• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/09/06
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэ Нэйче Консерванси” олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Женнифер Моррисыг хүлээн авч уулзав

thumbnail 300295764_595347465549732_7997543277163925785_n300295764_595347465549732_7997543277163925785_n
2022/08/23 4:16:46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэ Нэйче Консерванси” олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Женнифер Моррисыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Дэ Нэйче Консерванси” олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Женнифер Моррисыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх говь, хээрийн экологийн бүс нутгийн үнэлгээ болон хамгаалах шаардлагатай газар нутгийг тогтоох судалгаа хийх,  тусгай хамгаалалтад авахад шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх зэрэгт оруулж буй хувь нэмэрт талархал илэрхийлэв.

“Дэ Нэйче Консерванси” олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал, хатагтай Женнифер Моррис уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын хомсдолоос үүдэлтэй бэрхшээлийг шийдвэрлэх чиглэлээр Монгол Улсын гаргасан санаачилга, ололт, амжилтыг онцлов.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн байгаль хамгааллын чиглэлийн бодлого, улс төрийн манлайллыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөллийг бууруулах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн  санаачилж,  иргэд, хувийн хэвшил, хандивлагч орон, олон улсын байгууллагуудаас санхүүжилт татах зорилгоор энэ оны гуравдугаар сард “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан байгуулснаа дурдав.

Хатагтай Ж.Моррис Канад, Кост Рика, Бразил, Бутан, Перу зэрэг улсад амжилттай хэрэгжүүлсэн “Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн  хөтөлбөр”-ийг “Дэ Нэйче Консерванси”, Дэлхийн байгаль хамгаалах сан, “PEW Charity”, “ZomaLab” нарын хамтарсан “Enduring Earth Partnership”-н хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар мэдээлэл өгөв.

Энэ хөтөлбөр нь Уур амьсгалын өөрчлөлтийн болон Биологийн олон янз байдлын конвенцийн хүрээнд Монгол Улсын хүлээсэн үүргүүд, Тогтвортой хөгжлийн зорилтуудаа биелүүлэхэд туслах зорилготой юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүрсэн үр дүнг олон улсад сурталчлан таниулах саналыг дэмжихээ илэрхийлэв.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/09/05 1:37:00Монгол Улс, Австралийн Холбооны Улс ойрын хугацаанд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтооно
  • 2025/09/05 11:43:55Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийлээ
  • 2025/09/05 11:22:50 Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/-ийг албан ёсоор угтаж авлаа
  • 2025/09/05 10:47:24Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод шагнал гардууллаа
  • 2025/09/04 7:26:32Австралийн Холбооны Улсын Амбан захирагч / төрийн тэргүүн/ Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
  • 2025/09/04 5:47:31Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
  • 2025/09/04 4:16:05Чөлөөлөх дайны ахмад дайчин Ундрахын Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээлээ
  • 2025/09/03 12:35:13Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян бараалхлаа
  • 2025/09/03 9:57:46Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
  • 2025/09/02 1:47:25Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн уулзлаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020