндээ манай эдийн засаг сүүлийн 20-иод жил унтаа байна, сэргээ ч үгүй, унаа ч үгүй. Нүүрсний үнээс л хамаарсан үзүүлэлт. Нүүрсний үнэ өсөхөөр эдийн засаг өслөө, нүүрсний үнэ унахаар Монголын эдийн засаг уналаа гэж үзэх бол өрөөсгөл ойлголт. Саяын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонголт бол Монголын эдийн засгийг сэргээгээч гэсэн сонголт гэж ойлгож байгаа. Энэ танхимаас бүгдээрээ эдийн засаг сэргэнэ гэсэн итгэл үнэмшилтэй гарцгаана шүү. ”

Уул уурхайн эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч ямар бодлого баримтлах тухайд мөн оролцогчид сонирхсон юм. “Уул уурхайн салбарыг дэмжинэ. Стандартын технологи, стандартын гэрээ хэлцэл л байх ёстой гэсэн зарчим баримтална. Уул уурхайн салбарт маш их хэмжээний мөнгө яригдаж байдаг учраас улстөрчдийг худалдан авч өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулах, авлига өгөх гэх мэт асуудлаас болгоомжлох хэрэгтэй гэж үзэж байна” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хариулав.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/05/10 9:50:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • 2025/05/09 11:57:16Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
  • 2025/05/09 11:47:04“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • 2025/05/08 12:06:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
  • 2025/05/07 8:00:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ
  • 2025/05/05 9:54:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно
  • 2025/05/02 12:37:34Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
  • 2025/05/01 5:30:54Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ
  • 2025/05/01 1:58:56Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна
  • 2025/05/01 12:55:03Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
thumbnail muz8
muz8
2024/07/02 4:01:53“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
thumbnail 420846325_936853554628299_4824140563652813239_n
420846325_936853554628299_4824140563652813239_n
2024/02/07 4:35:55ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020