• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/07/26
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсоныг хүлээн авч уулзав

thumbnail 600x600600x600
2017/08/03 7:58:10
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсоныг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсоныг өнөөдөр хүлээн авч уулзан Монгол Улс, Дэлхийн банкны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцон ярилцлаа.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр “Би өчигдөр ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийнхэнтэй уулзаж өөрийн байр суурийг илэрхийлсэн. Монгол Улс суурь эдийн засгаа засахгүйгээр хэчнээн мөнгө хийсэн ч элсэнд ус асгасантай ижил болно. Дэлхийн банк бол хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийнхээ үр дүнг нарийн тооцож, ямар үр ашиг гарсныг дүгнэдэг байгууллага.

Монгол Улс хоёр том хөршийн дунд 27 жилийн турш ардчилалд тууштай байж ирсэн. Монголд эдийн засгийн аюулгүй байдал нэн чухал. Өнөөгийн эдийн засгийн байдлыг би шүүмжилдэг. Ганц уул уурхайн салбар, нүүрсний үнээс хамааралтай эдийн засагтай орон болсон.

Монгол орон маш том хөдөө аж ахуйн салбартай. Гэвч экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүн нь чамлалтай. Дэлхийн ноолуурын 30 хувийг Монголд бэлтгэдэг ч түүнийгээ 100 хувь бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж чаддаггүй. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингээлгүйгээр, түүхийгээр нь үнэгүй шахам гадагш гаргадаг. Эдийн засгийг сулруулдаг нэг шалтгаан нь түүхий эдээ боловсруулалгүй гаргадагтай холбоотой. Би хоёр яам толгойлж, үүнээс Үйлдвэр, ХАА-н сайд байсан хүний хувьд бүтэгдэхүүнийг түүхийгээр нь гаргадгаас Монголын эдийн засаг эрүүлждэггүй юм байна гэдгийг харсан. Олон сая ам.долларын зээл авдаг ч бүтээгдэхүүнээ боловсруулж экспортод гаргахгүй бол эдийн засгийн хөгжилд тушаа болж байна “гэлээ.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон Монгол Улсын Ерөнхийлөгчтэй санал нэг байгаагаа илэрхийлж, Дэлхийн банкны зүгээс уул уурхайн бус бүтээгдэхүүнийг гадагш гаргахыг дэмждэг хэмээв. Мөн дараагийн ажил хэрэгч уулзалтуудаар үйл ажиллагааны чиглэлийн асуудлуудаар ярилцана гэлээ.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон 1992 онд “Байгууллагын бүтцийн шинэчлэл ба албан бус салбар” төслийн шугамаар Монгол Улсад анх ирж сургалт семинар, техникийн зөвлөгөө өгч байсан. Мөн 1993-1997 онд дахин Монгол Улсад ажиллаж байхдаа “Томоохон байгууллагын хувьчлалын үр нөлөө, байгууллагын бүтцийн шинэчлэл ба Монгол Улсын эрчимтэй хөгжиж буй эдийн засгийн албан бус салбар”-ын чиглэлээр судалгааны ажил удирдаж байснаа ярианы эхэнд дурдлаа.  Үүнээс олон жилийн дараа, 2014 онд Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчөөр томилогдон ирсэн байна. Тэрээр мөн авлигатай тэмцэх чиглэлээр ажилладаг хүн юм.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/07/25 1:12:37Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
  • 2025/07/25 12:13:43Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Тажикистан Улсын Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхлаа
  • 2025/07/24 4:58:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
  • 2025/07/24 3:40:15Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
  • 2025/07/24 2:29:43Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 2025/07/24 12:47:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан ёсоор угтлаа
  • 2025/07/24 1:57:52Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
  • 2025/07/24 1:13:12Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/07/23 10:43:42Монгол, Киргизийн бизнес форум боллоо
  • 2025/07/22 3:02:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020