• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/06/02
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Төрийн дээд цолоор шагнав

thumbnail HudulmuriinbaatarHudulmuriinbaatar
2017/08/10 7:47:05
Төрийн дээд цолоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тус тус тохиолдуулан аж үйлдвэр, боловсрол, байгаль орчин, эрүүл мэнд, барилга, тээвэр зэрэг салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг Төрийн дээд цолоор шагналаа.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр гардуулан өгөв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор Монгол Улсын аж үйлдвэр, хөнгөн ба хүнсний үйлдвэрийн салбарын бодлогыг боловсруулан хэрэгжүүлж, удирдан зохион байгуулж, тус салбарыг улс орныхоо тулгуур багана болтол нь хөгжүүлэн эх орныхоо нийгэм, эдийн засгийн чадамжийг бэхжүүлэх үйлсэд хагас зуун жилийн хөдөлмөрөө зориулсан их амжилт бүтээлийг  нь үнэлж, Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Паавангийн Дамдинг,

Монгол Улсын  Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Орхон аймаг дахь Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ахмад ажилтан Чойжамцын Баттуяа, Дархан-Уул аймаг дахь Дархан дулааны цахилгаан станц ТӨХК-ийн Дулааны хянах хэмжүүр, автоматикийн цехийн дарга Ванчигийн Даваажав, Орос Монголын хамтарсан “Мэргэ ван” ХХК-ийн инженер Раднаагийн Хайдав, “Номин констракшн девелопмент групп” ХХК-ийн ерөнхий захирал Шагдарсүрэнгийн Уламбаяр нарыг,


Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цолоор БОНХЯ-ны  ахмад ажилтан Ишжамцын Батцэцэгийг,


Монгол Улсын гавьяат багш цолоор Хэнтий аймгийн Биндэр сумын ЕБС-ийн ахмад багш Жамъянгийн Ренчиндорж, Баянгол дүүргийн 18-р хорооны иргэн, ахмад багш Шагдарын Шагдаржав нарыг,

Монгол Улсын гавьяат барилгачин цолоор ТЭСО ХХК-ийн зөвлөх инженер Одонгийн Сайнжаргал, “Говь гурван сайхан” ХХК-ийн зөвлөх инженер Банзрагчийн Цэдэнсамба нарыг,

Монгол Улсын гавьяат мал зүйч цолоор Дорнод аймгийн  “Сан бэйс” ХХК-ийн захирал Самдангийн Итгэлийг,

Монгол Улсын гавьяат тээвэрчин Завхан аймгийн Улиастай сумын иргэн, ахмад тээвэрчин Чагнаагийн Дашзэвэгийг,


Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор УИХ-ын дэд дарга Ядамсүрэнгийн Санжмятав, Баянзүрх нийгмийн хөгжлийн сангийн тэргүүн Даваажавын Ганхуяг нарыг,

Монгол Улсын малын гавьяат эмч цолоор Архангай аймгийн Архангайн малчдын холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Чойжингийн Баасанжавыг,

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Баянхонгор аймгийн Тэмүүжин хүүхдийн театрын зургийн багш Чулуунбатын Сосорбарамыг,

Монгол Улсын  Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Хөвсгөл аймгийн Аудитын газрын дарга, ерөнхий аудитор Гомбожавын Оюунгэрэлийг,

Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Хүдэрчулууны Батмөнхийг,

Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан цолоор Булган аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимийн удирдах зөвлөлийн гишүүн Доржийн Чимгээг тус тус шагналаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  шагнал гардуулсны дараа хэлсэн үгэндээ “Бүгдийн амгаланг айлтгая.

Монголын үнэт зүйлсийн тэргүүнд хөдөлмөрч, бүтээлч иргэд нь байдаг. Тийм учраас эрхэлж байгаа ажил, мэргэжилдээ эзэн нь болж, өөрийн болоод бусдын амьдрал, улсынхаа хөгжлийн төлөө цуцашгүйгээр, чин сэтгэлээсээ зүтгэж, амжилт гаргасан иргэдээ Монголын төр хүндэтгэж, ард түмний нэрийн өмнөөс шагнаж, урамшуулсаар ирсэн билээ.

Та бүхний дунд шагнал аваад зогсч буй БНМАУ-ын Аж үйлдвэрийн сайд, Хөнгөн хүнсний үйлдвэрийн сайдаар 1960-1990 онд ажиллаж байсан, 86 настай Паавангийн Дамдин хэмээх ахмад бууралд Миний бие төрийн тэргүүний хувьд тусгайлан үг хэлэх гэсэн юм.

П.Дамдин гуай Үндэсний үйлдвэрлэлийн суурийг тавьж, галыг цахисан анхдагчдын төлөөлөл, энэ салбарыг удирдагчдын нэг бөгөөд ахмад үеийнхний эхлүүлсэн хүнсний үйлдвэрлэл өнөөдөр ч ард иргэддээ эрүүл, чанартай бүтээгдэхүүнээ нийлүүлсээр байгаа. Үйлдвэрлэлгүйгээр үндэсний эдийн засаг, эдийн засгийн тусгаар тогтнол оршин тогтнохгүй. Эдийн засгийн тусгаар тогтнолыг ямар ч сүржин үг, уриа лоозонгүйгээр өдөр тутмын шаргуу хөдөлмөрөөрөө тунхаглаж, тордож, хамгаалж яваа нийт үйлдвэрчлэгчдээ төлөөлүүлэн П.Дамдин танд гүн хүндэтгэл үзүүлж байна.

Өнөөдөр Төрийн хүндэтгэл хүлээж, цол, одон, медаль хүртсэн бүх хүнд, Та бүхний гэр бүл, хамтран зүтгэгчдэд амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Улс орны хөгжилд хүн бүрийн оролцоо, идэвх зүтгэл, шаргуу хөдөлмөр чухлаар шаардагдаж байгаа. Та бүхэнд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.

Сайн үйлс дэлгэртүгэй !” гэлээ.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/06/01 7:57:35Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
  • 2025/05/28 12:00:28Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
  • 2025/05/28 10:53:20Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/05/27 5:51:16Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт дурсгалын мод тарилаа
  • 2025/05/27 4:58:33Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Чингис хаан үндэсний музейд зочиллоо
  • 2025/05/27 2:25:47Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа
  • 2025/05/26 4:22:41Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар мэдээлэл хийлээ
  • 2025/05/26 3:15:24Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа
  • 2025/05/26 11:13:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 2025/05/26 10:58:57Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
thumbnail muz8
muz8
2024/07/02 4:01:53“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
thumbnail 420846325_936853554628299_4824140563652813239_n
420846325_936853554628299_4824140563652813239_n
2024/02/07 4:35:55ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020