• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2026/03/07
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Төрийн департментын туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтоныг хүлээн авч уулзлаа

thumbnail 600x600 (1)600x600 (1)
2018/01/21 4:35:27
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Төрийн департментын туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтоныг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Төрийн департментын туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтоныг өнөөдөр хүлээн авч уулзаж хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хатагтай Сюзан Торнтоныг Монгол-Америкийн улс төрийн зөвлөлдөх уулзалт хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлсэн юм. Мөн тэрбээр Монгол Улсын цаашдын хөгжил, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад тус улстай хамтран хэрэгжүүлэх хэд хэдэн чухал саналууд байгаагаа онцолж ярилцлаа. Офшоор бүсэд данс эзэмшиж байгаа Монголын улс төрчдийн талаархи мэдээллийг олж авахад тус улсын дэмжлэг чухал байна хэмээн тусламж хүслээ. Авлигын эсрэг ихээхэн үр дүнтэй ажиллаж байгаа Румын улсын АТГ-ын дарга эмэгтэйн жишээг Монгол Улсын Ерөнхийлөгч дурдаад тэр эмэгтэй ганцаараа энэ ярвигтай ажлыг хийж байгаа гэж харахаас илүү АНУ-ын Засгийн газар түүнийг энэ талын мэдээлэл олж авахад нь тусалж байгаа гэж бодож байна. Манай Авлигатай тэмцэх газарт мөн энэ тусламж хэрэгтэй байна хэмээн онцолсон юм.

Монгол Улсад үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй нэвтрүүлэх тухайд тус улсын Конгрессоор шийдвэр гаргуулахад анхаарал хандуулахыг мөн АНУ-ын Төрийн департментын туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтоноос хүслээ. Уг шийдвэрийг гаргуулж чадвал 30 000 орчим монгол эмэгтэй ажилтай болно гэсэн тооцоо байгаа юм байна.

АНУ-ын Төрийн департментын туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтон хоёр орны хамтын ажиллагаанд тодорхой ахиц гарч байгааг дурдаад Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээний төсөл ойрын хэдэн саруудад бэлэн болно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрбээр Монгол Улс-АНУ  хоорондын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа онцлон тэмдэглэж, Монголын зэвсэгт хүчин дэлхийн энх тайвны төлөө энхийг дэмжих ажиллагаанд нэр төртэй оролцож ирсэнд талархаж буйгаа илэрхийлэв.

Талууд хоёр орны хамтын ажиллагаа, бүс нутгийн эдийн засгийн нөхцөл байдал, Монгол Улс руу гадаадын хөрөнгө оруулалт татах боломж гэх мэт сэдвээр харилцан санал солилцлоо. Монгол Улс, АНУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн жил тохиосон, энэ хугацаатай харьцуулахад хоёр орны хоорондын худалдааны эргэлт дөнгөж 300 сая ам.доллар байгаа нь чамлалтай тоо хэмээн тэд санал нэгдэж ярилцсан юм.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2026/03/07 12:45:39Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв
  • 2026/02/28 5:04:17Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
  • 2026/02/27 11:59:26Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ
  • 2026/02/18 11:19:44Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудын амар мэндийг айлтган золгов
  • 2026/02/18 10:42:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв
  • 2026/02/18 9:59:35Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүллээ
  • 2026/02/17 8:32:42Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлэв
  • 2026/02/17 7:00:32Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ
  • 2026/02/17 12:58:35Шагайн харваачдад улсын цол олголоо
  • 2026/02/17 12:54:31Уяачдад улсын цол хүртээлээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail Gadaad hariltsaa 2025
Gadaad hariltsaa 2025
2025/12/30 1:53:032025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа
thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Бэлгэ тэмдэг (Лого)
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020