Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, комиссын гишүүдийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргээд, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Уулзалтын үеэр Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагааны талаар санал солилцож ярилцлаа. Мөн тус комиссын хувьд төсөв, орон тоо зэрэг тулгамдсан асуудал байдаг талаар Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж дурдаж байв.