• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/08/02
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга генералуудтай уулзлаа

thumbnail 600x600600x600
2018/01/19 4:20:20
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга генералуудтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын генералуудтай уулзлаа. Уулзалтыг Монгол генерал төвтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран зохион байгуулсан юм.

Уулзалтыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “1990 оноос хойш бид Ардчилсан нийгэмд амьдарч байна. Өнөөдөр бид хөгжлөөрөө дэлхийн улс орнуудын хаана нь явааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Наанадаж, бид агаарын бохирдлоосоо салах гэж мунгинаж байна. Мунгинах гэхээс илүүтэй үүгээр бизнес хийдэг болсон байна” гэж дурдлаа.

Монгол Улсад нийтдээ 181 хүн генерал цол авснаас  97 генерал амьд, сэрүүн байдаг, тэдний 35 нь эдүгээ ажлаа хийж байна.

Төрийн тэргүүн уулзалтын үеэр нийгэм, эдийн засгийн асуудлуудыг хөндөн ярихаас гадна Бүтээн байгуулалт-Монгол цэрэг хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулж, генералуудтай санал солилцлоо.

Энэ үеэр Хошууч генерал А.Ганбат “Өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр Монгол Улсын хүн ам 3.2 саяд хүрсэн байна. Хойч ирээдүй маань ямар нөхцөлд өсч, бойжиж байгааг мэдэж, харж байна. Өнөөдөр сошиал ертөнц дэлгэрч, бүгдийг үгүйсгэсэн, бүгдийг үгүй хийдэг, цэцэрхсэн бүхэл бүтэн шинэ үетэй болж байна. Зоригтой хөдлөхгүй бол үүнээс цааш цаг хугацаа, боломж байхгүй байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Монгол иргэдийн эх оронч үзэл алдагдаж байгааг бид харах боллоо”.

Хошууч генерал Д.Чимэд-Юндэн “Эдийн засгийн 16 шалгуур үзүүлэлтийг гаргаж, дүгнэхэд ес нь аюултай хэмжээнд, долоо нь дөнгөн данган аргацааж байгаа судалгаа гарсан. Үүнийг би өмнө нь олон нийтэд танилцуулж л байсан. Эдийн засгийн аюулгүй байдал аюултай хэмжээнд байгаа шүү. Нам, эвсэл, хар, бор гэлтгүй бүгд нэг л газар нэгдэх ёстой байдаг. Тэр нь Үндэсний аюулгүй байдал, Монгол Улсын язгуур эрх ашиг гэдэг цэг юм. Тиймээс эдийн засгийн аюулгүй байдлын чиглэлээр Ерөнхийлөгчийн зүгээс гаргаж байгаа санал, санаачилгыг УИХ дэмжиж ажиллах ёстой”.

Хошууч, генерал Я.Пүрэвдорж “Монгол Улсын Ерөнхийлөгч генералуудтай уулзаж байгаа явдалд талархаж байна. Бүтээн байгуулалтад Монгол цэргийг оролцуулах, түүнийг дагаад ажилтай, орлоготой байлгах нь чухал асуудал мөн” гэлээ.

 

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/07/28 6:12:51Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
  • 2025/07/28 6:03:28Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
  • 2025/07/28 4:32:22Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • 2025/07/27 12:19:27Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
  • 2025/07/26 2:56:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/07/26 12:15:52Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
  • 2025/07/25 1:12:37Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
  • 2025/07/25 12:13:43Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Тажикистан Улсын Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхлаа
  • 2025/07/24 4:58:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
  • 2025/07/24 3:40:15Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020