Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гаргасан зарлигийн дагуу цэргийн дээд цол хүртээх ёслол боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:
- Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Сүнрэвийн Ганбямба,
- Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Жавзмаагийн Болдбаатар нар Бригадын генерал цол хүртлээ.