• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/07/31
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов

thumbnail 1R3G88321R3G8832
2022/07/12 8:44:52
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд амжилттай оролцож, улсын цолны болзол хангасан харваачдад цол олголоо.

“Улсын цол олгох тухай” зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх харваачдад Монгол Улсын цолны батламж, тэмдгийг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭРЭГТЭЙ ХАРВААЧДААС:
  1. 40 сумнаас 39 сум онож түрүүлсэн Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, Тагнуулын ерөнхий газар, “Эрч” спорт хорооны харваач Төхөөний Очироо-д “Улсын мэргэн” цол,
  2. 40 сумнаас 37 сум онож гуравдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат, Цагдаагийн ерөнхий газар, “Хүч” спорт хороо, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын харваач, спортын мастер Батсүхийн Энхтүвшин-д “Улсын гоц харваач” цол,
  3. 40 сумнаас 36 сум онож дөрөвдүгээр байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат, Батлан хамгаалах яам, “Алдар” спорт хорооны харваач, спортын мастер Нармандахын Алтантулга-д “Улсын онч харваач” цол,
  4. 40 сумнаас 36 сум онож тавдугаар байр эзэлсэн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Зэвсэгт хүчний 013 дугаар анги, Монгол харвааны “Андууд” клубийн харваач, спортын мастер Жадамбын Оюунгэрэл-д “Улсын тод харваач” цол,

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭМЭГТЭЙ ХАРВААЧДААС:
  1. 40 сумнаас 38 сум онож түрүүлсэн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, Нийслэлийн 52 дугаар сургуулийн багш, “Их Монголын харвуул” харваачдын нэгдсэн холбооны “Их өв” клубийн харваач Бадам-Очирын Пунсалдулам-д “Улсын даян мэргэн” цол,
  2. 40 сумнаас 37 сум онож хоёрдугаар байр эзэлсэн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, Хилийн цэргийн 0168 дугаар анги, “Цэц манлай” багийн харваач, спортын мастер Цэенпилийн Түвшинбат-д “Улсын гарамгай харваач” цол,
  3. 40 сумнаас 37 сум онож гуравдугаар байр эзэлсэн Орхон аймгийн уугуул, “Хангарьд” спорт клубийн харваач, спортын мастер Мягмарын Мөнх-Амгалан-д “Улсын гоц харваач” цол,
  4. 40 сумнаас 36 сум онож дөрөвдүгээр байр эзэлсэн Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул, Хил хамгаалах ерөнхий газар, “Хилчин” спорт хороо, “Есүнхэй мэргэн” клубийн харваач, спортын мастер Батхуягийн Сүрэнжаргал-д “Улсын онч харваач” цол,
  5. 40 сумнаас 35 сум онож тавдугаар байр эзэлсэн Дорнод аймгийн Булган сумын уугуул, “Дорнын сурын холбоо”–ны харваач Алхаабаатарын Цэвэлмаа-д “Улсын тод харваач” цолыг тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олголоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний их баяр наадмын шагайн харвааны тэмцээнд нэг, хоёр, гурав дугаар байр эзэлсэн багийн ахлагчдад шагнал гардуулж, баяр хүргэлээ.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/07/28 6:12:51Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
  • 2025/07/28 6:03:28Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
  • 2025/07/28 4:32:22Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • 2025/07/27 12:19:27Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
  • 2025/07/26 2:56:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/07/26 12:15:52Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
  • 2025/07/25 1:12:37Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
  • 2025/07/25 12:13:43Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Тажикистан Улсын Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхлаа
  • 2025/07/24 4:58:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
  • 2025/07/24 3:40:15Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020