• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/05/09
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу бараалхав

thumbnail 600x600600x600
2017/07/20 9:06:50
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЭУ/Бүгд Найрамдах Энэтхэг Улс/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу өнөөдөр бараалхав.

Уулзалтын эхэнд Элчин сайд Суреш Бабу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЭУ-ын Ерөнхийлөгч Пранаб Мукержи, Ерөнхий сайд Нарендра Моди нарын илгээсэн талархлын захидлыг гардуулан өгсөн юм.

Монгол, Энэтхэг хоёр орон эрт цагаас шашин, соёлын харилцаатай явж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд батлан хамгаалах, аюулгүй байдал, боловсрол, мэдээллийн технологи зэрэг олон салбарт өргөжин хөгжиж байгааг энэ үеэр талууд дурдав.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс нь далайд гарцгүй орон тул энэхүү сул талыг даван тулахад мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх нь стратегийн чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэж байлаа. Тэрээр Төрийн тэргүүний хувьд уг асуудлыг онцгой анхаарч манлайлал үзүүлэхээр төлөвлөөд буйгаа мөн онцолсон юм.

Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгчийн 8 жилийн өмнө Энэтхэг Улсад хийсэн анхны айлчлалын үеэр Энэтхэгийн талаас амласан 20 сая ам.долларын зээлийн асуудал ихээхэн удаашралтай байгаа тул энэхүү хөрөнгийг Монгол Улсад мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэхэд чиглүүлэх нь онцгой ач холбогдолтой гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлж байлаа. Энэ үүднээс БНЭУ-ын алдартай их сургууль болох Энэтхэгийн тэргүүлэх зэргийн Indian Institute of Technology сургуулийн салбарыг Монгол Улсад  байгуулж өгөх саналыг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модид дамжуулж өгөхийг Элчин сайдаас хүсч, уг төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ивээлдээ авч хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.

Indian Institute of Technology нь  мэдээллийн технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэх зэргийн сургууль юм. Тус сургуульд одоогийн байдлаар олон орны 60 гаруй мянган оюутан суралцаж байна. Энэтхэг Улсын Ерөнхийлөгч тус сургуулийн зохион байгуулалтын үйл ажиллагаанд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг юм байна.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улс, БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан 2015 онд Монгол Улсад айлчилсан бөгөөд энэ үеэр Монгол-Энэтхэгийн хамтарсан Мэдээллийн технологийн сургуулийг байгуулахаар тохиролцож Монгол Улсын Гадаад харилцааны яам, Улаанбаатар хотын Захирагчийн албатай хамтран энэ чиглэлээр ажиллаж байгааг Элчин сайд Суреш Бабу дурдаж байлаа. Энэтхэгийн Ерөнхийлөгч нь тус улсын Мэдээллийн технологийн удирдах зөвлөлийг даргалдаг тул хоёр улсын Төрийн тэргүүн нар энэхүү чиглэлд хамтран ажиллах боломжтой юм байна. Мөн кибер аюулгүй байдлын чиглэлээр талууд хамтран ажиллах нь чухал гэдгийг Элчин сайд Суреш Бабу онцлов.

Монгол Улсын Төрийн тэргүүн мөн хоёр орны харилцаа он удаан жилийн уламжлалтай ч эдийн засаг, худалдааны эргэлтийн хувьд чамлалттай байгааг дурдаж, Улаанбаатар хотод Энэтхэгийн худалдааны төвийг байгуулбал худалдаа, эдийн засгийн эргэлт нэмэгдэх боломжтойг хэллээ.

Энэтхэгийн талаас тавьж буй Улаанбаатар-Делийн хооронд шууд нислэгийн шугам нээх саналыг Улаанбаатар хотод Энэтхэгийн худалдааны төв байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналтай нэгтгэвэл сайн үр дүнд хүрнэ гэдгийг  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онцлон тэмдэглэв.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/05/09 11:57:16Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
  • 2025/05/09 11:47:04“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • 2025/05/08 12:06:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
  • 2025/05/07 8:00:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ
  • 2025/05/05 9:54:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно
  • 2025/05/02 12:37:34Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
  • 2025/05/01 5:30:54Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ
  • 2025/05/01 1:58:56Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна
  • 2025/05/01 12:55:03Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
  • 2025/04/28 12:34:23БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
thumbnail muz8
muz8
2024/07/02 4:01:53“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
thumbnail 420846325_936853554628299_4824140563652813239_n
420846325_936853554628299_4824140563652813239_n
2024/02/07 4:35:55ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020