• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/06/06
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллаж байна

thumbnail 284434454_555887906269649_8091325808331284717_n284434454_555887906269649_8091325808331284717_n
2022/06/03 11:46:56
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ Хэнтий аймгийн Мөрөн сумын ногооны талбай, усалгааны системийн суурь баазаар орж, тариалан эрхлэгчидтэй уулзлаа.

Ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их хурлын тогтоолын төслийг чуулганаар хэлэлцүүлж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч хэллээ. Мөн хүнсээ дотоодоос бүрэн хангадаг болохын тулд төр, засгаас боломжтой бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлнэ гэдгийг онцлов.

Мөрөн сумынхан Мөрөн голоо түшиглэн 1944 оноос Эрдэнэ уулын зүүн талд төмс, хүнсний ногоо бага хэмжээнд тариалж эхэлснээс хойш 78 дахь жилдээ тариалалтаа эхэлжээ.

Сумын 102 өрхийн 155 ногоочин, гурван  аж ахуйн нэгж малын тэжээл, рапс, улаан буудай, төмс, хүнсний ногоо, хоёр иргэн чацаргана тариалж байна.

2018 оноос хүлэмжийн аж ахуй эрхэлж байгаа бөгөөд 594 м.кв талбай бүхий 16 хүлэмжтэй. Олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 128 м.кв гурван улирлын хүлэмжийг 2019 онд барьж энэ жилээс ашиглаж эхэлжээ.

Хэдийгээр 100 тонны хүчин чадалтай зоорьтой ч цаашид өргөтгөх, аймгийн төвд ногоогоо худалдан борлуулах байнгын цэгтэй болох шаардлага байгааг ногоочид хэлж байлаа. Мөн 60 га тариалангийн талбайн усалгааны системийн суурь баазыг шинэчлэн засварласнаар эргэлтийн талбайг 200 га болгож тэлэх боломжтой гэдгийг танилцуулж, дэмжлэг хэрэгтэй байгаа тухай ярилаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас сумын тариаланчдад зориулж 90 морины хүчтэй трактор, анжис, борной, чиргүүлийг хүлээлгэн өглөө. Цаашид Мөрөн сумын хүнсний ногооны талбайн усалгааны системийн суурь баазыг бүрэн шинэчлэхээр болсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэлэв.

Хэнтий аймгийн Мөрөн сум 2021 онд 678 тн төмс, 548 тн хүнсний ногоо хураан авсан байна. 2010, 2014 онд Улсын аварга тариаланч сум, 2017, 2020 онд Тариаланч сумаар шалгарч байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр Хэнтий аймгийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид болон иргэдтэй уулзана.

 

 

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/06/06 4:53:44Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
  • 2025/06/06 1:10:18Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа
  • 2025/06/06 11:25:58Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа
  • 2025/06/05 10:28:47Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
  • 2025/06/04 4:11:56Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо
  • 2025/06/04 11:38:06Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжин баталлаа
  • 2025/06/04 10:12:37“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
  • 2025/06/02 10:04:43Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/06/02 6:01:06Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
  • 2025/06/02 3:03:11Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
thumbnail muz8
muz8
2024/07/02 4:01:53“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
thumbnail 420846325_936853554628299_4824140563652813239_n
420846325_936853554628299_4824140563652813239_n
2024/02/07 4:35:55ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020