• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/05/09
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон улсын монгол судлаач эрдэмтдийг хүлээн авч уулзлаа

thumbnail 600x600600x600
2017/07/21 9:02:15
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон улсын монгол судлаач эрдэмтдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бурхан багшийн айлдвар: Монгол Ганжуурын судалгаа”-ны Олон Улсын Эрдэм Шинжилгээний хуралд оролцсон олон улсын монгол судлаач эрдэмтдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр хэлэхдээ “Би Олон улсын Монгол Судлалын Холбооны дэд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. Монгол судлалыг сэтгэл зүрхнээсээ дэмжих бодолтой байдаг. Археологи, Монголын түүх, монгол соёлын талаар боломжийнхоо хэрээр судалгаа явуулж, дэлгэрүүлэх тал дээр ажилладаг. Намайг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж талархсан захидлуудыг та бүхний зүгээс ирүүлсэнд баярлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд олон улсын монгол судлалыг цаашдаа дэмжиж, шинэлэг, онцлогтой нөхцөл байдлуудыг бүрдүүлж ажиллая гэсэн бодолтой байгаа. Ази, Европ, АНУ дахь монгол судлал  гэсэн гурван том чиглэлээр гол ажлаа хийе гэсэн бодолтой байна. Эрдэмтдийн дунд жил бүр тодорхой сэдвээр уралдаан зарладаг байя гэх зэрэг ажил төлөвлөж байна” гэлээ.

Үүний дараа Монгол улсын ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал, Олон Улсын Монгол судлалын Холбооны Ерөнхий Нарийн бичгийн дарга С.Чулуун “Монгол судлалын олон улсын хуралд оролцсон төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан Монгол Улсын Ерөнхийлөгч танд баярлалаа. Өнөөдрийн хуралд Олон улсын Монгол судлалын холбооны голлох хүмүүс хүрэлцэн ирсэн” хэмээгээд хүндэт   зочдыг танилцуулав. Тэрээр зочдыг танилцуулж хэлэхдээ:

“Наками Тацуо гуай бол Япон Улсын Токиогийн Гадаад судлалын их сургуулийн эрдэмтэн. Ази, Африк судлалын хүрээлэнгийн профессор хүн.

БНПУ-ын Варшавын их сургуулийн монгол судлалын төвийн дарга, эрдэмтэн Агата Барея-Старжинска ирээд байна. АНУ-ын Калифорнийн их сургууль, Санта Барбарагаас ирсэн Весна А.Валлас бол Монголын буддизмыг голлон судалдаг хүн.

Анна Дамдиновна Цендина бол Цэндийн Дамдинсүрэн гуайн охин. ОХУ-ын алдартай монголч эрдэмтэн хүн.

Н.С.Яхонтова ОХУ, ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Санкт-Петербургийн Улсын их сургуулийн эрдэмтэн.

Цэрэнханд гуай Монголын буддизмыг судалдаг. Дарханхүү бол БНХАУ-ын ӨМӨЗО-ноос ирсэн эрдэмтэн.

БНУУ-ын Будапештийн Өтвөш Лорандын их сургуулийн эрдэмтэн Телеки Кристина, БНЧУ-ын Прагийн монгол судлаачдын төлөөлөл Ондрей Срба, ОХУ-ын Улаан-Үдийн монгол судлаачдын төлөөлөл А.А.Базаров, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Үндэсний номын сангийн эрдэмтэн, Данжуур номыг судалж байгаа Сэцэнбилиг, Бээжингийн төвийн үндэсний их сургуулийн Монгол судлалын төвийн дарга Цогт, Япон Улсын Отани их сургуулийн профессор, маш олон жил хадны бичиг судалж байгаа, мөн Хархорин хотын бичээс зэргийг судалж байгаа Такаши Мацүкава, БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн их сургуулийн монгол судлаач Хурц, ХБНГУ-ын Улсын Төв номын сангийн профессор Михаэл Балк, Варшавын их сургуульд олон жил ажиллаж байгаа Монголын буддизм, судар номуудыг судалж буй Р.Бямбаа, Кембриджийн Их сургуулийн эрдэмтэн,  Олон улсын Монгол судлалын холбооны дэд ерөнхийлөгч Урадын Э.Булаг гэсэн эрдэмтэд хүрэлцэн ирлээ” гэлээ.

Уулзалтын үеэр монголч эрдэмтдийн төлөөллөөс үг хэлэв.

ОХУ, Москва хот дахь Оросын Хүмүүнлэгийн их сургуулийн эрдэмтэн Анна Цендина:

-Юуны түрүүнд та монголчуудын олонхийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тань баяр хүргэе. Би ОХУ-ын монгол судлаачдыг төлөөлж ирлээ. ОХУ дахь монгол судлал олон зуун жилийн түүхтэй гэж хэлж болно. Сайхан эрдэмтэд олон байсан. Надтай хамт одоо ч сайхан эрдэмтэд ажиллаж байна. Залуучууд сүүлийн үед Монголыг их сонирхож байна. Үүнийг би их сургуульд ажилладаг хүний хувьд хэлж байгаа юм.

Өмнө нь монгол хэлний ангид элсэх хүүхэд цөөхөн байсан. Одоо арав, хорь, гучаараа суралцахаар ирж байна. Харамсалтай нь цалин хэцүү байгаа. Тэр талаараа монгол судлал, ер нь нийгмийн ухааны салбар ядруу байдалтай байдаг. Гэхдээ бид чармайж ажиллаж байгаа. Миний бодлоор монгол судлал шиг сайхан салбар байхгүй.

“Шар тууж”-ийн эх Санкт-Петербург хотод хадгалагдаж байдаг. Түүнийг бид ОХУ-д Монгол судлалын сангийн дэмжлэгээр шинээр хэвлүүлсэн. Тэр номыг таньд барья. Цаашид та монгол судлалыг марталгүй ивээж, анхаарч яваарай гэж хүсье.

БНПУ-ын Варшавын их сургуулийн монгол судлалын төвийн дарга, эрдэмтэн Агата Барея-Старжинска:

-Манай  Варшавын их сургуулийн Дорно дахины факультетийн монгол судлалын төвийн нэрийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон таньд баяр хүргэж байна. Та Монгол Судлалын Холбооны дэд Ерөнхийлөгчийн хувьд бидний ажлыг дэмжиж ажиллаарай гэж хүсч байна. Ганжуур судлалын хурал сая маш их сонирхолтой боллоо. Хоорондоо санал солилцож бие биеэсээ их зүйл сурлаа.

БНУУ-ын Будапештийн Өтвөш Лорандын их сургуулийн эрдэмтэн Телеки Кристина:

-Юуны өмнө таньд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе. Ажлын амжилт хүсье.

Япон Улсын Отани их сургуулийн профессор Такаши Мацүкава:

-Монгол, Японы хамтарсан “Бичээс” төсөл 20 гаруй жилийн хугацаанд Монголын нутаг дэвсгэрт байгаа янз янзын үсэг, бичгээр бичсэн хөшөөг судалж байна. 2020 онд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорин хот байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэнэ. Найман зуун жилийн ойн гэрч болох нэг гэрэлт хөшөө бий. Гэхдээ тэр хөшөө хагархай. Энд тэнд тарсан. Тэр хөшөө Хархоринд байгаа нэг яст мэлхийн хөшөөний нуруун дээр тогтож байсан. Түүнийг сэргээх ажил байна. Та түүнийг анхаараарай.

Бээжингийн төвийн үндэсний их сургуулийн Монгол судлалын төвийн дарга Цогт:

-Манай сургууль бол БНХАУ-ын 56 үндэстний оюутан суралцдаг том сургууль. Тэр сургууль монгол судлалын төвтэй. Бээжин дэх монгол судлалын нэг том төв юм. Багш, оюутан нийлээд 300 орчим байдаг. Таныг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе. Манай монгол судлалыг анхаарч үзээрэй” гэв.

Уулзалтын дараа монголч эрдэмтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хамт дурсгалын гэрэл зураг татууллаа.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/05/09 11:57:16Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
  • 2025/05/09 11:47:04“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • 2025/05/08 12:06:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
  • 2025/05/07 8:00:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ
  • 2025/05/05 9:54:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно
  • 2025/05/02 12:37:34Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
  • 2025/05/01 5:30:54Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ
  • 2025/05/01 1:58:56Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна
  • 2025/05/01 12:55:03Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
  • 2025/04/28 12:34:23БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
thumbnail muz8
muz8
2024/07/02 4:01:53“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
thumbnail 420846325_936853554628299_4824140563652813239_n
420846325_936853554628299_4824140563652813239_n
2024/02/07 4:35:55ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020