• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/06/01
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойжуулалт, үрслэгээний газруудад  ажиллалаа

thumbnail NEWS8261NEWS8261
2021/10/06 5:55:32
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойжуулалт, үрслэгээний газруудад  ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр ойжуулалт, үрслэгээний газруудад ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эхлээд “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” байгаль орчныг хамгаалах холбооны ойжуулалтын туршилтын талбайд очлоо.

Баянзүрх уул 1989 он хүртэл шинэс мод бүхий ойтой байсан ч хууль бус мод бэлтгэл, Сибирийн хүр хорхойн нүүдэл зэргээс болж 420 га газрын ой бүрмөсөн үгүй болсон байна. Иймээс энд 5.32 га талбайд 1080 шинэс, 8440 хайлаас тарих төсөл хэрэгжүүлж эхэлжээ.

Нарны эрчим хүч ашиглан модоо дуслын системээр, гар утаснаасаа удирдан усалж байгаа туршлагыг бусад аймаг, дүүрэг, суманд нэвтрүүлэх бүрэн боломжтой юм байна. Цаашид  байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран нэг сая мод тарьж, амралт, зугаалгын бүс болгохоор төлөвлөснөө “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” ТББ-ын тэргүүн Д.Эрдэнэчулуун танилцууллаа.

Ерөнхийлөгч мөн Туул голын дагуу нэг га талбайд төрөл бүрийн мод, дөрвөн га-д эмийн ургамал тарьж байгаа “Буянт үйлстэн” ТББ-ын тэргүүн Г.Наранчимэгтэй уулзлаа. Тэрбээр байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд хүн бүх хувь нэмрээ оруулах ёстой гэж үздэгээ хэллээ. Мөн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг талбайдаа ирж мод тарьж байхыг урилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дараа нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Төгөл” ХХК-ийн мод үржүүлгийн газарт очлоо.

Энэ компани 50 га талбайд 20 гаруй төрлийн жимсний, гоёлын болон анхилам үнэртэй бут, сөөг, зүлэгний үр зэргийг тарьж, худалдахаас гадна бортгонд өсгөсөн том модыг суулгах үйлчилгээ үзүүлдэг байна.

Жилд шинэсний 300-340 мянга, навчит модны 120-140 мянган тарьц үржүүлдэг. Жимсний модыг гэхэд л ногоон мөчрөөр үржүүлж, 2-3 настай болгосны дараа шилжүүлэн суулгахад амьдрах чадвар дээд зэрэг байдгийг компанийн ойн инженер С.Дашдаваа хэллээ. Мөн бортгонд суулгаж хоёр метр гаруй болтол нь өсгөсөн модыг бортогтой нь шууд шилжүүлэн суулгадаг байна.

Цаашид үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шугамаар зээлд хамруулах, техник, тоног төхөөрөмж, бусад шаардлагатай бодисоор хангахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн хүрээнд байгуулж байгаа Найрамдлын цэцэрлэгт хүрээлэнд очлоо.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16-р хорооны 40 га талбай дахь цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил 90 гаруй хувьтай байна. Энд танин мэдэхүйн цэцэрлэг, унадаг дугуйн зам, хүүхдийн тоглоом, спортын талбай, 100 орчим автомашины зогсоол байгуулж, 80 гаруй нэр төрлийн мод, ургамал тарьж ургуулжээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэн, айл өрх, байгууллага, аж ахуйн нэгж бүр дор бүрнээ идэвх, санаачилга гаргаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.

Тэрбээр “Уулнаас мод авчирч суулгах биш, харин үрслүүлж, арчилж тордож, ургуулах ёстой. Уул уурхайн томоохон аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, аймгууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж эхэлсэн. 900 мянга гаруй өрх боломжийнхоо хэрээр үрслэгээ хийж хавар, намартаа мод тарьж, ургуулдаг байхын төлөө хичээх цаг ирлээ. Төр, хувийн хэвшил, иргэд хамтдаа зүтгэж байж өмнөө тавьсан зорилтынхоо ард гарна. Ирэх сард ойчдын Их хурал хийнэ. Ирэх өвөл бэлтгэлээ сайтар хангана“ гэж хэллээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг:

  • 2021-2024 он буюу бэлтгэл үе,
  • 2024-2026 он буюу эрчимжүүлэх,
  • 2027-2030 он буюу тогтвортой үргэлжлэх гэсэн гурван үе шаттай өрнүүлэхээр төлөвлөөд байна.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/05/28 12:00:28Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
  • 2025/05/28 10:53:20Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/05/27 5:51:16Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт дурсгалын мод тарилаа
  • 2025/05/27 4:58:33Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Чингис хаан үндэсний музейд зочиллоо
  • 2025/05/27 2:25:47Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа
  • 2025/05/26 4:22:41Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар мэдээлэл хийлээ
  • 2025/05/26 3:15:24Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа
  • 2025/05/26 11:13:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 2025/05/26 10:58:57Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
  • 2025/05/25 8:30:41Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад хүрэлцэн ирлээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
thumbnail muz8
muz8
2024/07/02 4:01:53“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
thumbnail 420846325_936853554628299_4824140563652813239_n
420846325_936853554628299_4824140563652813239_n
2024/02/07 4:35:55ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020